Эрүүл мэндийн яамнаас Covid-19 халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит (2021.02.12) мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:
-Өчигдөр нийт 30468 хүнд шинжилгээ хийхэд нийслэлд 40 хүнээс халдвар илэрлээ. Бүртгэгдсэн тохиолдлуудаас нэг нь Токиогийн нислэгээр ирсэн хүн бол үлдсэн 39 нь өмнө нь бүртгэгдсэн батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал юм.
Улаанбаатар хотын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод батлагдсан тохиолдол 1409, улсын хэмжээнд 1735 тохиолдол бүртгэгдсэн. Сүүлийн 24 цагт 22 хүн эдгэрч, гэртээ харьсан. Монгол Улсын хэмжээнд Covid-19-ийн батлагдсан нийт тохиолдол 2247. Үүнээс 1640 буюу 73 хувь нь эдгэрсэн. Эмчлүүлж байгаа 582 хүн байна. Биеийн байдал маш хүнд 1, хүнд 3, хүндэвтэр 84, хөнгөн 494 хүн байна.
Нийслэл хотод зохион байгуулагдаж байгаа “Нэг өрх-Нэг хаалга” шинжилгээнээс өчигдрийн байдлаар 45351 хүнээс шинжилгээ авсан. Үүнээс одоогоор 29664 хүний шинжилгээний хариу гарсан бөгөөд халдвар илрээгүй. Дээрх шинжилгээтэй холбоотойгоор ойрын хавьтлуудыг гэрт нь тусгаарлаж байна. Сүүлийн 24 цагт гэрт нь 182 ойрын хавьтлыг тусгаарласан.
Анх батлагдсан тохиолдыг илрүүлэхдээ хамт байсан бүх хүмүүсээс шинжилгээ авдаг. Халдвар батлагдсан тохиолдолд ХӨСҮТ рүү шилжүүлдэг. Өчигдрийн байдлаар илэрсэн тохиолдол гараагүй. Хоёр дахь давтан шинжилгээг 6-7 дахь хоногт нийслэлийн эрүүл мэндийн газраас авна. Үүнээс гадна батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон хүнд эмнэлзүйн шинж тэмдэг илэрвэл ХӨСҮТ-д яаралтай хандах ёстой.
Өчигдөр 250 хавьталд шинжилгээ хийснээс 182 нь ойрын хавьтал байсан. Үүнээс гадна 68 ойрын хавьталд давтан шинжилгээ хийхэд 4-5 хүнд халдвар илэрсэн. Одоогоор дараах халдварын голомтууд идэвхтэй хэвээр байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 116 дугаар сургууль, “Монгол шир” ХК, Цэцэрлэгт хүрээлэнгийн Цахиур эмийн сан, гутлын цех, “Амгалан амаржих” газруудын халдварын цар хүрээ их байна.
"Монгол шир” ХК-ийн хувьд 36 ажилтан нь халдвар авсан байхад тэдний ар гэрийн 104 хүн халдварт өртсөн байх жишээтэй. Харин нийтийн байруудын голомт хяналтад орж, халдвар үргэлжлэх хугацаа нь багассан. Иргэд цагаан сараар гэртээ байж, иргэний үүргээ биелүүлээрэй.
Зочин 2021-02-12 65.49.38.142
Зарим нэг уурхайд ковид илэрчээд байхад нууцлаад байгаа юм бишүү
Зочин 2021-02-12 185.220.101.198
!! Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
/*-*/ 2021-02-12 49.0.142.40
Өчигдөр өнөөдөр арай дэндүү сүржигнэж байнаа, одоо болих хэрэгтэй
зочин 2021-02-12 64.119.26.59
өрх гэр бүлээс нэг шинжилгээ аваад нийт тоон 429мянган өрхийн хүн амд ваKцинаа хийж дархлаажуулж авахад ажлаа чиглүүл.ингэж дор,дор ни ажлаа хийл дээ.эрүүл хүмүүс чини дахин эрсэлд орохгүй ялгаж ав.даруй үлдсэн 400гаруй мянган өрхийн шинжилгээнд хамруулж ваkцинжуулаад авал даа.,эрүүл саруул өрх бүлүүдээ хамгаалчихаар үлдсэн өрх бүл хүмүүсийн чини эрсдэл тоо толгойн гараад ирнэ шүү дээ.шуурхай хурдан ажиллаж сур.цаасан мөнгө хэвлэж ийм юманд мөнгө үрж эдийн засгаа хэвтүүлж бгааг чини харж л сууна
Зочин 2021-02-12 202.55.188.109
Ene haldvaruud 2 sariin eheer tussan humuus baihdaa, ter uyedee nuuts baij baigaad odoo l ilerch baigaa ni ene baih
й 2021-02-12 66.181.161.119
кластер-орчуулж өгөөч.
Зочин 2021-02-12 66.181.186.215
Ижил төстэй зүйлсийн бүлгийн холбоог кластер гэж хэлдэг.
Зочин 2021-02-12 66.181.161.91
Өмнө батлагдсан л гээд байх юм, тэр өмнө батлагдсан батлагаа чинь яасан хяналтгүй хяналтандаа авч болдогүй үргэлжилээл байдаг юм бэ?
Зочин 2021-02-12 66.181.161.34
Teneg amitan mini dald uyedee ilrehguishdee