ХӨСҮТ: 40 хүнээс Covid-19 илэрлээ

Хуучирсан мэдээ: 2021.02.12-нд нийтлэгдсэн

COVID-19

ХӨСҮТ: 40 хүнээс Covid-19 илэрлээ

ХӨСҮТ: 40 хүнээс Covid-19 илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас Covid-19 халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит (2021.02.12) мэдээллээ хийлээ.


ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-Өчигдөр нийт 30468  хүнд шинжилгээ хийхэд нийслэлд 40 хүнээс халдвар илэрлээ. Бүртгэгдсэн тохиолдлуудаас нэг нь Токиогийн нислэгээр ирсэн хүн бол үлдсэн 39 нь өмнө нь бүртгэгдсэн батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал юм. 

Улаанбаатар хотын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод батлагдсан тохиолдол 1409, улсын хэмжээнд 1735 тохиолдол бүртгэгдсэн. Сүүлийн 24 цагт 22 хүн эдгэрч, гэртээ харьсан. Монгол Улсын хэмжээнд Covid-19-ийн батлагдсан нийт тохиолдол 2247. Үүнээс 1640 буюу 73 хувь нь эдгэрсэн. Эмчлүүлж байгаа 582 хүн байна. Биеийн байдал маш хүнд 1, хүнд 3, хүндэвтэр 84, хөнгөн 494 хүн байна.

Нийслэл хотод зохион байгуулагдаж байгаа “Нэг өрх-Нэг хаалга” шинжилгээнээс өчигдрийн байдлаар 45351 хүнээс шинжилгээ авсан. Үүнээс одоогоор 29664 хүний шинжилгээний хариу гарсан бөгөөд халдвар илрээгүй. Дээрх шинжилгээтэй холбоотойгоор ойрын хавьтлуудыг гэрт нь тусгаарлаж байна. Сүүлийн 24 цагт гэрт нь 182 ойрын хавьтлыг тусгаарласан.

Анх батлагдсан тохиолдыг илрүүлэхдээ хамт байсан бүх хүмүүсээс шинжилгээ авдаг. Халдвар батлагдсан тохиолдолд ХӨСҮТ рүү шилжүүлдэг. Өчигдрийн байдлаар илэрсэн тохиолдол гараагүй. Хоёр дахь давтан шинжилгээг 6-7 дахь хоногт нийслэлийн эрүүл мэндийн газраас авна. Үүнээс гадна батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон хүнд эмнэлзүйн шинж тэмдэг илэрвэл ХӨСҮТ-д яаралтай хандах ёстой.

Өчигдөр 250 хавьталд шинжилгээ хийснээс 182 нь ойрын хавьтал байсан. Үүнээс гадна 68 ойрын хавьталд давтан шинжилгээ хийхэд 4-5 хүнд халдвар илэрсэн. Одоогоор дараах халдварын голомтууд идэвхтэй хэвээр байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 116 дугаар сургууль, “Монгол шир” ХК, Цэцэрлэгт хүрээлэнгийн  Цахиур эмийн сан, гутлын цех, “Амгалан амаржих” газруудын халдварын цар хүрээ их байна.

"Монгол шир” ХК-ийн хувьд 36 ажилтан нь халдвар авсан байхад тэдний ар гэрийн 104 хүн халдварт өртсөн байх жишээтэй. Харин нийтийн байруудын голомт хяналтад орж, халдвар үргэлжлэх хугацаа нь багассан. Иргэд цагаан сараар гэртээ байж, иргэний үүргээ биелүүлээрэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж