ОХУ оффшорын баримтуудыг нягтална гэв | News.MN

ОХУ оффшорын баримтуудыг нягтална гэв

Хуучирсан мэдээ: 2016.04.06-нд нийтлэгдсэн

ОХУ оффшорын баримтуудыг нягтална гэв

ОХУ-ын Ерөнхий прокурорын газар тус улсын иргэд, бизнесменүүдийн нэр холбогдсон оффшор дансны баримтуудыг нягтлахаар мөрдлөг явуулна гэж мэдэгдлээ.

“Мөрдлөгөөр оффшорын баримтад нэр нь холбогдсон ОХУ-ын иргэд хууль зөрчсөн эсэхийг тогтооно. Олон улсын хамтын нийгэмлэг дэх бидний үүрэг бол хээл хахуулийн эсрэг тэмцэх” хэмээн тус газрын хэвлэлийн төлөөлөгч Интерфакс агентлагт мэдээлсэн байна.

Панамын хуулийн компанийн хууль бус үйл ажиллагаатай холбоотой 11 сая гаруй баримтыг өнгөрсөн ням гаригт Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо олон нийтэд дэлгэсэн юм.

Татвараас бултахын тулд татваргүй бүсэд халхавч компанийн нэр доор мөнгө угаасан  компани, хүмүүсийн дунд дэлхийн зарим орны төрийн тэргүүн, улстөрчдийн нэрс байгаа нь шуугиан тарьж байгаа билээ. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины ойрын хүрээллийнхэн, “Банк Россия”-гийн экс ерөнхийлөгч зэрэг хүмүүс нэр холбогдсон учраас тус улсын Ерөнхий прокурорын газар тэдгээр баримтуудыг нягтлан шалгахаар болсон гэнэ.

Н.ЭНХ

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

88671597. 2016-04-06 122.201.19.86

зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас: incorvuz@mail.ru Утас:88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас: incorvuz@mail.ru Утас:88671597

Avatar

Зочин 2016-04-06 103.10.22.163

данс биш баримтыг нягтлана гэж байна млаа,

Avatar

Зочин 2016-04-06 203.194.114.203

Мартсан бол яахав

Avatar

Зочин 2016-04-06 112.72.12.14

оффшор дансыг оросууд нягталдаг болсон юмуу

Avatar

Зочин 2016-04-06 103.26.193.228

Араас нь Си Жин Пин орж нягтлах биз. Ах дүүс нь илэрсэн гэж шуугиж байгаа болохоор …

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж