Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 16 дугаар гудамжинд өчигдөр (2021.02.11) байшин шатаж, 64 настай эрэгтэй нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, өчигдөр 11.37 цагт иргэнээс ирүүлсэн дуудлага мэдээллийн дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид очжээ.
Иргэн Д-ийн 5х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан бөгөөд гал түймэрт хөгжлийн бэрхшээлтэй 64 настай эрэгтэй Д өртөж нас барсан тул цогцсыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.
Эх сурвалж: ОБЕГ
Холбоотой мэдээ