Лукашенко энх тайван тогтмогц судлаасаа буухаа амлав

Хуучирсан мэдээ: 2021.02.12-нд нийтлэгдсэн

Лукашенко энх тайван тогтмогц судлаасаа буухаа амлав

Лукашенко энх тайван тогтмогц судлаасаа буухаа амлав

Беларусийн Ерөнхийлөгч Александер Лукашенко өнгөрсөн жилийн сонгуулийн үр дүнг шүүмжилсэн ард түмний эсэргүүцэл намжиж, энх тайван цаг ирсэн цагт эргэлт буцалтгүй суудлаасаа бууж, нээлттэй сонгууль зохион байгуулахаа амлажээ.

Хорин зургаан жил улсаа удирдаж буй тэрбээр өчигдөр (2021.2.11) Беларусийн бүх ард түмний чуулган дээр ийн ярьжээ. Түүнчлэн тэрбээр энэ жилдээ багтааж шинэ Үндсэн хууль боловсруулж байгаа бөгөөд 2022 онд батлагдан хэрэгжиж эхлэхээр болсныг дуулгажээ. Лукашенко “Суудлаасаа буухад миний гол болзол бол энх тайван, эмх журам юм” хэмээн хэлсэн байна.

Өнгөрсөн жил зохион байгуулагдсан сонгуульд Александер Лукашенко зургаа дахь удаагаа ялсан нь ард түмний эсэргүүцлийг дагуулж, шударга сонгууль шаардсан бослого хөдөлгөөнийг эхлүүлсэн билээ. Бослогыг эрх баригчид харгис аргаар дарж, жагсагчдыг хэдэн зуугаар нь баривчилж, хорьж байсан ч эцэст нь шинэ Үндсэн хууль боловсруулахыг иргэддээ амлан хурцадмал байдлыг намжаажээ.

Чуулган дээр Лукашенко “Бид удирдлагын тогтолцоог өөрчлөхийн хажуугаар шинэ Үндсэн хууль бичиж байна. Шинэ Үндсэн хууль жилийн дотор бэлэн болно. Ийнхүү Үндсэн хуулийг өөрчилж байгаа нь манай улсын удирдлагын тогтолцооноос үүдсэн зайлшгүй шаардлагаас улбаатай. Учир нь одоогийн Үндсэн хуулиар нэг хүн дааж дийлэхээргүй их ачаа улсын удирдагчийн нуруун дээр үүрүүлж байна” хэмээн тайлбарлажээ.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж