Өнгөрсөн арванхоёрдугаар сарын сүүний урамшууллыг олгожээ

Хуучирсан мэдээ: 2021.02.12-нд нийтлэгдсэн

Өнгөрсөн арванхоёрдугаар сарын сүүний урамшууллыг олгожээ

Өнгөрсөн арванхоёрдугаар сарын сүүний урамшууллыг олгожээ

Засгийн газрын 130 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу 2020 оны арванхоёрдугаар сарын сүүний урамшууллыг олгоод байна. Сүү боловсруулах найман үйлдвэр, цехэд арванхоёрдугаар сард 1.533.489 литр түүхий сүүг мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээтэй, татварын цахим төлбөрийн баримт (и-баримт) үүсгэн баталгаажуулсан нийт 1643 малчин, 16 эрчимжсэн мал аж ахуйн эрхлэгч аж ахуйн нэгжид Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны А-11 дүгээр тушаалын дагуу 766,744,500.0 төгрөгийн мөнгөн урамшууллыг төрийн сангийн дансаар дамжуулан шилжүүлжээ.

Сүү бэлтгэн нийлүүлж буй малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид Засгийн газраас баталсан журамд заасан дараах зүйлсийг анхаарах шаардлагатай байна. Үүнд:

Нийлүүлж буй сүү нь эрүүл ахуйн шаардлагад нийцсэнийг нотлох мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээ заавал авсан байна. Сүүний үйлдвэрт сүү нийлүүлэх тухай бүр малчны иргэний үнэмлэхний QR кодыг уншуулж, татварын цахим төлбөрийн баримт буюу и-баримт үүсгэх, худалдан авсан тал (үйлдвэр), борлуулсан тал (малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч) баримтыг ажлын гурав хоногийн дотор баталгаажуулсан байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж