Багш нарт орон сууц, цалин хөлсний асуудал тулгардаг гэв | News.MN

Багш нарт орон сууц, цалин хөлсний асуудал тулгардаг гэв

Хуучирсан мэдээ: 2016.04.06-нд нийтлэгдсэн

Багш нарт орон сууц, цалин хөлсний асуудал тулгардаг гэв

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Монголын залуу багш нарын холбооны тэргүүн Н.Учрал тэргүүтэй залуу багш нарын төлөөллийг өнөөдөр /2016.04.06/ хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр тус холбооны удирдлагууд нийслэлийн 1000 залуу багшийн гарын үсэг бүхий 19 санаачилгыг гардуулж өгсөн юм. Тус холбооноос "Багш нараа сонсъё" хэлэлцүүлэг, 1000 багшийн уулзалт зохион байгуулсан бөгөөд багш нараас гаргасан тодорхой санал хүсэлтүүдийг багцлан намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгуулахаар ийнхүү хүргүүлж байгаа ажээ. Энэхүү 19 санаачилга нь залуу багш нарт тулгамдаж буй асуудал, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн байна.

Залуу багш нарын хувьд хамгийн тулгамдсан асуудал нь орон сууц, цалин хөлс байгааг уг холбооны тэргүүн Н.Учрал онцолсон юм. Тухайлбал, багш нарын цалин хөлсний тогтолцоонд өөрчлөлт оруулах, ажлын санаачилга, бүтээл, үр дүн, суралцагчдын сэтгэл ханамжийн төвшнийг харгалзан ажлын гүйцэтгэлээр үнэлдэг 3600 системийг нэвтрүүлэх саналаа уламжилжээ. Залуу багш нар сард 480-500 мянган төгрөгийн цалинтай, ипотекийн зээлд хамрагдах боломж хязгаарлагдмал байгаагаа уг саналдаа тусгажээ. Тиймээс залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллахад дэмжлэг болох үүднээс орон сууцжуулах асуудлыг төрийн бодлогоор дэмжих, урьдчилгаа төлбөрийн уян хатан бодлого хэрэгжүүлэхийг санал болгосон байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт багш нар нэгдэж тулгамдсан асуудлаа тодорхойлж, шийдэх гарцыг эрэлхийлж, төр засагт уламжилж байгаад талархаж буйгаа илэрхийлээд тэдний саналыг хүлээн авч анхаарч ажиллана гэлээ.

Дашрамд дурдахад, Монголын залуу багш нарын холбоо нь 21 аймаг, есөн дүүрэгт салбар зөвлөлтэйгээс гадна дэлхийн 150 гаруй орны 3500 гаруй байгууллага, 10 мянга гаруй гишүүд дэмжигчтэй Олон улсын багш нарын холбооны жинхэнэ гишүүн, ЮНЕСКО-гийн зөвлөх эрхтэй байгууллага болох Дэлхийн боловсролын зөвлөлийн гишүүний статустай ажээ.

Т.НОМИН

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

багш 2016-04-06 112.72.9.86

ядуу багш нарыг ашиглах амархан байна уу? эд нар чинь юм ойлгодог хүмүүс гэдгийг бүү март. Учрал гэгч телевизийн нэвтрүүлэгч ч юм уу энэ залуу боловсролыг өөрчлөх, сайжруулах гэж юу байх вэ дээ.

багш 2016-04-06 103.229.121.152

за муусайн багш нарыг сонгуулийн шоунд ашиглахаа боль

Юм амлах хэцүү болсон шүү 2016-04-06 150.129.143.152

БЯМБАЦОГТ оо, хамаагүй нийгмийн халамжийн юм амлах хэцүү болсон шүү. Яагаад гэвэл, улсад мөнгө байхгүй.Шинэ ЗГ ОДОО БАЙГАА ХЭМЖЭЭНД НЬ ЦАЛИН ТЭТГЭВРЭЭ ӨГӨХ ГЭЖ ГҮРИЙНЭ ШҮҮ. Юун нэмэх.

ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН НОМУУД 2016-04-06 150.129.143.152

Төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөх иргэдэд зориулсан Зөвлөгөө ном, мөн Сорилгын хураамж тестийн ном (2016 оны) Төрийн ордоны баруун хойно байрладаг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын худалдаанд байна лээ.Зөвлөгөө номны үнэ нь 5000 төгрөг, Сорилгын хураамж тестийн ном нь 15000 төгрөг гэнэ.Мэргэшлийн шалгалт өгөх иргэн эхлээд Зөвлөгөө номыг судлаад, дараа нь Сорилгын хураамжид орсон тестүүд дээр ажиллавал гүн бат мэдлэгтэй болж, шалгалтаа амжилттай өгөх магадлалтай гэнэ.

BOLOVSROL 2016-04-06 202.55.180.186

1-rt Hicheelee muu zaadag. Uursduu yum meddeggui. 2-rt ih deed surguuliud bolovsrol olgoh bish zugeer neg ashgiin tuluu baiguullaga shig bolson 3-rt bagsh nar hun busad ni hun bishuu? Turiin alban haagchid ihenh ni l 600 myanga hurehgui tsalin avch bainashde, 4-rt Ih deed surguuli tugsuud erunhii bolovsrold baisan uyeesee muu medlegtei bolj tugsuj baigaag anzaar baina uu?

цалин 2016-04-06 202.5.196.170

хувийн их дээд сургуулийн багш нарт иймхэн цалин өгдөгөө улсад тохох гэсэн бусармаг үйлдэл дээ. Бусад нь хэний хармаанд ордог нь тодорхой шүү дээ:.

багш 2016-04-06 103.9.90.227

Багш нарт юуамлах гэсэн юм бол?

zochin 2016-04-06 202.72.242.177

busad xumuust tulgardaggui asuudal yum uu.amidrax chadvargui nomon zavsar tolgoi ni xavchuulagdsan nuxduud deeshee xaraad yum goriloj suuxaa boliosoi

88671597. 2016-04-06 122.201.19.86

зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас: incorvuz@mail.ru Утас:88671597

Зочин 2016-04-06 103.9.88.210

Энэ нэг хийтэй нөхөр багш нараар улс төр хийж тоглох нь дээ

Зочин 2016-04-06 202.9.41.204

ULS TURCH SETERT DURTAI BOLGON TOMOOR SETGEJ CHADAKHGUI , CHADVARGUI UCHRAAS L KHERUUL IKHDEED BAIGAA YUM. BAGSH, EMCH NARAA KHARJ UZEKHGUI ULS KHEZEE CH KHUGJIKHGUI

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж