Засгийн газраас 2020 оны нэгдүгээр сард ахмад настны тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх шийдвэр гаргасан билээ. 2019 оны арванхоёрдугаар сарын байдлаар тэтгэврийн зээл авсан 233 мянган ахмад настан байсан бөгөөд зээлийн хэмжээ нь 776 тэрбум төгрөг байв. Нэг ахмад настны авсан зээлийн хэмжээ дунджаар 3,3 сая төгрөг юм. Эдгээр ахмад настнуудын дунд 10-15 сая төгрөгийн зээлтэй 10,8 мянга, 15-20 сая төгрөгийн зээлтэй 3300, 20 сая төгрөгөөс дээш 1400 гаруй хүн бий.
Ихэнх зээлдэгчид хүүхдээрээ батлан даалт хийлгэж, 5-10 сая, түүнээс дээш төгрөг бөөнөөр нь аваад, орон сууцны урьдчилгаанд өгч, байшин барьж, жижиг аж ахуйдаа хөрөнгө оруулсан байна. Хүүхдийнхээ сургалтын төлбөр төлж, унах унааг нь базаан, өр зээлийг нь дарсан нэг хэсэг ч бий. Харин тэтгэврийн зээл аваагүй ахмадуудад дээрх шийдвэр "Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу" гэгч болсон. Тиймдээ ч тэтгэврийн зээлийг тэглэнэ гэж ахмадуудаа талцуулсан шийдвэр багагүй шүүмжлэл дагуулсан билээ.
Ирэх тавдугаар сард багтаан тэтгэврийн зээл аваагүй ахмадад нэг сая төгрөг олгохоор болжээ. Монгол Улсын Үндсэн хуульд заасан байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн Салхитын алт, мөнгөний ордыг 2043 он, 2047 он хүртэл ашиглах тусгай зөвшөөрлүүдийг 2018 онд цуцалж, төрийн мэдэлд шилжүүлсэн билээ. Улмаар 2019 онд тус ордод хайгуул хийх, ашиглах тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-д шилжүүлж, төсвийн хөрөнгө оруулалтгүйгээр олборлолтын үйл ажиллагааг нь эхлүүлсэн байдаг. Ийнхүү Салхитын алт, мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, өндөр настнуудын тэтгэврийн зээлийг нэг удаа чөлөөлсөн юм.
“Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр "Монголбанкинд энэ сарын 8-ны өдөр 105 тэрбум төгрөг буюу 37 сая ам.доллар тушааж, тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөг олгох ажлыг эхлүүлнэ" хэмээн мэдээлсэн. Өөрөөр хэлбэл, 2019 онд тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад энэ оны тавдугаар сард багтаан нийт 210 орчим тэрбум төгрөг олгох юм.
Э.БУРАМ
шударга л байл даа 2021-02-12 202.9.46.239
өмнө нь олгосон мөнгөний дундажаар урамшуулаа ч дээ. эсэргүүцэж байна.
шударга л байл даа 2021-02-12 202.9.46.239
сахилга бат, хувийн санхүүгийн зохион байгуулалтгүй өр зээлээр сайхан амдарьч цамнаж байсан иргэдийг 6 саяаар шагначихаад бор зүрхээрээ дутуу дульмаг тарчиг амьдарч байсан иргэдийг 1 саяаар аргалж бйагаа юм уу? шударга биш байна, гомдолтой байна. Ядаж 4 саяар урамшуулаач ээ. өмнөх 6 сая авсан иргэд чинь одоо тэр хэмжэний өр хийсэн байгаа. гэтэл хэмнээд хомноод өдий хүрсэн иргэд чинь юу ч ямар ч өргүй хэвээрээ л байгаа ш дээ. манай ээж лав …. болоод л байна. өрөвдмөөр…
Зочин 2021-02-12 66.181.161.89
20, 21 онд тэтгэвэрт гарсан хүмүүсд өгөхгүй гэх гээд байнаа даа …..янз нь .
nasaa 2021-02-12 64.119.24.181
10,20saya-in zeel tegluulcheed bhad 1 saya tugrug ugch nugliin nudiig gurilaar huurch bolohgui shuu dee, dor hayaj 3 saya-ig uguh heregtei. Battulga ahmaduudiig ingej yalgavarlaj bolohgui bizdee.
Зочин 2021-02-12 185.220.101.198
>>>>>> Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
Ариунаа 2021-02-12 66.181.182.37
Улсад 33 жил нийгмийн даатгал төлсөн.тэтгэвэрт гараад 10.аад жил болоод тэтгэвэрийн зээлгүй бгаад бурхан болсон.зээл аваагүй 1.0 сая төгрөг өгөх нь нь гэж баярлаж бсан буурай маань бурханы оронд заларсандаа. Нөхөж өгөх юмуу.
Иргэн 2021-02-12 122.201.22.112
Бэлэн болчихсон юм бол энэ хэцүү үед маргаашаас дансанд нь хийгээч юун 5 сар вэ 3 саяыг өгвөл шударга шүү.1 сая өгч ам хаахгүйшүү ахмадууд хүчээ нэгтгэё.
Зочин 2021-02-12 139.5.217.135
Battulga ner devshij chadahgvi bol uguhgvi l gene dee!
Menai emeed mungu heregguiee 2021-02-12 202.55.188.105
Manai emee zeelgui uchraas 1 saya tugrug avah yostoi, gehdee manai emeed mungu uguud heregguiee, yagaad geheer ajilgui huuhed ni hulhidaj avna, hezee ch tusdaa garch uzeegui nasaaraa tejeelgedeg huuhdee ch usguulsen surgaltiinh ni tulburiig tuluulsen, tetgeverees ni tsug ideltsdeg, ur shiree tuluuldeg, ihenh hadgalamjiig ni hulhidaj avaad ureed duusgasan, Nasaaraa emeegiin hurunguur huudegnej amidarsan hun 1 baina, emee gantshan ter huuhdedee ami.
ахмад 2021-02-12 202.9.46.140
6,000,000-g aviyaa
Зочин 2021-02-12 122.201.22.41
Mungu olgohoo boliyoo!! Nodnin zeeltei baisan hunuus hetsuu bsan bolood l avaa bizdee?! Avaagui baisan ni uursdud ni buyan bolno bizdee?! Zaaval bugd avna geed unendee ajilgui huuhduuded ni l ochij bgaa bizdee?!
mgl 2021-02-12 64.119.22.82
pop erunhiilugchiin hiisen gai. 1 saya uguhgui. ahmaduudaa agalchilsan hogiin shiidver.
зочин 2021-02-12 139.5.219.150
компаний захирал шийдэхүү
Зочин 2021-02-12 122.201.24.42
3 сард өгөөчээ заавал 5 сард байхдаа яахав дээ
Zochin 2021-02-12 66.181.190.66
Tetgeveriin zeel gedeg bol.. Luivar bsan… Tiim l ih AHMADuudaa gedeg bsan bol… NIIT Ahmaduudidaa ALAGCHLAHGUI TENTSUU HUVAAJ Ogoh ni yasiin… Ter uyd yg ZEEELEE dongoj haasan hun ch bsan.. Zeelee dongoj avsan ni bsan.. Zeelee hootsoldood bsan ch bsan… Tiim TENEG bodloo yvuulchihad… Ihenh Ahmaduudig ni GOMDOOJ GONSOILGOCHIHOOD…. hudlaa ym hiisen DUR ESGEHEE bolij UZ…. Ahij ym hiih gjbga bol…. Buh NIITED ni hamarsan zuil l hii… 6=1..hoyr TENTSUU yu.. Te.. Arai ch dee.. Bolij uz
Бор 2021-02-12 202.9.46.3
Хэнд н 6.000.000 төгрөг өгөөд хэнд нь 1000.000 төгрөг өгдөг юм . энэ бол үнэхээр фашист ялгаварлан гадуурхалт фашизмыг дэлгэрүүлэгч жэнко МАН тонил цаашаа … ДЭЛХИЙН ШИВШИГ …. ЭНЭ БОЛ СОЛИОРОЛ … ЭНЭ БҮХНИЙГ ТЭВЧИГЧ МОНГОЛЧУУД ЖИНХЭНЭ ҮХЭРҮҮД ГЭДЭГ Н ЖИНХЭНЭ ҮНЭН …. х****л ИДСЭН НОЁДЫН ТОГЛООМ
Зочин 2021-02-12 139.5.216.177
Энэ нэгэнт шийдэгдсэн асуудал.Гомдол гаргах шаардлагагүй.Нэг сая төгрөг олгож байгаад нийт ахмад баяртай байгаа.Сонгуультай ямар ч хамаагүй зүйл.Хэдэн төгрөг өгөхөөр саналаа худалддаг цаг өнгөрсөн.Хувийн ашиг хонжоо хайхгүй,улс нийгмийн төлөө ёс зүйтэй шудрага, зөв санааны үүднээс зүтгэж амжилт гаргаж байж л олон түмний итгэл хүлээнэ.
Зочин 2021-02-12 66.181.187.228
юун дураараа юм гуйгаагүй байхад нь өгч байхад балын бага нь амттай чамалахаас чанга атга
Зочин 2021-02-12 139.5.218.187
СОНГУУЛИЙН ӨМНӨ ӨГӨХ НЬ ТОДОРХОЙ. ХЭЗЭЭ ЯАЖ ТОГЛОЛТ ХИЙХЭЭ УЛС ТӨРЧИД МЭДНЭ. ҮР ДҮНД НЬ ТӨГРӨГИЙН ХАНШ Л УНАНА. ХАЛАМЖ ХАВТГАЙРСАН. УЛС ТӨРД ГАРАХ ГЭЖ ҮХЭН ХАТАН ЗҮТГЭДЭГ НЭГ Л ШАЛТГААН БИЙ. ХУЛГАЙ ЛУЙВРАА НУУХ ГЭЖ.
Зочин 2021-02-12 139.5.216.177
Чам мэтийн зэрлэгүүд яаж ч сайхан донгодоод, түмний төлөө мэт худал хоёр нүүр гаргаад сонгуульд амжилт олохгүй.Саналаа мөнгөөр зардаг үе өнгөрсөн.
Өвгөн 2021-02-12 202.9.46.124
Наад 1 саяаа нээх янаглалгүй даруйхан өгчөөчдээ. Өнөө маргаашгүй чадарчих гд бдаг. Амьдралдаа нэг их мөнгө атгаж үзмээр бнаа өвөө нь. Ядахад ажил явдалд минь нэмэр бологээ. Бурхан өршөө…