Иргэд зөвхөн гурван чиглэлээр гэрээс гарах боломжтой

Хуучирсан мэдээ: 2021.02.12-нд нийтлэгдсэн

Иргэд зөвхөн гурван чиглэлээр гэрээс гарах боломжтой

Иргэд зөвхөн гурван чиглэлээр гэрээс гарах боломжтой

Нийслэл хотыг гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт өчигдөр шилжүүлсэн. Энэ хугацаанд олон нийтийн хөдөлгөөнийг 90 хувь хүртэл хязгаарлаж, халдварыг 3-4 дахин бууруулахыг зорьж буй. Хөл хорионы үед бүх гудамж, чиглэлд цагдаа, төрийн албаныхан 24 цаг хамгаалалтад гарч байна. Хамгаалалтад ажиллаж байгаа төрийн албаныхан гурван ээлжээр буюу найман цагаар ажиллах юм. Харин иргэд зөвхөн гурван чиглэлээр л гэрээс гарах боломжтой. Тодруулбал, 

  • Эмнэлгийн зайлшгүй тусламж, эмийн сангийн үйлчилгээ
  • Зөөврийн ус, түлш, хүнсний бараа, бүтээгдэхүүн
  • Буяны буюу оршуулгын үйл ажиллагаанд оролцож болох бөгөөд зөвхөн гэр бүл, ойр дотны хүмүүс нь л оролцоно. Ингэхдээ иргэний үнэмлэх, PCR шинжилгээний бичиг, эмнэлгийн тодорхойлолт, нас барсны гэрчилгээ, төрөл садангийн холбоог батлах лавлагаа шаардлагатай.

Түүнчлэн хүнсний томоохон 41 зах, худалдааны төвүүд энэ сарын 16-ныг хүртэл амрах юм. Харин 4297 хүнсний дэлгүүр хязгаарлагдахгүй, байгууллага дотор байгаа учраас хөл хорионы хугацаанд ажиллана. Эдгээр хүнсний дэлгүүрүүдийн ажилчид ихэвчлэн хороон дотроо байдаг, зарим тохиолдолд байр, хашаан дотроо дэлгүүр нь байршдаг тул зорчих хөдөлгөөн хийхээргүй байгаа аж. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж