Парис Жексон: Тэр бол миний зүрхний хаан

Хуучирсан мэдээ: 2016.04.06-нд нийтлэгдсэн

Парис Жексон: Тэр бол миний зүрхний хаан

Майкл Жексоны охин Парис 18 насны төрсөн өдрөө аавдаа зориулсан шивээс хийлгэжээ. Парис Жексон “Миний зүрхний хаан” хэмээх үгсийг Майкл Жексоны бичгийн хэвийг дуурайлган бугуйн дээрээ шивүүлж, зургийг нь Instagram хуудсандаа оруулжээ.

Охин зургийнхаа доор "Бусад хүмүүсийн хувьд тэр Попын хаан. Харин миний хувьд бол миний зүрхний хаан  байсан юм” гэж  бичжээ.

Дуучин Майкл Жексон 50 настайдаа пропол эмийг тунг нь хэтрүүлэн хэрэглэснээс болж амиа алдсанаас хойш долоон жил өнгөрч байгаа ч дэлхийн өнцөг булан бүрт шүтэн бишрэгчид нь түүний дууг сонсох дуртай хэвээр байна.

Парис Жексон 14 настайгаасаа хойш аавынхаа дурсгалд зориулж шивээс хийлгэхийг хүссэн гэнэ.

Н.Энх

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж