Хаврын тариалалтад яаравчлахыг хүслээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хаврын тариалалтад яаравчлахыг хүслээ

Хуучирсан мэдээ: 2016.04.06-нд нийтлэгдсэн

Хаврын тариалалтад яаравчлахыг хүслээ

Хаврын тариалалтад хугацаандаа эхлэх эсэх нь эргэлзээтэй байна. Учир нь энэ жилийн тариалалтын үр тариа, санхүүжилтын асуудлыг шийвдэрлээгүй байгаа юм. Энэ талаар Монголын хүнс, хөдөө аж ахуйн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Р.Мөнхбат, Монголын жимс жимсгэний үндэсний холбооны тэргүүн Д.Насанжаргал, Төв аймгийн ХАА-н ассоциацийн гүйцэтгэх захирал Ч.Жадамбаа зэрэг төлөөлөгчид Монгол ньюс мэдээллийн төвд мэдээлэл хийсэн юм. Мөн Монголын хүнс хөдөө аж ахуйн үндэсний ассоциацийн чуулган маргааш /2016.04.07/ болох гэнэ.

Чуулган нь долоо дахь жилдээ болж байгаа бөгөөд ХАА -н салбарын төрийн болон төрийн бус байгууллагын 800 гаруй төлөөлөгч оролцох юм байна. Албаныхан хэлэхдээ “Манай орон байгалийн баялаг, хүнсний бүрэн нөөцтэй хэдий ч мах, хүнсний ногоо, үр тариагаа гаднаас импортолж авч байгаа нь харамсалтай. Энэ нь хүнсний аюулгүй байдал алдаж байгаагийн том жишээ юм. Энэ асуудлыг салбарынхан нэгдээд шийдэх цаг болсон.” хэмээн бухимдангуй учирлав. Манай орон урд хөршөөс нийт хүнсний ногооны 1/3 хувийг, үр тарианы тал хувийг  импортоор авдаг байна. Тариаланчдын зүгээс дотоодынхоо хүнсний ногоо, гурилыг нийлүүлэх боломж байгааг яамны зүгээс стратеги, бодлого зохицуулалтаар анхаарахгүй байгааг онцлов.  Мөн “Атрын III аян”-г үргэлжлүүлэн ажил хэрэг болгож чадаагүй. Энэ бүхний бурууг ногоочидод өгөх  хэрэггүй гэв.

А.ЦЭЭСҮРЭН

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

тариаланч 2016-04-06 128.233.13.32

(2.67.255.196)-д. Харин ч сайхан хөрс байна. Намар гэхэд халиурсан сайхан тариа ургана.

Зочин 2016-04-06 2.67.255.196

Iim ulaan shoroond yum urgahuu? Teneg tarialanchidaa