Концессын гэрээгээр дунд голын дээгүүр гүүр барина | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Концессын гэрээгээр дунд голын дээгүүр гүүр барина

Хуучирсан мэдээ: 2016.04.06-нд нийтлэгдсэн

Концессын гэрээгээр дунд голын дээгүүр гүүр барина

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 2016 оны 4 дүгээр сарын 5-нд болж хуралдаанаар концесс олгох гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай хэлэлцлээ.

Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцууллаа.

Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны хорооллын доторх авто замыг дунд голын авто замтай холбох гүүр барих төслийг концессын гэрээгээр барихаар Нийслэлийн ИТХ-ын 2014 оны тогтоолоор баталж, уралдаанд шалгаруулалтыг барих, шилжүүлэх гэсэн нөхцөлтэйгээр зарласнаас  “Ди Вай Кей Би” ХХК төсөл шалгарчээ.
 
Концессын гэрээгээр гүйцэтгэх энэхүү төслийн хүрээнд Алтай хотхоны хорооллын доторхи автозамыг дунд голын автозамтай холбосон 30,75 метр төмөр бетон гүүр барих юм. Гүүрийн зоричх хэсгийн өргөн нь 8 метр, хоёр талдаа 1,5 метр өргөн явган хүний зам, гэрлэн дохио, гэрэлтүүлэгтэй байхаар төсөлд тусгажээ.

НИТХ-ын Тэргүүлэгчид энэхүү асуудлыг хэлэлцээд, нийслэлийн Засаг даргад Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны хорооллын доторх авто замыг дунд голын авто замтай холбох гүүр барих төслийг  хэрэгжүүлэхээр “Ди Вай Кей Би” ХХК-тай Концесс олгох гэрээ байгуулахыг зөвшөөрөв.

Ди Вай Кей Би ХХК нь 1 579 799 551 төгрөгөөр төслийг хэрэгжүүлж нийслэлээс 2017 онд 70 хувийн, 2018 онд  30 хувийн санхүүжилтийг өгөх юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлллээ.

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-04-06 202.21.106.135

Сонгуулийн өмнө л шийдэж байгаа юм биз дээ тэглээ гээд дахин сонгогдоно гэж санасны чинь гарз шүү батүүлээ

bayasaa 2016-04-06 124.158.79.2

mungu l avch baival bolno gesen shig ogotniin nuh shig nuhen garts, heregtei hereggui horoololuudiig holboson 2 jiliin nasgui zam guur barihaa boliochee!!!!! altai hothonii garts hend heregtei yum be!?? ternii orond narnii guur shig 80-100 jiliin nastai alsiig harsan buteen baiguulalt hiigeechee malnuudaa!! hujhaagiin novshiin company avilgach tur 2 iin yavtsgui iim buteen baiguulalt hend heregtei yum bee.

bayasaa 2016-04-06 124.158.79.2

mungu l avch baival bolno gesen shig ogotniin nuh shig nuhen garts, heregtei hereggui horoololuudiig holboson 2 jiliin nasgui zam guur barihaa boliochee!!!!! altai hothonii garts hend heregtei yum be!?? ternii orond narnii guur shig 80-100 jiliin nastai alsiig harsan buteen baiguulalt hiigeechee malnuudaa!! hujhaagiin novshiin company avilgach tur 2 iin yavtsgui iim buteen baiguulalt hend heregtei yum bee.

Зочин 2016-04-06 103.26.193.228

Гүүрийн зоричх хэсгийн өргөн нь 6 метр, хоёр талдаа 1 метр өргөн явган хүний зам баригдана биз

Эрдэнэ 2016-04-06 122.201.26.171

Хурдан бариад өгөөч ээ.

Эрдэнэ 2016-04-06 122.201.26.171

Ядаж зургийг нь тавиач ээ

Зочин 2016-04-06 203.91.116.94

Ураа, Алтай хотхоныхоон амьдрал эхэллээ шүү

Зочин 2016-04-06 59.153.112.183

ih l nariihan zam bololtoi. 8-3=5 yum shig oilgoloo

Зочин 2016-04-06 203.91.116.94

Алтай хотхонд болноо гарц л хэрэгтэй