Амар байна уу,
Эх орныхоо хөгжил дэвшил, өв соёлын түүхийг бүтээн дэлгэрүүлэгч, хүндэтгэн дээдлэгч эрхэм Та бүхнийхээ амар мэндийг айлтгаж, учран золгож буй XYII жарны цагаагчин үхэр жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний билэгт сайн өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.
Цагаан сарын баяр бол Монголчууд та бидний хувьд улс эх орны минь тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг, хүн ардын ураг төрөл, удам судраараа дотносон хөөрөлдөх үнэт зүйл, ирээдүй хойч үедээ өвлүүлэн уламжлах ёс заншлын эрхэм дээдийн өв соёл, тэгш дүүрэн, өнөд оршихуйн бэлгэдэл юм. Тиймээс энэ өдрүүдэд монгол түмнийхээ сайхныг дурсаж, сайныг хэлэлцэж, сайн сайхныг ярилцах нандин сайхан уламжлалыг хүндэтгэн хэцүү бэрхийг тоочин өгүүлэхийг хүссэнгүй ээ. Гагцхүү дэлхий нийтээр коронавирусын цар тахлын гамшигт нэрвэгдсэн энэ хүнд хэцүү цаг үед нийслэл Улаанбаатар хотод дэгдсэн уг өвчний халдварыг зогсоох, хүн ардаа хамгаалах, хохирол багатай даван туулах чиглэлд нийслэлийн удирдлагын баг хамт олон хариуцлагатай, хурдан шуурхай, тодорхой стратеги төлөвлөгөөний дагуу нэгэн сэтгэлээр хамтран ажиллаж байгааг уламжлъя. Мөн аюулт өвчний халдвараас сэргийлэх, таслан зогсооход иргэн бүрийн үүрэг, хариуцлага, идэвх оролцоо чухал бөгөөд хамтран зүтгэж буй ТА бүхэндээ талархал илэрхийлье.
Энэхүү хичээл зүтгэл, нэгдмэл зорилгынхоо хүрээнд нийслэл Улаанбаатар хотын хувьд 2021 он бэрхшээлд сөхрөх бус харин ихийг хийж бүтээх, их ажлын ард гарах зориг, зорилго тодорхой ирмүүн их ажлын он жил байх болно хэмээн хотын удирдлагын баг үзэж байна. Бид иргэндээ ээлтэй, аюулгүй орчныг бүрдүүлж, замын түгжрэлийг системтэйгээр бууруулна. Бизнесийн таатай орчныг бүрдүүлж, олон тулгуурт эдийн засаг бүхий бүсчлэлийг хөгжүүлнэ. Залуусаа орлогод нийцсэн орон сууцаар хангаж, иргэдийнхээ амьдрах орчныг сайжруулахын тулд эрс шийдэмгий зорилтуудыг хэрэгжүүлнэ. Засаглалыг бэхжүүлж, бүхий л шатны албан хаагчдынхаа чадавхийг бэхжүүлж, ёс зүйн хариуцлагыг өндөржүүлнэ. Төсвийн захиран зарцуулалтыг нээлттэй, ил тод, цахим хэлбэрт бүрэн шилжүүлнэ. Иймд уламжлалаа дээдэлж, шинэчлэлийг эрчимжүүлсэн шинэ хотын төлөө хамтран зүтгэцгээе, Улаанбаатарчууд аа.
Та бүхэндээ зуу зуун жилийн турш уламжлагдаж ирсэн цагаан сарын баяр наадмын өв уламжлалыг хүндэтгэн ёслохдоо өвчин эмгэгийг ахар богино хугацаанд даван туулж, энх цагтай учран золгох нийтийн зорилгоо хүндэтгэн аав ээж, ах дүү, айл хотолтойгоо алсын зайнаас цахимаар золгохыг уриалж байна.
Угтан золгож буй цагаагчин үхэр жилдээ төр төвшин, түмэн олон амгалан байж, энх цагтай учран золгохын ерөөлийг өргөе.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР
Zochin 2021-02-11 66.181.161.61
Darga sain ajillaj bna amjilt ta chadna aa
жаргал 2021-02-11 139.5.218.205
танд сар шинийн мэнд хүргэe хаврын тэргүүн сар гарч цаг агаар дулаарч өвчин хавдар ихээр гарах болж б.а иймд та хамгийн түрүүнд гол мөрөн ой шугуйд байгаа хогонд бүх анхаарлаа тавиач хүмүүсийг ухааруулж зурагтаар эх орноо хайрлах амьдралын наад захын сургалтуудыг тогтмол явуулж гэгээрүүлээч тэгвэл эх орон чин хөгжих нэг алхам болох байх
Зочин 2021-02-11 202.55.188.105
СУМТАЙБУЗАР ОГЦОР ОГЦОР ОГЦОР!!!
Сүхбаатар дүүргээс 2021-02-11 66.181.188.118
Хотын дарга танд Сар шинийн мэнд хүргэж, улаанбаатарчуудын төлөө хиыж буй нөр их ажил үйлсэд тань Амжилт хүсэн ерөөе!
Зочин 2021-02-11 64.119.22.2
#SUMYABEST#
Зочин 2021-02-11 124.158.119.35
Халдвартай тэмцээд байна уу гэж бодохоор их л эргэлзээтэй юм. Нийтийн тээврийн маршрут маш тодорхойгүй, уян хатан бус олон буудал алхаж сууж байна. Гэр хороололд хол амьдардаг хүмүүс унаагүй бол нийтийн тээвэр явж байгаа буудалдаа хүрэх гэж бараг 5 буудал алхаж байна. Тэгээд автобус маш бохир заваан, дээр нь хүйтэн. зүгээр л контейнерт хүн ачсан мэт:
Энэ хөл хорион дээр ганц тэнэг шийдвэр нь нийтийн тээврийн үйлчилгээний тусгай маршрут байлаа. Хүмүүс маш их бухимдаж байна Хотын даргаа!
мангар бөх 2021-02-11 66.181.161.41
энэ хорио хошин жүжиг боллоо 5 эсвэл 7 хоног болох байсан иргэд ойлгоно 2 тэнэг дарга удахгүй үсэрнэ
Зочин 2021-02-11 103.57.95.203
энэ үгнүүдийг өөрөө бичээгүй нь лав. хичээж бичээ. гэхдээ л хоосон үг. хамгийн муу даргаар бичигдэх нь тодорхой боллоо.
улс төрөөс ингээд арчигдах нь дээ. мөрөөрөөр яваад өг дөө.
Зочин 2021-02-11 91.192.103.9
)) Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
Зочин 2021-02-11 103.57.95.203
битгий с***р самуу сурталчил. цагдаа нар энэ нөхрийг шалга
Зочин 2021-02-11 64.119.22.2
амжилт хүсье дарга минь
Зочин 2021-02-11 202.9.46.208
Бас мэндчилгээ дэвшүүлэхтэйгээ хаха
zochin 2021-02-11 122.201.31.17
ene hvn uneheer ajlaa hiij chaddaggvi yum bna argagvi dee yamarch bolovsrolgvi baagii bdag neg boh bizdee fk gej
Зочин 2021-02-11 66.181.186.215
Хотын даргаас огцроод нохой зодооныхаа тулаанаараа дагнаж "занималдсан" нь дээр байх.
хүн намаас энэ тэнэгииг хөөхииг дэмжинэ сай н хүн олдоно 2021-02-11 66.181.161.41
сумьяабузар амарсайхан нар удахгүй ниитиин унаагаар ажилдаа ирдэг болно мерк ель жижиг микронд туслах хамгаалагч нартайгаа суудаг
Bav 2021-02-11 66.181.161.104
Za ilaa chi uuruu duugui temsegle
Доржоо 2021-02-11 202.126.90.49
Амжилт юу хийж чаддагаа харуулаарай бас багаа сайн бүрдүүлээрэй
Иргэн 2021-02-11 124.158.85.75
Танаас хоосон үг, ухаангүй шийдвэр л гарч байна. Ажлаа дуугай өөрөө өгч болохгүй юу. Хэлэх ч үг алга даа.
Amar 2021-02-11 124.158.83.247
Хөөе. Боловсрол, мэдлэг олох үеэ бусадтай ноцолдоод өнгөрөөчихсөн бөх гэх "Хөлстэй мах" Женко, Сумъяабазар хоёрыг төрөөс хурдан зайлуулаач ээ. Удах тусмаа улам их гай чирнэ шүү дээ.
japan K-1 2021-02-11 64.119.22.26
ene uul ni japan d zodoonoo hiisen bol amjilt oloh baisishd
end ircheel haa hamaagui yum hiigeed yavhimda
Pyrp 2021-02-11 66.181.161.16
z**l tsaashaa mendchilgee hurgeheer irj erguuldee gar holdoj uhlee
НАСТАН 2021-02-11 203.91.115.53
НАСНЫ ХИШГЭЭ ӨГӨӨЧЭЭ
Зочин 2021-02-11 192.82.77.52
Огцор
Зочин 2021-02-11 202.9.46.209
Зайлааа хуцаад бай чи
Зочин 2021-02-11 202.21.98.238
ОГЦОР!!!