2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 622,375,910.69 төгрөгийн үнийн дүн бүхий 1,500,350 ширхэг хувьцаа арилжигдсанаас 20 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 16 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Эрдэнэт авто зам" ХК (EAZ+15.00%) болон "Сонсголон бармат" ХК (SSG +14.97%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Шивээ овоо" ХК (SHV -14.96%) болон "Говь" ХК (GOV -8.63%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 100,716 ширхэг нэгж эрхийг нийт 10,947,230 төгрөгөөр арилжигдсан байна.
Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 60 ширхэг үнэт цаасыг 6,020,000 төгрөгөөр болон багцын арилжаанд нийт 265,573 ширхэг үнэт цаасыг 929,505,500 төгрөгөөр тус тус арилжаалсан байна.
ТOP-20 индекс 1.96 хувиар өсөж, 23128.04 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,098,394,918,558.32 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ