Эдийн засгийн коридорын талаар ярилцжээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Эдийн засгийн коридорын талаар ярилцжээ

Хуучирсан мэдээ: 2016.04.06-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн коридорын талаар ярилцжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт болж буй Азийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцож байна.

Тэрээр өнөөдөр Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны Ерөнхийлөгч Зинь Люцинийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга  Д.Ганхуяг болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны Ерөнхийлөгчийн албанд томилогдон ажиллаж буйд Ерөнхий сайд баяр хүргээд манай улс тус банкийг үүсгэн байгуулах тухай саналыг хүлээн авч, дэмжиж ирснийг онцлолоо.

БНХАУ-ын дарга Си Зиньпин 2013 оны 10 дугаар сард болсон АПЕК-ийн дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк байгуулах, Монгол, Пакистан, Шри Ланка зэрэг Азийн бүс нутгийн орнуудыг тус банкны үүсгэн байгуулагч гишүүн орноор элсэн орох тухай санал тавьсан  бөгөөд Улсын Их Хурал 2015 оны 10 дугаар сард Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсан юм.

Монгол Улсын "Талын зам”, Хятадын “Торгоны замын эдийн засгийн бүс” болон ОХУ-ын “Евразийн эдийн засгийн холбоо” санаачилгатай тус тус уялдуулж, “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор” байгуулахаар Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нар  тохиролцож, 2015 оны оны 7 дугаар сард ОХУ-ын Уфа хотноо болсон гурван талт уулзалтын үеэр  санамж бичигт гарын үсэг зурсан. Талууд харилцан тохирсны дагуу Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хооронд эдийн  засгийн коридор байгуулах тухай хөтөлбөрийг хамтран боловсруулахаар ажиллаж байгааг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дурдаад энэ хүрээнд хэрэгжүүлэх дэд бүтцийн төслийг хамтран хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг тус банктай хамтран ажиллах замаар шийдвэрлэх саналтай буйгаа илэрхийллээ.

Азийн хөрөнгө оруулалтын банк нь 57 гишүүнтэй бөгөөд улс орнууд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ хэмжээгээр хувь эзэмшдэг. Манай улс Азийн хөрөнгө оруулалтын банкны анхны 12 гишүүний нэг нь бөгөөд эхний төслүүдээ Монгол Улсад хэрэгжүүлэх сонирхолтой байгааг хэлээд дэд бүтцийн салбарын бэлэн төсөл байвал судалж үзэхээ Зинь Лицюнь илэрхийллээ.

Монгол Улсын ач холбогдолтой гэсэн томоохон төслүүдэд хийх хөрөнгө оруулалтуудыг богино хугацаанд шийдвэрлэх боломжтойгоо хэллээ. Ерөнхий сайдын албан уулзалтууд үргэлжилж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

CH. SAIKHANBILEG ES- d!!!!!!!!!!!!!!!!!!!! 2016-04-06 202.9.41.204

ODOO ENE UR MUR GESEN ASUUDLAA BOLIKH KHEREGTEI. MUNGU SAIN BOSGO. KHARIN ZARTSUULALTIG NI L ASHIGTAI BOLGOCHIKH KHEREGTEI. TOM JIJIG GELTGUI BUKH BIZNESEE L SERGEEJ BAIJ BID TOGTVORTOI BAIDALD KHURNE. ENE NI MONGOLCHUUD BID AJILTAI, ORLOGOTOI L BAIKH ESTOI. INGEJ EDIIN ZASGIIN BUKH ASUUDLAA IL GARGAJ TENEGTDEG ULS GUREN BAIDAGGUI YUM!!!!!!!!! YU CH MEDEKHGUI BAS TUKHAIN SALBARIN YAMAR CH MEDLEG, BOLOVSROLGUI , KHUTGAN UIMUULEGCHID KHEREES KHETERLEE. SHALGUUL. IDSEN BOL HORON YAV. UUR NYALTSAGNAJ ULTSAGNAKG YUM ER BAIKHGUI. MANAI ULS KHUGJIKHUD MUNGU , KHURUNGU ASAR IKH KHEREGTEI BAINA. ULSIN UR 21 TERBUM$ BOL KHARIN UUNEES ID DOR KHAYAJ 44 TERBUM OLOOD ZEELEE TULUUD ULDSENEER NI DARAAGIIN AJLUUDAA SANKHUUJUULEED L YAVAKH ESTOI....... DUNDUUR NI KHULGAI KHIIGEED BAIVAL SHORON YAVAKHAAS UUR YAAKH YUM.

NB 2016-04-06 49.0.160.152

ЗАСГИЙН ГАЗРЫГ ТАЙВАН АЖИЛЛУУЛДАГ БАЙХ ЁСТОЙ.... ХЭРВЭЭ ЧАДАХГҮЙ БОЛ ШУУД Л ХАРИУЦЛАГА ТООЦНО.... ХАРИН МАНАЙД ЯАДАГ БИЛЭЭ