С.Амарсайхан: Шинийн 1-нд иргэдийг айл хэсүүлэхгүй байхад онцгой анхаар | News.MN

С.Амарсайхан: Шинийн 1-нд иргэдийг айл хэсүүлэхгүй байхад онцгой анхаар

С.Амарсайхан: Шинийн 1-нд иргэдийг айл хэсүүлэхгүй байхад онцгой анхаар

С.Амарсайхан: Шинийн 1-нд иргэдийг айл хэсүүлэхгүй байхад онцгой анхаар

Нийслэлийнхэн өнөөдөр /2021.02.11/-өөс 12 хоногийн хугацаанд хатуу хөл хорионы дэглэмд шилжиж байна. Шадар сайд С.Амарсайхан Сүхбаатар дүүрэгт хөл хорионы нөхцөл байдалтай танилцаж, алба хаагчидтай уулзлаа. Тэрбээр УОК-ын шийдвэр төрийн албан хаагчдад хүрч буй талаар алба хаагчдын нөхцөл байдлыг тодруулсан. Энэ үеэр тус дүүрэгт эргүүлд гарч үүрэг гүйцэтгэж буй цагдаагийн албан хаагч хэлэхдээ “Бид нарт өгсөн үүрэг чиглэлээр цахилгаан түгээх болон шатахуун түгээх, хүнс хөдөө аж ахуй, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн үйлчилгээ яаралтай авах гэж буй хүмүүс бичиг баримттайгаар зорчуулж байна. Зарим иргэд хайхрамжгүй зан гаргаж, эмнэлэг явах гэж байна гэж худал ярих тохиолдол гарч байгаа учраас эмчийн онош, эмнэлгийн бичиг шалгаж байна.

Хөл хорионы дэглэмийг сахиулахаар төрийн 27 мянга гаруй алба хаагчид эргүүлд гарч ажиллаж буй. Шадар сайд С.Амарсайхан эргүүлийн үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад иргэдэд хүндрэл учруулж болохгүй гэдгийг сануулав.

ИРГЭДЭД ОЙЛГОМЖГҮЙ ШААРДЛАГА ТАВЬЖ, ХҮНДРЭЛ УЧРУУЛАХГҮЙ БАЙХ ЁСТОЙ

Шадар сайд С.АМАРСАЙХАН: 

-Бие биедээ тусалж, харилцаа холбоотой байж ажлын үр дүн гарна. Алба хаагчид нэгдсэн мэдээллээ цаг тухайд нь солилцож, цаг үеийн мэдээллээ ч бас харж үүрэг гүйцэтгэх хэрэгтэй. Өглөө зарим газруудад ойлголтын зөрүү гарсан. Үүнийг алба хаагчид та бүхэн засч ажиллах ёстой.

Бид шийдвэр гаргаад байдаг. Гэтэл бодит байдал дээр хүний хүчин зүйлсээс шалтгаалсан харилцан уялдаагүй өөр өөр шийдвэр, асуудал үүсч байгаа учраас нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж байна. Ажлын зөрүү хөрсөн дээр алдаа гарч байна. Иргэдэд дэлгэрэнгүй хангалттай тайлбар өг. Өөрсдөө журамтайгаа танилц.

Бид өөрсдөөсөө эхлээд асуудлуудыг нэг нэгээр нь танилцаж байгаа. Хүн бүр ямар нэгэн ойлголтын зөрүүгүй байгаасай гэдэгт амаа чилтэл ярьж, хэрэгжилтийг биелүүлэх гэж л ядаад байна. Цаасан дээр шийдвэр гараад байдаг, хэрэгжилт хангалтгүй бол ажлын үр дүн гарахгүй. Та бүхний ямар нэг алдаанаас болж гаргасан шийдвэрийн хэрэгжилт үр дүнгүй байж болохгүй. Өнөөдрийн байдлаар 40 мянган иргэн шинжилгээ өгсөн байна. Уг нь бид өдөрт 30-35 мянган иргэн шинжилгээ өгнө гэж төлөвлөж байлаа. Тэгэхээр иргэд хариуцлагатай байгаа учраас бид бүхэн нэгдсэн мэдээлэлтэй, нэг ойлголттой байх ёстой. Маргааш шинийн нэгэн учраас айл өрхүүдийг золголт хийлгэхгүй байхад анхаарч, онцгой ач холбогдол өг. Эрсдэл хаа сайгүй байгаа учраас маргааш айл өрхүүдээр иргэд орохгүй байх, иргэд хөдөлгөөнд оролцохгүй байхад та бүхэн мэдээллээ сайн өг. Үүнд анхаарч ажилла.

Алба хаагчдын зүгээс иргэдэд ойлгомжгүй шаардлага тавьж байгаа учраас УОК-ын шийдвэр шүүмжлэл дагуулж, иргэдийг бухимдуулж байгааг Шадар сайд С.Амарсайхан эргүүлийн үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад санууллаа. Тухайлбал, хүнсний дэлгүүр хязгаарлалтад ороогүй тул иргэд хувийн болон түгээлтийн тээврийн хэрэгслээр зорчих тул хөдөлгөөнд оролцох боломжтой.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-11 202.126.89.252

GAR.UTACNI.TOXIRGOOG.ABTOMATAAR.OORJILOJ.BAIGAAG.XATUU.ANXAARUULJ.BAINA.XIMEL.DAGUULIN.KOMPUTEREER.MINI.GAR.UTACIG.UNTRAAX.ECBEL.ACAAX.ECBEL.YCEGIG.N.OORJILOX.GEX.MET.AJIL.XIGDEX.N.XIGDEJ.BAINA.

Avatar

MARSHIL.L.D.ERDENEBAT. 2021-02-11 202.126.89.252

IX.ALDAATAI.BIJYYLDEG.N.YCEGIG.MIN.NEMJ.XACAX.YILDEL.DABXAR.XILGEED.BAIDAGI.N.BOLIULAX.XEREGTEI.POTO.ZURAG.DEER.UNDARMAA.BA.TYYNO.2.BAIX.KINO.IX.ZYILIG.OGYYLDEG.TUCSON.KINONI.DARAA.HI.MIN.TORJ.MONGOLIN.XYN.AM.NEGEER.NEMEGDEED.XYYDEE.MIJIDORJ.BARIMALHIN.GEDEG.NER.XAIRLCAN.SHY.POTO.ZURAG.DEER.SHY.MIN.IX.CAIXANI.GARJEE..ENE.CURBAN.EMEGTEI.3.EMEGTEI.TEGEXDEE.XYICEE.COLIULCAN.ERJYYD.XARIN.ERDENEBAT.PYREB.CANJINBAIAR.GURABIN.ERDENEBAT.N.DEED.TENGERIN.ORJLONGOOC.BUULGAJ.XUSHUUJ.GENERAL.BAACTIN.PYREB.PY

Avatar

MARSHIL.L.D.ERDENEBAT 2021-02-11 202.126.89.252

Hi.NADAD.TUC.BOLNO.BAIXAA.END.TEND.OJOOD.CETGYYLJIDED.XUDALAA.YNEN.IARIAD.CYYLD.N.NER.CYREE.UNAGAAGAAD.UILJ.DUULAX.ZYIL.BOLDOG.SHY.PYREB.GENERAL.ERONXI.CAID.CANJIN.BAIAR.MARSHIL.DYGERIN.ERDENEBAT.NILJ.NEG.URAN.CAIXANI.KINO.XICENIG.HI.YZCEN.BAIX.UNDARMAA.TYYNI.2.BAIX.GEED.IX.XOGJILTEI.BAICAN.SHY.TER.YED.SHY.MIN.TOROOD.NOGOO.XOERIOOC.ILYY.IX.TORDOG.N.XUDHUUJ.GENERAL.BAACTIN.PYREB.NERTEI.BAICAN.UNDARMAA.BAICAN.MANAI.ETONXILOGJ.PLAJ.OMCOOD.CURAG.TACRAAD.BAIXGYI.ORDOND.ORJ.IRELGYI..10.CAR.BOLLOO.

Avatar

MARSHIL.L.D.ERDENEBAT. 2021-02-11 202.126.89.252

GAZAR.DOORX.BYX.XYMYYCYYDIG.GAZARIN.GYNEEC.GARGA.GEJ.XED.XELDGIN.BE.BYGDEEREE.GAZARIN.GYNEEC.XULGAI.XIGEED.BAIDAGIN.BOLIUL.MINI.OIUN.UXAANI.CONCOX.APRAT.JIN.XULGAI.XIXED.ZORIULAGDAAGYIG.OILGOX.XEREGTEIG.XATUU.ANXAARUULAAD.BAIGAAG.XAIXRAMJGYI.XANDAJ.BAIGAA.N.BEEJINGIN.MONGOL.XULGAAJUUDIN.COM.BAIGAA.AJIL.SHY.

Avatar

Монгол 2021-02-11 103.212.118.63

Хөл хорьж гэрээс гаргахгүй байгаа мөртлөө Баянголын 4-р хороонд хүмүүсийг 20-р сургууль дээр очиж шинжилгээ өг гэж бөөгнөрөл үүсгэж байгаа нь зөв үү?

Avatar

мунхаг дарга 2021-02-11 66.181.161.41

энэ тэнэг хотын мэр байхдаа хувиин бизнэсээ өөд татсан хэдэн тууз хайчлаад ажилгүй оргилуур хиигээд хотыг шавар баастай хутгаад нүүрснии тортогтой цех бариад налайхад зугтсан нэн даруй огцруулья сумьяабузарыг хөөх нь оюун эрдэнээс хамааралгүй ХҮН залуусыг дэмжин жагсая

Avatar

хулан 2021-02-11 202.9.40.140

MUNHAG DARGAAR MONGOL DUTAAGUI DUHAARAA HARSAN MUNHAG TOLGOI

Avatar

Иргэн 2021-02-11 202.9.46.117

Энэ Амарсайхан гэгч МАН ын хулгайч, өөрөө маш ойлгомжгүй юм ярьчихаад одоо юу гээд байгаа юм. УОК, НОК хоёр нэгдсэн нэг шийдвэргүй байж иргэдийг будилуулахааболио!

Avatar

Зочин 2021-02-11 66.181.185.74

идэж ууж хулгай хийхээс өөр юм хийж сэтгэж чадахгүй адгийн шаарнуудаас юугаа хүлээх билээ

Avatar

Зочин 2021-02-11 106.102.11.26

МУУ ЭР ДАЙНД ХӨӨРНӨ ГЭГЧЭЭР ЦАГДАА НАРТ ХЭВ ЖУРАМ САХИУЛАХ ДҮРЭМ ЖУРМЫГ НЬ САЙН ОЙЛГУУЛАХ ХЭРЭГТЭЙ . ЗАРИМ АХАЛЖ ЯВАА ДАРГА НЬ ХҮРТЭЛ ОЙЛГОХГҮЙ ЯВЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ.

Avatar

Зочин 2021-02-11 91.192.103.9

!!!!!! Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Зочин 2021-02-11 202.55.191.130

zuv zuv. durem zurchuud gaduur heseed uvchin taraaj baigaa ORKUUDIIG bari hori torgood ug

Avatar

Монгол 2021-02-11 103.229.122.118

Хүнс авахаар явах гэхээр явуулахгүй байгааг юу гэж ойлгох вэ? Худалдан авагчгүйгээр дэлгүүрүүд яах юм бэ? Золголт хийлгэхгүй гэхээр ганц ч хүнийг гадуур гарч, хүнс хоолоо цуглуулах боломжгүй болгох уу? Цагдаа нарын байж байгаа байдал тиймэрхүү л байна даа, дарга нар аа!

Avatar

Зочин 2021-02-11 202.126.88.41

Амарсайханы хэлдэгээр бол бүгд дэлгүүр оръё гээд гадуур тэнээд салахгүй.Хуулиа сахих мөрдөх ойлголтгүй хэцүү ард түмэн шүү дээ.Аймагт цагийн хязгаартай хөл хориход хорионы цаг дуусаад битүү хөдөлгөөн,хорионы бүсээ тойроод гэр хорооллоор баахан тойрсон улс.

Avatar

Иргэн 2021-02-11 122.201.22.112

Дээд шатны дарга сайд нар болон бусад шатны дарга нарыг эргүүл тойруулд гаргаж үзэх хэрэгтэй.Шатар сайд өөрөө л яваад байх юм. Бусад нь яасан бэ.Ц.Б. ын хурандаа нар дунд нь бас буруу үүрэг өгч ажлын хүчийг сулруулж бухимдал үүсгэж байна шүү.

Avatar

Иргэн 2021-02-11 124.158.85.75

С.Амарсайхан нэг их ярьсан, хэлсэн хүн гарч ирлээ дээ, даанч ухаангүй урагшгүй юм даа. Нуухыг нь авах гээд нүдийг сохлов гээч л болох гэж байна

Avatar

Эерэг Монгол🇲🇳👏 2021-02-11 66.181.161.35

Битгий шүүмжлэх гэж яад. Ажлаа аваад сарч болоогүй байна. Алсаас бурдаг дарга нарыг бодвол яаваад өөрийн нүдээр хараад нөхцөл байдлыг хянаж байна. Энэ нь дараагийн шийдвэрт ч их хамаатай. Ер нь бол камерт өртөж буй нь хэд болохоос цаагуураа маш их ачаалал, зохицуулалт явж байгаа.

Avatar

Эрка 2021-02-11 192.82.78.113

Наад эргүүлдээ төрийн албаны дунд штны болон түүнээс дээш албан тушаалын дарга нарыг гаргаач п***а минь. Дарга нар баярлаад ажилчид нь хоол ч үгүй гудамжинд хөлдөж үхлээ. Ажлаа хийж чаддагүй шаарнууд

Avatar

Зрчин 2021-02-11 66.181.189.179

Шадар сайд л ганцаараа явж бн. Бусад дарга нар бас явах хэрэгтэй ш дээ. НОК, Цагдаа г.м.

Avatar

doping wrestling 2021-02-11 64.119.22.26

tomilson heden yumnud ni ner hundiin ulam l unagaad baih shinjtei

yerunhiilugchin songuuli duhuud baihad ard irgediin uuriig hurgeed baij bolohguishdee ali boloh aya talin zasaal irgen ta haan geed l baij baigaaachdee

songuuli duussni daraa l jinhen turhunduu or l doo

mash tom hariutslagatai songuuli boloh geed baihad ene neg heden charalbaanuud ni ayuultai yum hiigeed baihima

Avatar

Аргагүй коммунистууд 2021-02-11 122.201.24.96

Ард түмний ёс заншлыг уландаа гишгэдэг аргагүй коммунистууд даа. Поппэ яг энэ тухай өгүүлсэн, Нээлттэй нийгэм, түүний дайснууд номондоо. Энэ захиргаадалтад дуртай залуу удхгүй ээ.

Avatar

Зочин 2021-02-11 122.201.21.148

САР ШИНЭЭР АЙЛ ХЭСЭХ ГЭЭД БАЙГАА ХҮН БАЙХГҮЙ ШҮҮ ДЭЭ ИРГЭДДЭЭ ИТГЭЖ ЧАДАХГҮЙ ЯАЖ ДАРГА ХИЙДЭГ БАЙН АА .

Avatar

дорж 2021-02-11 64.119.27.133

яг ш дээ чадах уу

Avatar

НАСТАН 2021-02-11 203.91.115.53

НАСНЫ ХИШГЭЭ ӨГӨӨЧЭЭ

Avatar

УОК НОК бас цагдаагийн дарга нарын хэлж багаа шийдвэр зөрөөд байна шүү дээ 2021-02-11 103.26.194.167

Ажлыг зөв зохион байгуулаач 2-р сарын 10ны орой хүүхдийн мөнгө зарим байгуулгын цалин картанд шилжээд 2-р сарын 11 өглөө хотхоны гудамж зарим дэлгүүрүүд хүн гишгэх газар алга автобус хүн ихтэй маш их хүлээлгэж даарч байна. 14 байгуулгын ажилчид нарын хувийн машиныг унуулах нь халдвараас илүү сэргийлнэ шүү дээ автобусад дүүргээд байх юм.

Avatar

тараах мөнгөө иргэн бүрд болгооч тэнэг дарга нараа 2021-02-11 66.181.161.54

дэлгүүр аптек эмнэлгүүд хэцүүдлээ унаа байхгүй учир ирж чадахгүй тэдэнд ямар жиадп байх биш энэ хорио удахнүй онигоо 3 хоногиин гууль болно тэнэг даргаддд нар амьдрал мэдэхгүй байна өрхөд мөнгө өгөх сургаар хачин юм болно одоо эхлээд байна үүнии оронд бус

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж