Интернэт ижил үнэ тарифтай болно | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Интернэт ижил үнэ тарифтай болно

Хуучирсан мэдээ: 2016.04.06-нд нийтлэгдсэн

Интернэт ижил үнэ тарифтай болно

Сар бүрийн эхэнд аймгийн удирдлагуудтай хийдэг цахим хурал өнөөдөр Төрийн ордны нутгийн удирдлагын танхимд боллоо. Тус хурлаар улсын хэмжээнд интернэтийн үйлчилгээг ижил үнэ тарифаар хүргэх болон энэ онд хэрэгжүүлэх авто замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхтэй холбоотой мэдээллийг орон нутгийн удирлагуудад өгч, тэдний асуултад хариуллаа.

Монгол Улсын Засгийн газар хөдөө, орон нутгийн иргэддээ чиглэсэн үе шаттай бодлогуудыг Засгийн газраас хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, хязгаар нутагт шатахууны үнийг төвийн бүсийнхтэй ойролцоо түвшинд хүргэх ажлыг зохион байгуулснаар баруун аймгуудад шатахууны үнийг 150-350 төгрөгөөр буулган Улаанбаатар хотынхтой ойролцоо үнэтэй болгосон. Мөн орон нутагт энэ оны дөрөвдүгээр сараас том онгоцоор нисгэхээр Засгийн газраас чиглэл өгч, ажиллаж байна. Малчны зээлийн хүүг бууруулсан, мах экспортолж эхэлсэн зэрэг хөдөөд чиглэсэн ажлуудыг хэрэгжүүлж байна. Эдгээр бодлогын зангилаа нь орон нутгийн иргэдэд хүрч буй мэдээллийн түвшин адилхан байх юм. Тиймээс Ерөнхий сайд хөдөө, орон нутагт интернэт дамжуулах хурд, багтаамжийг нэмэгдүүлэх,  үйлчилгээний үнийг бууруулах үүрэг даалгаврыг өгсөн гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Ганболд хэллээ.

Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, өрх 1mbps интернэтийг 13 мянган төгрөгөөр ашиглаж байхад орон нутгийн иргэд 55 мянга, байгууллагууд 75 мянган төгрөгөөр худалдан авч байна. Орон нутгийн иргэд хотынхны хэрэглэж байгаас 4-5 дахин бага хурдтай интернэтийг 4-5 дахин илүү үнээр хэрэглэж байсан байна. 

Интернэтийн үйлчилгээний хурд, багтаамж хөдөө орон нутагт хоёр дахин нэмэгдсэн, энэ сарын 11-нээс нийслэл хотынхтой ижил үнэ тариф мөрдөж эхэлнэ гэж Монголын цахилгаан холбоо ХК-ийн гүйцэтгэх захирал Т.Батмагнай хэллээ.

2016 онд хэрэгжүүлэх авто замын бүтээн байгуулалтын ажлыг энэ сарын 18-нд эхлүүлэхээр төлөвлөж байна. Дорнод, Завхан, Ховд, Сэлэнгэ, Орхон аймагт автозам, гүүрийн барилгын ажлын нээлтийг орон даяар шууд дамжуулахаар бэлтгэж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.   

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-04-06 202.179.31.14

Худал яриад байхаар хурдан хийлдээ

зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс 2016-04-06 122.201.19.86

зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас: incorvuz@mail.ru Утас:88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас: incorvuz@mail.ru Утас:88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас: incorvuz@mail.ru Утас:88671597

shudarga ursulduu 2016-04-06 103.10.20.34

suljee company buh ISP-d ijil uneer uguh heregtei, tsahilgaan holboond hyamd une ugsun bna lee balgaa dargaa

Mobicom shuldag 2016-04-06 103.9.90.230

Mobicom bol shulaad baidag. Bi 30,000-r yarihaar geree hiisen,barag ashigladaggui ued ch 30,000-d duhuuleed l nehemjildeg. Bi haashaa hezee heden minut yarisnaa uuree yas burtgej baigaad shalguulna gej bodoj baigaa.

Иргэн 2016-04-06 202.170.66.204

Даварчихсан Юнивишнийг шалгах газар алга л байна уу. Нөгөө ШӨХТГ чинь шалгаад байсан яасан бэ алга болчих юм

medmeer baihiin, yaadag bol? 2016-04-06 202.21.117.34

univisiony une hyamdrah bolov uu? humuusee.