Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу өнөөдөр /2021.02.11/-өөс нийслэлд "Нэг хаалга-Нэг шинжилгээ" хийж эхэлсэн. Эрүүл мэндийн байгууллагын өгсөн мэдээнээс үзвэл 14:30 цагийн байдлаар 30, 474 хүн "Ковид-19"-ийн шинжилгээнд хамрагдаад байна.
Үүнээс,
- Багануур -79
- Баянзүрх -5,686
- Баянгол -4,394
- Хан-Уул -2,763
- Чингэлтэй -3,743
- Сүхбаатар -2,579
- Сонгинохайрхан -9,343
- Налайх -1,809
"Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний хүрээнд нийслэлийн найман дүүрэгт 84 цэг, явуулын 146 багт 1,414 эмч, мэргэжилтэн ажиллаж байна. "Ковид-19" халдварыг илрүүлэх, тандах шинжилгээнд халдварын голомтын идэвхитэй бүсэд хамаарах эрсдэлтэй хороодоос сонгогдсон айл өрхийн нэг гишүүн хамрагдана.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ