12 настай Гүон Жүн хүү хөрөнгө оруулалтаасаа 43 хувийн ашиг хүртэж, БНСУ-ын хувьцааны зах зээлийн шинэ од болон манджээ. Залуу хөрөнгө оруулагч тэрбээр энэ салбарт хэдий мэргэшээгүй ч өнгөрсөн жил анх хувьцаа худалдан авч үзсэнээсээ хойш хувьцааны бизнест хоббитой болсон гэнэ.
Гүон Жүн хүү өдгөө өдөр бүр заавал бизнесийн мэдээ үздэг бөгөөд ирээдүйд дараагийн Уоррен Баффет болно хэмээн мөрөөддөг аж. Тэрбээр хамгийн анх өнгөрсөн оны дөрөвдүгээр сард ээжийгээ шалсаар байгаад хувьцааны данс нээлгэж, 25 сая воны хадгаламжаараа хувьцаа худалдан авсан аж. Тэрхүү хадгаламжийг хүү долоон настайгаасаа хойш тоглоомон машин зарж олсон мөнгөөрөө хуримтлуулсан гэнэ. Яг тухайн үед жишиг KOSPI индекс буюу Өмнөд Солонгосын бирж дээр арилжаалагдсан энгийн хувьцаануудын үзүүлэлд том хямралаас дөнгөж гарч байсан юм. Гүон Жүн хүү хөрөнгө оруулалтаасаа 43 хувийн ерөнхий ашиг буюу 13400 ам.доллар олоод буй гэнэ. Тэрбээр “Би энэ талаар аав, ээжтэйгээ маш нухацтай ярилцсан. Учир нь зурагтаар нэг мэргэжилтэн үүнийг 10 жилд нэг удаа тохиох боломж хэмээн ярьсанд нь би итгэсэн юм” хэмээн ярьжээ.
Хүү цаашид богино хугацааны ажилд хөрөнгө оруулахын оронд урт хугацаанд ашигаа өгөх ажлуудад хөрөнгө оруулж, орлогоо нэмэх зорилготой байгаа гэнэ. Өнгөрсөн жил цар тахлаас болж хөл хорио тогтоон сургуулиудын хичээл зогссонд Жүн хүү зах зээлийн талаар судалж, ямар бизнест хөрөнгө оруулахаа шийдэх хангалттай завтай болсон гэнэ.
Жүний хөрөнгө оруулсан компаниудын дунд цахим харилцаа холбооны Cacao корпораци, Samsung electronics, автомашин үйлдвэрлэгч Hyundai motor компаниуд бий аж. Тэрбээр орчин үед олон зүйл өөрчлөгдсөн гэдгийг онцлоод, том их сургуульд сурахын оронд бизнесийн талаар мэдлэгээ өргөжүүлж, хүчирхэг хөрөнгө оруулагч болж, олон сайн үйлсийн ажил хийх зорилготой байгаагаа илэрхийлсэн байна.
Эх сурвалж: REUTERS NEXTSHARK
Холбоотой мэдээ