"Амны хаалтыг давхарлаж зүүх нь халдвараас илүү сайн хамгаална" | News.MN

"Амны хаалтыг давхарлаж зүүх нь халдвараас илүү сайн хамгаална"

"Амны хаалтыг давхарлаж зүүх нь халдвараас илүү сайн хамгаална"

"Амны хаалтыг давхарлаж зүүх нь халдвараас илүү сайн хамгаална"
CDC-ийн захирал, АНУ-ын Засгийн газрын зөвлөх эмч, доктор Энтони Фаучи

Амны хаалтыг давхарлаж зүүх нь Covid-19-ийн халдвараас илүү сайн хамгаална гэж АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв /CDC/ үзээд албан ёсны зөвлөмжиндөө нэмж өөрчлөлт оруулсан байна. Тухайлбал, мэс заслын цэнхэр өнгөтэй нэг удаагийн амны хаалт гэх мэт эмнэлгийн зориулалттай амны хаалтны гадуур даавуун амны хаалт давхарлан зүүснээр халдвар авах эрсдэлээс 92.5 хувиар хамгаалж байгааг судлаачид тогтоосон байна.

Харин нэг удаагийн амны хаалтыг давхарлаж зүүхгүй байх, өндөр шүүлтүүртэй N95 амны хаалтны дотуур өөр ямар нэгэн амны хаалт давхарлаж зүүх шаардлагагүй хэмээн мэдэгдсэн байна.

Мөн нэг удаагийн амны хаалтын уяаг зангидаж зүүвэл халдвараас сэргийлэх хувь нь ихээхэн нэмэгдэж байгааг тогтоожээ. Туршилтаар, амны хаалтыг уяаг нь зангидахгүйгээр зүүсэн үед халдвар дамжихаас 42 хувь, зангидсан үед 63 хувиар хамгаалж байсан гэж “CDC”-ийн мэдэгдэлд дурджээ. Түүнчлэн амны хаалтыг сонгохдоо хамарны хэсэгтээ нугалаж болдог амны хаалт сонгох нь илүү үр дүнтэйг онцолжээ.

Эх сурвалж: CBS NEWS

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-11 91.192.103.9

!!!! Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Зочин 2021-02-11 103.212.117.205

aa ene muu uvgun Trumpd humuusiig mask zuulgej bolohgui mask shaardlagag gej hel geed uvgun odoo iim yum yariad yavj baidag chi albaar turuglduld oruulsan bn shdee muu uvgunc chin Depp state uilchldeg gar bn shdee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж