Амны хаалтыг давхарлаж зүүх нь Covid-19-ийн халдвараас илүү сайн хамгаална гэж АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв /CDC/ үзээд албан ёсны зөвлөмжиндөө нэмж өөрчлөлт оруулсан байна. Тухайлбал, мэс заслын цэнхэр өнгөтэй нэг удаагийн амны хаалт гэх мэт эмнэлгийн зориулалттай амны хаалтны гадуур даавуун амны хаалт давхарлан зүүснээр халдвар авах эрсдэлээс 92.5 хувиар хамгаалж байгааг судлаачид тогтоосон байна.
Харин нэг удаагийн амны хаалтыг давхарлаж зүүхгүй байх, өндөр шүүлтүүртэй N95 амны хаалтны дотуур өөр ямар нэгэн амны хаалт давхарлаж зүүх шаардлагагүй хэмээн мэдэгдсэн байна.
Мөн нэг удаагийн амны хаалтын уяаг зангидаж зүүвэл халдвараас сэргийлэх хувь нь ихээхэн нэмэгдэж байгааг тогтоожээ. Туршилтаар, амны хаалтыг уяаг нь зангидахгүйгээр зүүсэн үед халдвар дамжихаас 42 хувь, зангидсан үед 63 хувиар хамгаалж байсан гэж “CDC”-ийн мэдэгдэлд дурджээ. Түүнчлэн амны хаалтыг сонгохдоо хамарны хэсэгтээ нугалаж болдог амны хаалт сонгох нь илүү үр дүнтэйг онцолжээ.
Эх сурвалж: CBS NEWS
Холбоотой мэдээ