Валютын нөөцийг тэрбум доллараар нэмэгдүүлэх боломж бий | News.MN

Валютын нөөцийг тэрбум доллараар нэмэгдүүлэх боломж бий

Валютын нөөцийг тэрбум доллараар нэмэгдүүлэх боломж бий

Валютын нөөцийг тэрбум доллараар нэмэгдүүлэх боломж бий

Төв банк өнгөрсөн хугацаанд алт худалдан авалтыг нэмэгдүүлэх тодорхой ажлууд хийж ирсэн. Тухайлбал, компаниудын үйл ажиллагааг дэмжиж, олборлолтыг нэмэгдүүлэхээр эргэн төлөлтийг алтаар хийх нөхцөлтэй урьдчилгаа төлбөрийн болон урт хугацаат зээл олгож буй юм. Мөн компаниудад олгож байсан зээлийг хөрөнгө оруулалтын зээл болгон үргэлжлүүлэхээр болсон учир цаашид алт худалдан авалт нэмэгдэх төлөвтэй байна.

Монголбанк 2021 оны нэгдүгээр сард 1.35 тонн үнэт металл худалдан авсан. Энэ нь 2019 оны мөн үетэй харьцуулбал 750 кг-аар өсч, 2020 оны мөн үетэй харьцуулвал 2.2 тонн-оор буурсан үзүүлэлт юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг өнгөрсөн Лхагва гаригт 10 их наядын төлөвлөгөөгөө танилцуулах үеэр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн алтны нөөцийг нэмэгдүүлэх замаар валютын ханшийг тогтвортой барих боломж бийг онцолсон юм. Түүний хэлснээр, сүүлийн таван жилийн нэг сард 500-гаас дээш кг алт тушаагддаггүй байсан бол энэ онд 20-иос дээш тонн алт худалдаж аван, Монгол Улсын валютын нөөцийг 1 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх нөөц боломж байгааг мэдээлсэн билээ. Үүнээс үүдэн валютын ханш ч тогтвортой байх боломжтой бий ажээ.

2021 оны нэгдүгээр сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 15.7 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 60.3 кг үнэт металл худалдан авсан байна.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 2021 оны нэгдүгээр сард 170,985.19 төгрөг байв.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, дэд сайд О.Батнайрамдал нар Монголбанк болон арилжааны банкуудын төлөөлөлтэй энэ сарын 9-ний өдөр уулзаж, алт олборлолтыг нэмэгдүүлэх чиглэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон боломжийн талаар ярилцсан. Энэ үеэр алт олборлолтын улирал эхлэхээс өмнө компаниудад тулгамддаг санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх, урт хугацааны санхүүжилт олгох тал дээр дэмжин ажиллахыг хүссэн.

Арилжааны банкуудын хувьд алт олборлогч компаниудын тусгай зөвшөөрөл нь барьцаа хөрөнгө болдог учир лицензийг эргэн цуцалдаг асуудлыг анхаарч үзэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны удирдлагуудаас хүссэн юм.

2020 оны Төсвийн төслийн тодотголд 24 тонн алт худалдан авахаар тусгасан ба өнгөрөгч оны гүйцэтгэлээр Монголбанк иргэд, аж ахуйн нэгжүүдээс 23.6 тонн алт худалдан авч, алт тушаалт өмнөх оны мөн үеэс 8.3 тонноор нэмэгдэж, улсын төсөвт 174 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-11 115.128.155.86

ОньсоготоЙ бодлого шиг юм бичих юм. Яаж ч бодоод ухаан хүрсэнгүй. 1.35тонн алт авсан нь 2019 оны 1 р улиралтай харьцуулахад 750кг аар өссөн мөртлөө 2020 оныхоос 2.2 тонноор буурсан гэхээр юу гэж ойлгохоо мэдэхгүй байна тайлбарлаж өгөөч

Avatar

Зочин 2021-02-11 73.153.188.19

Алтны олборлолтод улсын онц эрх тогтоо. Бүх алтны ордоо улсын мэдэлд ав. Улсын үйлдвэр байгуул. Энэ бол эдийн засгийг босгох цорын ганц арга.

Avatar

иргэн 2021-02-11 76.107.165.63

Монгол хүн хэвийн зүйлийг үнэлж цэгнэхдээ ямар гэнэн тэнэг юм бэ дээ. Муу зүйл дээр бол цөмөөр докторын зэрэг хамгаалах мэдлэгтэй. Байгалийн барагдах баялаг алтаа цөлмөж байж олсон хэдэн доллараа тоолон хөөрөх юм. Байцаа ч тарьж чадахгүй Хятадаас доллараар авч байж юундаа хөөрөөд байгаа юм? Наад тэрбум доллар чинь хэдхэн сард гараад явчихна. Байгалийн барагдах баялгаа цөлмөх тусам улам арчаагүй, дорой, хялбар амьдрал хайсан хүмүүс болж байгаагаа ойлгож байна уу?

Avatar

Зочин 2021-02-11 91.192.103.9

!!!!!!! Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Зочин 2021-02-11 66.181.182.132

bankniihaa diler traderuudeer chadvartai bolgoldoo tegsen tsagt dollag hiine shuu dee.

Avatar

Зочин 2021-02-11 66.181.189.141

сайндаа биш хил хааснаас болж нууцаар гаргадаг сувгууд нь багасанаас алт тушаалт нэмэгдсэн нүүрс тээврийн машинуудыг зогсоосон бол бүр нэмэгдэх байсан

Avatar

Зочин 2021-02-11 192.82.69.86

Hariutslagtai companiudaa demjij baij bid amid garna

Avatar

ОНОМ 2021-02-11 66.181.185.116

Алт бол сонин металл байгаа юм. Дэлхийн бүх хүн худалдан авдаг, чихэндээ, хуруундаа, авдартаа хадгалах дуртай. Тиймээс үнэ ерөнхийдөө бусад валют-тай харьцуулагдаж байдаг. Жишээ нь долларын ханш унахаар алтны ханш өсөж, доллар чангараах алтаа зарах жишээний. Нөгөө талаар шууд л доллар болдог ямар ч асуудалгүй зардаг 2 зүйл байдаг. нэг нь алт, нөгөө нь нефть. монгол улс алт олборлож байгаа нь газар доороосоо шууд л доллар ухаж аваад байгаатай адилхан юм шүү дээ. Тиймээс одоохондоо ухаад л бай.

Avatar

Зочин 2021-02-11 66.181.189.138

Usguh shaardlaga bnuu. Ulam dollariin haraand orno.

Avatar

Зочин 2021-02-11 192.82.77.135

Том төслүүдээ яаралтай хөдөлгө Гашуунсухайтын төмөр замын эрчийг нэмээд өдөржин шөнөжин нүдээд дуусга. Голомтын Баясгалан луухайг шоронд хий

Avatar

Зочин 2021-02-11 202.131.232.18

Алт олборлолтыг өөрчлөх олигтой төсөл байх биш, ганц бэлэн орд нь гараад явчихдаг сентеррагийн гацуурт байх шив дээ.

Avatar

Зочин 2021-02-11 202.131.225.197

ter saihan hangai nutagiig ballaj hayh tosol shuu.alt olborolohod tiim nariin tehnolog bhgui oorsdoo hiij chdadanaa. tiimees harmaigtain ordiig oorsdoo mongolchuud olborloh heregtei sh dee. deer dornodod bgaa ordiig gadaaduudtai hamtarch bgaa bas l tom ord ch dee. manai alt olborolt ene jil suga osoh bhaa..

Avatar

Зочин 2021-02-11 64.119.21.175

Алт ямарч хамаагүй. Монгол банкныхан өөрсдөө өсгөдөг шүү дээ.

Avatar

Зочин 2021-02-11 202.55.188.105

Muruuduhud mungu tuluhguiee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж