Валютын нөөцийг тэрбум доллараар нэмэгдүүлэх боломж бий

Хуучирсан мэдээ: 2021.02.11-нд нийтлэгдсэн

Валютын нөөцийг тэрбум доллараар нэмэгдүүлэх боломж бий

Валютын нөөцийг тэрбум доллараар нэмэгдүүлэх боломж бий

Төв банк өнгөрсөн хугацаанд алт худалдан авалтыг нэмэгдүүлэх тодорхой ажлууд хийж ирсэн. Тухайлбал, компаниудын үйл ажиллагааг дэмжиж, олборлолтыг нэмэгдүүлэхээр эргэн төлөлтийг алтаар хийх нөхцөлтэй урьдчилгаа төлбөрийн болон урт хугацаат зээл олгож буй юм. Мөн компаниудад олгож байсан зээлийг хөрөнгө оруулалтын зээл болгон үргэлжлүүлэхээр болсон учир цаашид алт худалдан авалт нэмэгдэх төлөвтэй байна.

Монголбанк 2021 оны нэгдүгээр сард 1.35 тонн үнэт металл худалдан авсан. Энэ нь 2019 оны мөн үетэй харьцуулбал 750 кг-аар өсч, 2020 оны мөн үетэй харьцуулвал 2.2 тонн-оор буурсан үзүүлэлт юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг өнгөрсөн Лхагва гаригт 10 их наядын төлөвлөгөөгөө танилцуулах үеэр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн алтны нөөцийг нэмэгдүүлэх замаар валютын ханшийг тогтвортой барих боломж бийг онцолсон юм. Түүний хэлснээр, сүүлийн таван жилийн нэг сард 500-гаас дээш кг алт тушаагддаггүй байсан бол энэ онд 20-иос дээш тонн алт худалдаж аван, Монгол Улсын валютын нөөцийг 1 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх нөөц боломж байгааг мэдээлсэн билээ. Үүнээс үүдэн валютын ханш ч тогтвортой байх боломжтой бий ажээ.

2021 оны нэгдүгээр сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 15.7 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 60.3 кг үнэт металл худалдан авсан байна.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 2021 оны нэгдүгээр сард 170,985.19 төгрөг байв.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, дэд сайд О.Батнайрамдал нар Монголбанк болон арилжааны банкуудын төлөөлөлтэй энэ сарын 9-ний өдөр уулзаж, алт олборлолтыг нэмэгдүүлэх чиглэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон боломжийн талаар ярилцсан. Энэ үеэр алт олборлолтын улирал эхлэхээс өмнө компаниудад тулгамддаг санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх, урт хугацааны санхүүжилт олгох тал дээр дэмжин ажиллахыг хүссэн.

Арилжааны банкуудын хувьд алт олборлогч компаниудын тусгай зөвшөөрөл нь барьцаа хөрөнгө болдог учир лицензийг эргэн цуцалдаг асуудлыг анхаарч үзэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны удирдлагуудаас хүссэн юм.

2020 оны Төсвийн төслийн тодотголд 24 тонн алт худалдан авахаар тусгасан ба өнгөрөгч оны гүйцэтгэлээр Монголбанк иргэд, аж ахуйн нэгжүүдээс 23.6 тонн алт худалдан авч, алт тушаалт өмнөх оны мөн үеэс 8.3 тонноор нэмэгдэж, улсын төсөвт 174 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж