Хүний эрхийн олон улсын Amnesty International байгууллага эхийн эндэгдэл ба төрөлтийн хүндрэлийг багасгах талаар арга хэмжээ авахыг АНУ-ын Ерөнхийлөгчид Обамад уриалав. “Үхлийн төрөлт: АНУ дахь эхийн эрүүл мэндийг хамгаалахын хямрал” гэсэн нэртэй илтгэлд 1987 оны 100 мянган амьд хүүхэд төрүүлсэн эхийн эндэгдлийн 6,6 тохиолдол нь 2006 онд 13,3 болон өссөнийг тэмдэглэжээ. Нэг үгээр, өдгөө өдөр бүр 2-3 америк эх төрөлтөөс болон нас барж байна. Үүний зэрэгцээ тус орны 1,7 сая эмэгтэйчүүд хүндрэлтэй төрж байгаа нь 1998 оныхоос 25 хувиар их болжээ. Харьцуулахад Орос дахь эхийн эндэгдэл 100 мянгад 22-28 тохиолдолтой. Дэлхийн хамгийн муу үзүүлэлт 100 мянган төрөлтөд эхийн эндэгдэл Сьерра-Леоне-д 2000, Афганистанд 1800 байна.
Илтгэлд тэмдэглэснээр Америкийн уугуул иргэд ба англи хэлний мэдлэг муутай цагаачдын төлөөлөгч нар энэ эрсдлийн бүлэгт багтаж байгаа гэнэ. Amnesty International USA байгууллагын тэргүүн Ларри Коксын (Larry Cox) өгүүлснээр Америкийн эрүүлийг хамгаалахын ололтын зэрэгцээ “эхийн эрүүл мэндийг хамгаалахад төрийн системгүй хандлага нь хамгийн ичгэвтэр хэрэг болж байгаа” гэнэ. Тус байгууллагын хийсэн дүгнэлтээр Барак Обамагийн захиргаанаас хийж байгаа эрүүлийг хамгаалахын шинэчлэлд эхийн эндэгдлийг багасгах арга хэмжээ тусгагдаагүй байна.