БНХАУ-ын засгийн газар цаг хугацааны машин бүтээлцэхгүй гэв | News.MN

БНХАУ-ын засгийн газар цаг хугацааны машин бүтээлцэхгүй гэв

БНХАУ-ын засгийн газар цаг хугацааны машин бүтээлцэхгүй гэв

БНХАУ-ын засгийн газар цаг хугацааны машин бүтээлцэхгүй гэв

Хорвоо дэлхий дээр маш олон сонирхолтой бизнесийн төлөвлөгөө бий. Гэвч цаг хугацааны машин бүтээхийн тулд 200 сая юань цуглуулах санаа хүн бүрийн толгойд төрөхгүй байх. Сүүлийн үед цаг хугацааны машин бүтээх төлөвлөгөө бүхий илтгэлийн үзүүлэн цахим орчинд тарж олны анхаарлыг татаад байна. Улмаар энэ сарын эхээр Хятадын шинжлэх ухааны академийн эрчим хүч, физик технологийн хүрээлэн аргагүйн эрхэнд албан ёсны мэдээлэл хийжээ.

Дээрх төлөвлөгөөнд бичсэнээр “Цаг хугацаа, орон зайн хонгил үүсгэх туршилтын төхөөрөмж” төсөл Хятадын шинжлэх ухааны академийн эрчим хүч, физик технологийн хүрээлэнгийн нэрт эрдэмтэд, академич нартай хамтран ажиллахаар тохиролцсон гэжээ. Харин албан ёсны мэдээлэлд Хятадын шижлэх ухааны академи дээрх төлөвлөгөөнд дурьдагдаж буй Шанши Руйтай Технологи болон Девелопмент Технологи компаниудтай тохиролцсон гэдэг нь худлаа бөгөөд тус хуурамч мэдээллээс үүдэн гарсан ямар нэг хохиролд шинжлэх ухааны академи хариуцлага хүлээхгүй хэмээн ярьжээ.

Төлөвлөгөөнд дурьдсанаас харахад төсөлд оролцож буй эрдэмтэд аль хэдийн арвин их судалгааны бүтээлд тулгуурлан цаг хугацаа, орон зайн хонгил үүсгэх туршилтын технологийн загварыг гарган хөгжүүлсэн гэнэ. Тус төхөөрөмж нь цаг хугацаа, орон зайг гажуудуулж, цаг хугацааны урсгалын хурдыг хянах, орон зайн хязгаарыг давах чадвартай бөгөөд үүнийг цаг хугацаагаар аялах, огторгуйд аялах, амьдрал уртасгах зэрэг олон төрлөөр ашиглаж болно гэжээ.

Мөн төслийн багийнхан туршилтын талбай болгох 6 га газар хайж байгаа бөгөөд санхүүжилт ормогц 7-12 сарын дотор туршилтаа эхлүүлэх боломжтой хэмээн бичжээ. Төлөвлөгөөнд дурьдсанаар төсөлд нийт 3 жил ашиглах 200 сая юанийн санхүүжилт хэрэгтэй байгаа гэсэн байна. Түүнээс гадна төлөвлөгөөнд “Цаг хугацаа, орон зайн хонгил үүсгэх туршилтын технологийн загварыг физикийн Нобелийн шагналтан ШУА-ын Гао Кун гаргасан бөгөөд санхүүжилт эхэлмэгц Хятадын ШУА-ын академич Ли Жин, Жао Гуанчен, АНУ-ын ШУА-ын академич Ниу Шукян нар хамтран ажиллахаар тохиролцсон” хэмээн бичжээ.

Гэвч Гао Кун хэмээх нобелийн шагналтан байдаггүй бөгөөд бусад нэр цохсон академич нар ч гэсэн хаана ч байдаггүй хүмүүсийн нэр аж. Иймд эрх баригчид худал мэдээлэл бэлтгэж, тараасан этгээдэд хариуцлага тооцох талаар хэлэлцэж байгаа гэнэ.

Эх сурвалж: POPULARMECHANICS 6PARK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Тж 2021-02-11 103.57.93.182

Цаг хугацааны машин хүн төрлөхтөн хэзээ ч бүтээж чадахгүй! Яагаад гэхээр боломжгүй! Учир нь өдий хүртэл ирээдүйгээс хэн нэгэн нь ирээгүй. Хий хоосон мөрөөдөл

Avatar

Nr 2021-02-11 66.181.167.171

Bas vgvi lde

Avatar

Nr 2021-02-11 66.181.167.171

Ted nar ungursund ochihdo parallel universe buyu uursdiin zohioson ch ghv uursdiin tuulj ungrvvlsen ungursun rvvge ochij blno. Uchir n ireedvi gj bhgv tend yu bolohiig bid mdkv bi ungursund ochood chmg hvvhed bhd chn alsan ch gsn chi orshin togtnoj l bh blno. Yrtunts uuruu paradox vvsehees sergiildeg gdgy itge. hen ch bidnii timelined uurchlult hiij chdku

Avatar

Zochin 2021-02-11 66.181.183.226

Hudlaa uursdiiguu ym hiideg gd bodtsim bishuu haha huuldag garuud chn zugr

Avatar

/*-*/ 2021-02-11 49.0.142.40

Мундаг шийдвэр байна даа

Avatar

Зочин 2021-02-11 203.91.115.54

Хонгил байдаг нь ч байдаг гэсэн. Харин түүгээр хүний нэг эс ч шургаж чадахгүй юм билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж