Өнөө өглөө 06:00 цагаас эхлэн нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Нийслэлийнхэн 12 хоногийн хугацаанд хатуу хөл хорионы дэглэмд байх юм. Хөл хорионы дэглэмийг сахиулахаар 27 мянган төрийн албан хаагч ажиллаж байна.
Төрийн албан хаагч нар байр, гудамж, нийтийн эзэмшлийн талбайд иргэдэд мэдээлэл өгч, шаардлага тавьж ажиллах юм. Эргүүлд гарч буй алба хаагчид хэдэн цагаар ажиллах талаар нарийвчилсан журам, тогтоол одоогоор албажиж гараагүй байна. Эргүүлд гарч буй төрийн албан хаагч өдөрт найман цагаар ажиллана гэх мэдээлэл байна.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ