АНУ Мьянмарын цэргийн удирдагчдад хориг тавьжээ

Хуучирсан мэдээ: 2021.02.11-нд нийтлэгдсэн

АНУ Мьянмарын цэргийн удирдагчдад хориг тавьжээ

АНУ Мьянмарын цэргийн удирдагчдад хориг тавьжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Мьянмарт цэргийн эргэлт хийсэн удирдагчдын эсрэг хориг арга хэмжээ авах тухай зарлигт гарын үсэг зуржээ. “Мьянмарт өнгөрсөн долоо хоногт цэргийн эргэлт хийсэн цэргийн удирдагчид болон тэдний гэр бүлийн гишүүдийн эсрэг нэн даруй хориг арга хэмжээ авна” хэмээн уг баримт бичигт дурдсан байна.

Түүнчлэн Мьянмарын генералуудын АНУ-д хадгалагдаж байгаа нэг тэрбум ам.долларыг царцаах арга хэмжээ авахаа мэдэгдсэн байна. Гэхдээ тус улсын энгийн ард иргэдийг чиглэдэг эрүүл мэнд, нийгмийн аливаа тусламж, хандиваа зогсоохгүй гэдгийг Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдээд эрх баригч “Ардчиллын төлөөх үндэсний лиг” намын тэргүүн Аун Сан Су Чи тэргүүтэй ардчилсан удирагчдыг даруй суллахыг шаарджээ.

Мьянмар улсад энэ сарын эхээр төрийн эргэлт гарч, өнгөрсөн арваннэгдүгээр сард болсон сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн зэвсэгт хүчнийхэн эрх баригчдыг баривчилж, өөрсдийн дэглэмээ тогтоогоод байгаа билээ. Тус улсын ард иргэд цэргийн дэглэмийг эсэргүүцсэн хөдөлгөөн өрнүүлж эхэлсэн юм.

Харин зэвсэгт хүчнийхэн жагсаал цуглааныг өргөжүүлэхгүйн тулд хөл хорио тогтоож, эсэргүүцлийн жагсаалд оролцогчдыг хүч хэрэглэн тараасныг олон улсын зүгээс хүчтэй эсэргүүцэж байна. Энэ долоо хоногт өрнөсөн эсэргүүцлийн жагсаалын үеэр 19 настай эмэгтэй толгойн тус газраа буудуулсан нь хүний эрхийн байгууллагуудын анхаарлыг татжээ.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж