Бээжин ДЭМБ-ын судалгааг зогсоолоо

Хуучирсан мэдээ: 2021.02.11-нд нийтлэгдсэн

Бээжин ДЭМБ-ын судалгааг зогсоолоо

Бээжин ДЭМБ-ын судалгааг зогсоолоо

БНХАУ-ын эрх баригчид цар тахлын үүсэл гарлыг судлахаар Ухань хотод очсон ДЭМБ-ын эрдэмтдийн багийн үйл ажиллагааг хүчээр зогсоож, цар тахал гадаад улсаас анх Хятадад орж ирсэн хэмээн мэдээллээ. Харин ДЭМБ-ын багийн зүгээс ямар нэг дүгнэлтэд хүрэхэд хэтэрхий эрт байгааг онцлоод, анх вирус хэрхэн хүнд халдаж, цар тахал эхлүүлснийг тогтооход дахин судалгаа шинжилгээ шаардлагатай хэмээн  мэдээлжээ.

“Бид нүднийхээ өмнө байгаа зүйлийг худлаа мэдээлэх ёстой гэж үү, би тэгж бодохгүй байна. Бид Уханьд юу ч олоогүй гэж үү, тийм бас үгүй. Хэдий бид дүгнэлтэнд хүрээгүй ч цар тахлын тухай улам ихийг мэдэж, үүсэл гарлыг тодорхойлоход ойртсон” хэмээн ДЭМБ-ын хүнсний аюулгүй байдал, халдварт өвчин судлаач, эрэн сурвалжлах багийн дарга Петер Бен ярьжээ.

Бээжин өчигдөр/2021.2.10/ ДЭМБ-ын баг Хятадад 28 хоног ажиллахдаа юу ч олоогүй бөгөөд энэ нь цар тахал Ухань хотод үүсээгүй гэдгийн баталгаа болж байна хэмээн мэдээлсэн аж. Нутгийн хэвлэл мэдээллүүдээр “Эрдэмтэд Ухань хотод сар орчим ажиллахдаа вирусийн үүсэл гаралтай холбоотой ямар ч чухал баримт олсонгүй. Энэ нь цар тахал Хятадад үүсээгүй, харин гадаад оронд үүсээд, Уханьд зөөвөрлөгдөн ирсэн гэдгийн баталгаа болж байна” хэмээн мэдээлсэн байна.

Мөн Хятадын төрийн мэдээллийн Global Times сонинд ДЭМБ Хуанань хүнсний захад ажилласан ч тус захыг анх вирус амьтнаас хүнд халдсан газар, эсвэл халдвар авсан хүнээс бусдад тарсан голомт байсан эсэхийг тодорхойлж чадаагүйг онцлон “Хуанань хүнсний зах цар тахал үүссэн газар биш бололтой. Түүнчлэн Ухань хотын шоргоолж идэштэн, сарьсан багваахай зэргээс дээж аван судлахад цар тахалтай холбоотой ямар ч мэдээлэл олдоогүй. Түүнээс гадна Уханийн вирус судлалын лаборатори цар тахлын үүсэлтэй хамааралгүй нь нотлогдсон” хэмээн бичсэн байна.

Бээжин ийнхүү цар тахлын үүсэлтэй холбоотой асуудлаас мултарч, ДЭМБ-ын эрдэмтдийг бусад орнууд, ялангуяа АНУ-д очиж ажлаа үргэлжлүүлэхийг уриалсан байна.

Эх сурвалж: TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
ТэнэглэлТэнэглэл
14
ХахаХаха
6
БурууБуруу
4
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж