ЭМЯ: 33 хүний шинжилгээний хариу эерэг гарлаа | News.MN

ЭМЯ: 33 хүний шинжилгээний хариу эерэг гарлаа

COVID-19

ЭМЯ: 33 хүний шинжилгээний хариу эерэг гарлаа

ЭМЯ: 33 хүний шинжилгээний хариу эерэг гарлаа

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит /2021.02.11/ мэдээлэл хийлээ.


ХӨСҮТ-ийн мэдээлснээр сүүлийн 24 цагт шинээр 33 тохиолдол бүртгэгдлээ. Түүнчлэн өчигдөр 34 хүн эмчлэгдэж гэртээ гарчээ.

ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.БАЙГАЛЬМАА: 

-Улсын хэмжээнд covid-19 халдварын нийт батлагдсан 2200 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 1618 нь эдгэсэн. Нийслэлд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжснээс хойш нэг сарын хугацаанд өдөрт бүртгэгдсэн халдварын тоо нэмэгдэж байна. Он гарснаас хойш Covid-19 илрүүлэх шинжилгээнд 1.248.000 хүн хамрагдсан байна. Үүнээс 0.17 хувь нь эерэг гарсан. Сүүлийн 24 цагт 21387 шинжилгээ хийсэн.

Өнөөдрийн байдлаар 968 хүн хэвтэн эмчлүүлж байна. Батлагдсан тохиолдлуудын 84 хувь нь биеийн байдал хөнгөн байгаа бол нэг хүн маш хүнд байна. Сүүлийн 24 цагт бүртгэгдсэн халдварын тохиолдлууд нь нийслэлд бүртгэгдсэн байна. Харин орон нутагт халдвар бүртгэгдээгүй байна. Нийслэлд бүртгэгдсэн 33 тохиолдлыг дүүргээр нь ангилбал,

  • Сонгинохайрхан дүүрэг-5
  • Сүхбаатар дүүрэг-5
  • Баянзүрх дүүрэг-13
  • Хан-Уул дүүрэг-2
  • Баянгол дүүрэг-2
  • Налайх дүүрэг-3 нийт зургаан дүүрэгт тус тус бүртгэгджээ.

Нийт батлагдсан тохиолдлуудын 29 хувь нь хавьтал судлалаар, дөрвөн тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Хөл хорионы дэглэмийг сулруулсан үед энэ сарын 5-ны байдлаар хүнсний дэлгүүр, эмийн сан зэрэг үйлчилгээний байгууллага орчмын хөл хөдөлгөөн 41 хувиар өсчээ. Мөн хүн амын оршин суугаа газар орчмын хөл хөдөлгөөн өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 14 хувиар тус тус нэмэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс өссөн үзүүлэлт аж.

ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.БАЙГАЛЬМАА:

-Халдвар бүртгэгдсэн газруудыг тойрч өнгөрвөл covid-19 халдварт өртөхгүй гэж ойгох нь өрөөсгөл. Улаанбаатар хотод оршин сууж буй та бид бүгд халдвар авах эрсдэлтэй. Улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо буурахгүй байна. Сар шинийн баяртай холбогдуулан хүн амын хөдөлгөөн эрс нэмэгдсэн тул иргэд аль болох сар шинэдээ цахимаар золгохыг уриалж байна.

ХАЛДВАРЫН ДӨРВӨН ГОЛОМТ ШИНЭЭР БҮРТГЭГДЛЭЭ

ЭМЯ-ны Хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ

-Сүүлийн 24 цагт 33 тохиолдол бүртгэгдсэн.Энэ тоог өнгөрсөн өдөртэй харьцуулахад 21 тохиолдлоор буурсан үзүүлэлттэй байна.Өвчлөл зургаан дүүргийн 22 хороонд бүртгэгдсэн.Ялангуяа сүүлийн 24 цагт дөрвөн голомт шинээр илэрсэн.Өнгөрсөн хоногт 2500 гаруй эмч, эрүүл мэндийн байгууллагын ажилчид covid-19 халдварын голомтыг таслан зогсоох, халдвар эсэргүүцэх хариу арга хэмжээг зохион байгуулж ажилалаа.

Манай орны хувьд бид өнөөдрөөс эхлэн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж “нэг хаалга-нэг шинжилгээ”-г авч байна.Энэхүү шинжилгээнд эхний ээлжинд нэг өрхөөс 18-аас дээш насны нэг хүн хамрагдна.Хамгийн их хөдөлгөөнд оролцсон, нийгмийн амьдралд идэвхтэй, олон хүнтэй харьцдаг ажил эрхэлдэг хүнийг хамруулна.Мөн сүүлийн 24 цагт шинжилгээ өгөөгүй байх ёстой ба гэр бүлийн нэг гишүүнээ сонгож шинжилгээнд хамруулна.Шинжилгээ хийлгэхдээ иргэд,

  • Шинжилгээ өгөхөөс 2-3 цагийн өмнө хоолой, ам, хамраа ямар нэгэн уусмалаар зайлаагүй
  • Архи тамхи хэрэглээгүй байх
  • Халуун бууруулах, өвчин намдаах эм хэрэглээгүй
  • Бохь зажлаагүй байх зэрэг шаардлагыг биелүүлэх хэрэгтэй.Энэ дагуу шинжилгээ өгвөл илүү үрдүнтэй байна.

Нийслэлээс гадна Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод уртын тээврийн 138 жолоочийг PCR шинжилгээнд хамруулахад бүгд сөрөг гарчээ.

          СУРГУУЛИАС ХАЛДВАРЫН ШИНЭ ГОЛОМТ ИЛЭРЧЭЭ

ЭМЯ-аас covid-19 халдварын нөхцөл байдлын талаар  сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Нэг өрхийн нэг иргэнээс шинжилгээ авахаар болж байна.Энэ нь хэр үр дүнтэй вэ.Өмнө нь батлагдсан тохиолдлууд 2-3 дахь удаагийн давтан шинжилгээний хариу нь эерэг гарсан.Иргэдийн зүгээс ”Нэг хаалга-нэг өрх” шинжилгээнд зарцуулж буй  10 гаруй тэрбумыг вакцин худалдан авахад зарцуулах хэрэгтэй гэх саналыг дэвшүүлж байна?

Д.НАРАНГЭРЭЛ: “Нэг хаалга-нэг өрх” шинжилгээг үр дүнтэй гэж үзэж байна.ХӨСҮТ-ийн Тархварзүйн судалгаагаар өвчлөл нэмэгдэж байна, цаашид нэмэгдэх хандлагатайг гаргасан.Хөл хорионы дэглэмийг сулруулсны дараа олон аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаагаа нээж, иргэдийн хөдөлгөөн ихэссэн зэрэг шалтгааны улмаас өвчлөл нэмэгдэж байгаа.УОК-ын дэргэдэх эрдэмтэн судлаачдын багаас covid-19 халдварыг цаашид нэмэгдэх өндөр магадлалтай байна гэх тооцоог гаргасан.Энэ үед бид голомтын арга хэмжээг сайн авах, эхний ээлжинд голомт тойрсон шинжилгээг үе шаттайгаар хийж байна.Голомт гэдэг нь нэг айлд өвчлөл гарсан байхад зөвхөн тэр өрхийг бус ойр орчмын орон сууц, гэр хорооллоор тойрог болгож, голомтын цар хүрээний дагуу тойрог шинжилгээ хийж байгаа юм.Тиймээс бидний тооцоо судалгаагаар голомт тойрсон халдвар их гарч байна.Ялангуяа ойрын хавьтал /гэр бүлийн гишүүд, нэг тасалгаанд хамт ажилладаг хамт олон/-ууд илүү өвдөж байна.Иймд ойрын хавьтлууд голомт тойрч шинжилгээ хийж байна.Гэхдээ нэг удаагийн шинжилгээгээр халдвар илрэхгүй байх тохиолдол байгаа.Учир нь хүн шинжилгээ өгөхдөө, шинжилгээ өгсний дараа ч амны хаалтаа зүүж, халдвар хамгааллын дэглэмээ баримталж, айл хэсэхгүй байх шаардлагатай.Хэрэв халдвар гарсаар байвал бид голомтоо тойрох бие, цар хүрээг хумих шинжилгээний аргаар явна.

-Өрх бүрээс шинжилгээ авах ажлыг хэрхэн зохион байгуулж байна.Нийслэлийн бүх дүүрэгт “нэг хаалга-нэг өрх” шинжилгээг зэрэг эхлүүлж байна уу.Эсвэл халдвар бүртгэгдсэн дүүргүүдээс явуулын багийнхан гэрт нь шинжилгээ авч байна уу.Энэ талаар тодорхой  мэдээлэл өгнө үү?

Д.НАРАНГЭРЭЛ: Өрхийн эрүүл мэндийн төв, эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаад дөрвөн сар болж байна.Энэ хүрээнд бид эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэрхэн яаж үзүүлэх вэ, байнгын эрүүл мэндийн тусламж үзүүлэх, архаг хууч өвчтэй хүмүүсээ хэрхэн тээвэрлэх вэ, яаралтай тусламж шаардлагатай хүмүүсийг хэрхэн үзэх зэрэг бүх асуудлаар нарийн төлөвлөгөө гаргаж, бэлэн байдлаа хангаад байна.Цаашид энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгнө.

-Долдугаар сарын 1-ээс вакцинжуулалтад хамруулах юм уу.Эсвэл оны эхний улиралд багтаах уу.Вакцинтай холбоотой мэдээлэл өчигдрөөс хойш эргэлзээ дагуулаад байна.Вакцин хэзээ орж ирэх вэ. Мөн иргэдийг хэзээнээс вакцинд хамруулах вэ?

Д.НАРАНГЭРЭЛ: Өчигдөр хэвлэлийн хурлын үеэр хэлсэн мэдээлэл бол Засгийн газар,Эрүүл мэндийн яам өнгөрсөн оны долдугаар сараас эхлэн covid-19 халдварын эсрэг вакцинаар хүн амаа дархлаажуулах төлөвлөгөө гаргасан.Энэхүү төлөвлөгөөг бид Шадар сайдаар батлуулсан.Төлөвлөгөөний дагуу бүх үйл ажиллагааг зохион байгуулж байна.Долдугаар сарын дундуур ковакс хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ хамгийн түрүүнд өгсөн орнуудын нэг.Бид ковакс хөтөлбөрт хамрагдах шаардлагыг хангаж, энэ хүрээнд манай улсад вакцин өгөхөөр шийдвэрлэсэн.Мөн бид ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран вакцины бэлэн байдал, хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийн чадавх, эмч мэргэжилтнүүдийн чадавх энэ хоёр үйл ажиллагааг хоёр удаа үнэлж, дүнгээ явуулсан.Тэгэхээр ковакс хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн байгууллагууд вакцин авах боломжтой орнуудын нэг юм гэж үзсэн.Ковакс хөтөлбөрийн хүрээнд, хандивлагч орнууд, Засгийн газрын хөрөнгөөр covid-19 халдварын эсрэг вакцин авч 2021 он буюу энэ оны гуравдугаар сар /нэгдүгээр улирал/-д багтаан хүн амыг үе шаттайгаар вакцинд дархлаажуулна.Эхний ээлжид эрсдэлт бүлгийн хүн амыг вакцинжуулалтад хамруулна гэх мэдээллийг өгсөн.Тиймээс вакцин долдугаар сарын 1-ээс эхлэх бус бид өнгөрсөн оны долдугаар сараас эхлэн Монгол Улс covid-19 халдварын эсрэг вакцин хийх төлөвлөгөө гаргаж, энэ дагуу ажиллаж байгаа талаар ярьсан юм.Тиймээс бид вакциныг энэ оны гуравдугаар сард багтаан хийнэ гэдгийг дахин хэлье.

-ХӨСҮТ-өөс яаралтай дуудлагаар очиж, шинжилгээ авч буй баг, эмч нарын бүрэлдэхүүн хүрэлцээтэй байна уу.Энэ асуудал өчигдөр хоёр үйл явдлаар илэрсэн.Сонгинохайрхан дүүрэгт автобусанд иргэдийг зургаан цаг орчим хүлээлгэсний эцэст шинжилгээ авсан.Хоёрдугаарт, Зэвсэгт хүчний 102 дугаар ангид халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн байж болзошгүй гэх мэдээлэл гарснаас хойш шөнийн 00:00 цагт эмч нарыг баг шинжилгээ авсан.

Ж.БАЙГАЛЬМАА:Ер нь сүүлийн өдрүүдэд тохиолдлын тоо нэмэгдэж, бид нэг өдөрт бүртгэгдэх хамгийн өндөр тоонд хүрсэн.Батлагдсан тохиолдлууд, цаана нь ойрын хавьтлуудыг олж илрүүлэх, шинжилгээнд хамруулж ажиллаж байгааг та бүхэн мэднэ.Нэг хүний ойрын хавьтал гэр бүлийнх гэхэд дунджаар 3 хавьтал байгаа юм. Хавьтлуудыг илрүүлж тусгаарлахад ХӨСҮТ-ийн хамт олон маш ачаалалтай ажиллаж байна.Иймд сүүлийн дуудлагуудад хоцорч очсон тохиолдол гарсан.

-Өнөөдөр голомтлон илэрсэн дөрвөн тохиолдол хаанаас илрэв.Нийслэлд өчигдөр бүртгэгдсэн 33 тохиолдол дунд автобусанд зорчсон 40 орчим иргэн, Зэвсэгт хүчний 102 дугаар анги багтаж  байгаа юу?

Ж.БАЙГАЛЬМАА: Шинээр бүртгэгдсэн голомт нэг сургуулиас бүртгэгдсэн нэг голомтын дөрвөн тохиолдол. Сургуулийн нэрийг дурдах шаардлагагүй.

-Гачуурт тосгонд 12 мянган иргэн өрхийн эмнэлэггүй байна гэх мэдээлэл үнэн үү.Цар тахлын үед иргэдийн эрх ашиг зөрчигдсөн асуудлыг Эрүүл мэндийн яам мэдэж байгаа юу. “Нова” өрхийн эмнэлэг татан буугдсан асуудалд тодорхой мэдээлэл өгнө үү?

-Д.НАРАНГЭРЭЛ:Гачуурт тосгонд эмчилгээ үйлчилгээ хариуцсан хүмүүсийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг маргааш холбогдох хүмүүсээр өгүүлнэ.Ерөнхийдөө эмчилгээ оношилгооны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгдөг.Эрүүл мэндийн яамнаас  өвчлөлийн талаарх нуусан асуудал байхгүй.Ер нь халдварт өвчин, өвчний асуудлыг нуудаггүй. Эмчилгээний найман сая төгрөг бол зөвхөн эмийн зардал биш.Хүмүүс хэрэглэж буй хоол хүнс, эм эмчилгээ, оношлуур, эмч ажилтнуудын зардал зэрэг бүх зардлын нийлбэр юм гэдгийг өмнө нь хэлж байсан.Энэхүү зардлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг маргааш өгч болно.

 

ЭМЯ 12.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Wednesday, February 10, 2021

Б.ЦЭЦЭГ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-11 91.192.103.9

!!!!! Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Зочин 2021-02-11 202.131.225.197

Bayannzurkh ORKUUDIIN duureg

Avatar

Зочин 2021-02-11 202.21.98.238

АМБАСЭЛМАА, НАРАНГЭРЭЛ, БАЙГАЛМАА НАРЫГ ХАЛЖ ЗАЙЛУУЛ ОЮУН-ЭРДЭНЭ ЭЭ!!!

Avatar

7878 2021-02-11 202.9.46.210

МАШ ЗӨВ

Avatar

Зочин 2021-02-11 202.21.98.238

НАРАНГЭРЭЛ, БАЙГАЛМАА НАР ЭНЭ УЛСЫН ЭЗЭД БИШ ШҮҮ. ОЙРД ТЭР ЯРЬЖ ХЭЛЖ БАЙГАА НЬ НЭГ Л ДЭЭРЭЛХҮҮ ӨНГӨ АЯСТАЙ БОЛООД БАЙГАА. ЭМЯ МУУ АЖИЛЛАЖ БАЙНА ГЭЖ ШҮҮМЖИЛВЭЛ ТОРГОНО Ч ГЭХ ШИГ, ШИНЭ ГОЛОМТ ХААНА БАЙГААГ ХЭЛЭХ ШААРДЛАГАГҮЙ Ч ГЭХ ШИГ. ЮУ ЮМ БЭ ТА НАР!!!

Avatar

Zochin 2021-02-11 202.9.46.210

Яг2

Avatar

Зочин 2021-02-11 192.82.78.84

ШИЖИЛГЭЭНИЙ ХАРИУГ ТҮРГЭН ГАРААЧ 7 ХОНОГ ХҮЛЭЭГЭЭД ХАРИУ НЬ ГАРДАГҮЙ ДАХИН ӨГӨХ БОЛДОГ
НЬ ДЭНДҮҮ ТЭНЭГ АСУУДАЛ БИШ ҮҮ ИРГЭД ХАРИУ ГАРТАЛ ГЭРЭЭСЭЭН ГАРАХГҮЙ ХҮЛЭЭЛ ДЭЭ ТЭВЧЭЭГҮЙ ТЭНЭГ ХЭНЭГҮЙ ЗАН ЧИНЬ ӨӨРИЙГ ЧИНЬ ҮХЭЛД Л ХҮРГЭНЭ ШҮҮ

Avatar

ЭМЯ-ны сайдаа!!! 2021-02-11 202.9.46.210

Ямар сургууль др халдвар гарсан бээ., Яахаараа нууж хайцаалаад бнаа??? Өнөөдрийн мэдээлэл хийж байгаа 2 авгайг зайлуулж чадварлаг хүмүүсээр багаа бүрдүүлээчээ

Avatar

Зочин 2021-02-11 64.119.25.82

Shine golomt tendees gd helcheech dee tgbel yadaj ter zvg yabhgvi esbel tedentei oir baisnaa medeed shinjilgee yumaa ogch ooriigoo tysgaarlahiig bodno sh dee.yamar xvnii ner us helj bgaa nish golomtoo zarlah heregtei shdee.

Avatar

Зочин 2021-02-11 202.9.40.152

12 сарын эхний хатуу хөл хорио дуусахтай зэрэгцээд 1 өрх 1 иргэн шинжилгээгээ авчихгүй дээ. Усан тэнэгээ мэдэхгүй зөхүүд ЭМ сайдаас л болж бн. Эрдэмтэдийн үгийг аваад Дарханы жишгээр явцан бол бараг ногоон бүс болчих хугацаа өнгөрлөө!!!!

Avatar

Зочин 2021-02-11 192.82.78.84

ДАРАН ХОТЫН ДАРАГЫГ ХОТЫН ДАРГА БОЛГОХ ХЭРЭГТЭЙ ХЭН АЖИЛААН ХИЙЖ ЧАДАЖ БАЙГАА НЬ ОДОО ӨӨР ДЭВШҮҮЛЭН ТАВИХ НЬ ЗӨВ СУМЯАБАР ТЭР БӨХДӨӨН НЬ АТМААН ЮМ БИЗ ХОТЫН ДАГАД БОЛ ДЭНДҮҮ ЖУЛДАЖ л***р ХАРАГДАЖ БАЙНА

Avatar

Батаа 2021-02-11 202.126.88.46

ийм мэдээлэл өгч байхаар больсон нь дээр.., ХӨСҮТ-ийн мэдээлэл өгсөн авгай таг түг гээд асуултанд ч хариулж чадахгүй юм. Амбуу доктор товч бөгөөд тодорхой ярьдаг байсан. 5 шар буудлын ойролцоо нисэх15 автобусанд хоригдсон хүмүүсийг 5 цаг суулгачихаад хэнэггүй манайх ачаалал ихтэй байсан гээд сууж бна лээ…

Avatar

Бямбаа 2021-02-11 88.103.231.0

Тиймээ, готын абгай дарга нар түг таг наль наль шал пал гээд ярьж чадахаа больсон хүнүүд байдаг. Гэцүү байнаа.

Avatar

zochinn 2021-02-11 64.119.23.163

xol xoriog sulruuldag xariutslaga sumiyabazart irne ter xun xariutslagaa xuleej chadax yumuu

Avatar

Зочин 2021-02-11 66.181.161.53

Ийм ерөнхий мэдээллээ зурагтаар ажил, цаг барж өгөх хэрэг байгаамуу? Зүгээр мэдээллийн сайтуудаар л өгөхөд хангалттай биш үү. Сэтгүүлчийн асуултанд олигтой ч хариулж чадахаа байлаа шт

Avatar

Монгол цус 2021-02-11 43.242.243.56

Ирэх үхэр жилдээ корона бидэндээ багахан морилох болтугай. Сайхан шинэлээрэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж