Их Британийн Опен их сургуулийн хоёр эрдэмтэн Ангараг гаригийн агаар мандлын дээд хэсгээс усны уур илрүүлснээ зарлажээ. Тэдний нээлт “Sicence Advances” сэтгүүлд нийтлэгдсэн байна. Эрдэмтэд Ангарагийн агаар мандалд тусгасан гэрлийг шинжлэх замаар усны уур байгааг илрүүлсэн бөгөөд энэхүү судалгаанд ашигласан “Nadir and Occultation for Mars Discovery” багажийг одоо Ангарагийн тойрог замд ажиллаж буй Европын Сансар Судлалын Агентлаг, Оросын Роскосмос байгууллагын хамтран илгээсэн “ExoMars Trace Gas Orbiter” станцад суурилуулсан байдаг гэнэ.
Улаан нүдэн гариг дээр гол урсаж байсныг батлах судлууд байдаг ба энэ нь тус гариг дээр амьдрал байсан гэх таамгийг илүү магадлалтай болгодог. Эрдэмтэд өдгөө тус гаригийн усны нөөц хөрсөн нь мөстсөн хэлбэртэй байгаа гэж үздэг юм байна.
Түүнчлэн өчигдөр /2021.02.10/ Ангараг гариг судлалын бас нэг томоохон үйл явдал тохиосон нь тус гаригийг судлахаар хөөрсөн Хятадын “Тянвэн-1” хөлөг Ангарагийн тойрог замд амжилттай хүрсэн явдал байв. Өмнөх өдөр Өмнөх өдөр нь Арабын Нэгдсэн Эмират Улсын “Hope” судалгааны станц мөн тус гаригийн тойрог замд амжилттай оржээ.
Эх сурвалж: GUARDIAN
Зочин 2021-02-11 124.158.87.6
Ангараг руу станц илгээчихлээ гэж үү? Тандах төхөөрөмж байлгүй дээ. Станц гэж дотор нь хүн амьдрах боломжтой байгууламж. Одоохондоо дэлхийн тойрог замд л бий. ОУССтанц, Мир станц, Салют станц гм. Ангараг руу илгээж байгаа нь харин урьдчилж тохируулсан программын дагуу ажилладаг зонд буюу тандагч төхөөрөмж/робот юм.
Май шүү 2021-02-11 202.21.109.70
хэнд ч хэрэггүй, ач холбогдолгүй мэдээлэл байна даа. Ширхэг ч өвс ургамал, амьтан байхгүй сөнөсөн хар цөлийг судлах хэнд хэрэгтэй юм
Зочин 2021-02-11 139.5.218.187
ОДООГООР ХҮН САРАН ДЭЭР Л ХҮРЧ ЧАДСАН. НАРНЫ АЙМГИЙН ӨӨР ГАРИГ ДЭЭР ХҮН ТӨРӨЛХТӨН ХӨЛ ТАВЬБАЛ САЙХАН БИЗ ДЭ. ЦААШЛААД ӨӨР ГАРИГ ОЛОХ ХҮРТЭЛ СУДАЛЖ ШИНЖЛЭХ ХЭРЭГТЭЙ. ЮУ Ч УНШДАГГҮЙ БОДДОГГҮЙ СУДАЛДАГГҮЙ ХҮНД ХЭРЭГГҮЙ ЗҮЙЛ БАЙХ.ХҮН АМЬТНААС ЯЛГАРЧ БАЙГАА НЭГ ШИНЖ НЬ СУДАЛЖ ШИНЖЛЭХ ЮМ ДА.
Zochin 2021-02-11 192.82.69.74
ork . Hun harahiin argagui buduuleg booljis tsutgam ork bna da chi.
Зочин 2021-02-11 139.5.218.187
ЭНД СУДАЛГААНААС ГАДНА ТЕХНОЛОГИ ХӨГЖИЖ БАЙГАА ЮМ ДАВХАР. САНСАР СУДЛАЛ ГЭДЭГ БОЛ ГАЙХАМШИГТАЙ ЗҮЙЛ ШҮҮ ДЭ
Зочин 2021-02-11 202.131.225.197
cham shig orkiin mald iduuleh uvs baihgui l dee
Зочин 2021-02-11 124.158.87.6
Ангараг дээр дрон нисэх нь үү, амьд микроб байна уу гэдгийг туршихаас эхлээд олон зүйл мэдэж авах боломжтой юм шүү дээ. Тэгээд ч хар цөл биш улаан юм. Бас мөс байдаг, тэр нь хавар хайлж урсдаг нь батлагдсан. Иймд яваандаа хүн төрөлхтний 2 дахь гэр болж ч магадгүй юм.