Ангараг судлал ахицтай урагшилж байна

Хуучирсан мэдээ: 2021.02.11-нд нийтлэгдсэн

Ангараг судлал ахицтай урагшилж байна

Ангараг судлал ахицтай урагшилж байна

Их Британийн Опен их сургуулийн хоёр эрдэмтэн Ангараг гаригийн агаар мандлын дээд хэсгээс усны уур илрүүлснээ зарлажээ. Тэдний нээлт  “Sicence Advances” сэтгүүлд нийтлэгдсэн байна. Эрдэмтэд Ангарагийн агаар мандалд тусгасан гэрлийг шинжлэх замаар усны уур байгааг илрүүлсэн бөгөөд энэхүү судалгаанд ашигласан “Nadir and Occultation for Mars Discovery” багажийг одоо Ангарагийн тойрог замд ажиллаж буй Европын Сансар Судлалын Агентлаг, Оросын Роскосмос байгууллагын хамтран илгээсэн “ExoMars Trace Gas Orbiter” станцад суурилуулсан байдаг гэнэ.

Улаан нүдэн гариг дээр гол урсаж байсныг батлах судлууд байдаг ба энэ нь тус гариг дээр амьдрал байсан гэх таамгийг илүү магадлалтай болгодог. Эрдэмтэд өдгөө тус гаригийн усны нөөц хөрсөн нь мөстсөн хэлбэртэй байгаа гэж үздэг юм байна.

Түүнчлэн өчигдөр /2021.02.10/ Ангараг гариг судлалын бас нэг томоохон үйл явдал тохиосон нь тус гаригийг судлахаар хөөрсөн Хятадын “Тянвэн-1” хөлөг Ангарагийн тойрог замд амжилттай хүрсэн явдал байв. Өмнөх өдөр Өмнөх өдөр нь Арабын Нэгдсэн Эмират Улсын “Hope” судалгааны станц мөн тус гаригийн тойрог замд амжилттай оржээ.

Эх сурвалж: GUARDIAN

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж