Япон улс covid-19-ийн эсрэг вакцинжуулалтаа ирэх долоо хоногоос эхлүүлэхээр болсныг тус улсын Ерөнхий сайд Ёшихидэ Сүга өчигдөр /2021.02.10/ мэдэгджээ. Тус улс нь “Pfizer/BioNTech”-ийн вакциныг албан ёсоор бүртгэсэн ба энэхүү компанитай улсынхаа нийт хүн ам буюу 126 сая хүнд хүрэлцэхүйц хэмжээний вакцин авахаар гэрээ байгуулсан байна.
Гэхдээ тус улсад тариурын хүрэлцээний асуудал тулгараад байгаа гэнэ. Учир нь “Pfizer”-ийн нэг шилэн савтай вакцинаас бүтэн зургаан тун шахах боломжтой тариурыг ашиглавал хаягдал гарахгүй, үр дүнтэй болно гэж үзэж байгаа ба энгийн тариур ашиглавал таван бүтэн тун шахаж, цаана нь нэг тун хаягдал болох юм.
Ингэхээр нийтдээ 12 сая хүнийг дархлаажуулах хэмжээний вакцин хаягдал болох учир тариур үйлдвэрлэгчдийг үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэхийг шаардаж байгаа гэнэ.
Япон улсын эрх баригчид эхний ээлжинд 10 мянга орчим эмнэлгийн эмч, ажилтнуудыг вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөөд байгаа ба үүний дараа дөрөвдүгээр сараас эхлэн ахмадуудыг вакцинжуулалж эхлэх юм байна.
Эх сурвалж: JAPAN TIMES
Холбоотой мэдээ