Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт өнөөдөр /2021.02.11/-өөс эхлэн шилжиж, хөл хорио тогтоогоод байна. Цагаан сараар гэртээ байж, цахимаар золгохыг уриалж байгаа юм. Эрүүл мэндийн яамнаас иргэдэд дараах зөвлөмжийг өглөө.
- Гэр орондоо таатай уур амьсгал бүрдүүлж,чин сэтгэлийн яриа өрнүүлэх
- Хүүхэддээ теле хичээл хийхэд нь туслах
- Ардын уран зохиол,үлгэр, тууль хүүхэддээ уншиж өгөх
- Гэр бүлийн гишүүдийн авьъяасыг хөгжүүлэх /хоол, гар урлал,зураг зурах/
- Хүүхдийг цагийн зөв менежмент, төлөвлөлтөд сургах
- Оньсого таавар тааж, уламжлалт тоглоом тоглох
- Шинэ дуу бүжиг, хөгжим тоглож сурах
- Ариун цэвэр, эрүүл ахуйн энгийн аргуудыг гэр бүлдээ хэвшүүлэх
- Найз нөхөдтэйгээ онлайнаар дасгал, бүжиг, дуу зэргээр уралдах
- Иог, бясалгал хийх, 108 удаа сунаж мөргөх
- Гадаад хэлний болон бусад сургалтад онлайнаар суух
- Өдрийн тэмдэглэл хөтлөх
- Ардын уламжлалт тоглоом наадгай тоглох, сурах
- Ургийн бичиг хөтлөх
- Гэр орноо цэвэрлэж, тавилгын байршлыг өөрчлөх
- Өөртөө шинэ дүр төрх бүрдүүлэх
- Жингийн илүүдлээс сэргийлэх
- Архи тамхинаас татгалзах
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ