УОК-ын шийдвэрээр өнөөдөр/2021.02.11/-өөс бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж байна. Хөл хорионы хугацаанд явган болон автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа юм. Харин үйл ажиллагааг нь зөвшөөрсөн 14 салбарын аж ахуй нэгж замын хөдөлгөөнд оролцох боломжтой. Энэ салбарын ажилтнуудын 10-15 хувь нь нийтийн тээвэр, албаны болон хувийн автомашинаар зорчихыг зөвшөөрөх юм. Ингэхдээ албан байгууллагын тодорхойлолт болон ажлын үнэмлэх шалгуулна. Тээврийн цагдаагийн албанаас өнөөдөр замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаар мэдээллээ.
Өглөөний 09:25 цагийн байдлаар Сонгинохайрхан дүүрэг болон Баянгол дүүргийн нутагт хөл хөдөлгөөн хоригдсон, замын хөдөлгөөнд оролцож буй тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдийн тодорхойлолт, ажлын үнэмлэхийг нь шалгаж замын хөдөлгөөнд оролцуулж байна.
Б.ЦЭЦЭГ
Зочин 2021-02-11 91.192.103.9
>>>>>>>>>>> Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
Зочин 2021-02-11 66.181.161.87
хорио бол 5 эсвэл 7 хоног байх ёстой амарсайхан амьдралаас маш тасарсан ХҮН нам ын залуус дээр
Бат 2021-02-11 202.55.191.40
Гэр хорооллуудаа хянаач ээ, камертай төвийн гудмуудаа л яриад байх юмаа. уулын орой жалганы ирмэг дээр юу болж байгааг хянаж байх хэрэгтэй байнаа