ТЦА: Иргэд хөл хориог мөрдөж байна

Хуучирсан мэдээ: 2021.02.11-нд нийтлэгдсэн

ТЦА: Иргэд хөл хориог мөрдөж байна

ТЦА: Иргэд хөл хориог мөрдөж байна

УОК-ын шийдвэрээр өнөөдөр/2021.02.11/-өөс бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж  байна. Хөл хорионы хугацаанд явган болон автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа юм. Харин үйл ажиллагааг нь зөвшөөрсөн 14 салбарын аж ахуй нэгж замын хөдөлгөөнд оролцох боломжтой. Энэ салбарын ажилтнуудын 10-15 хувь нь нийтийн тээвэр, албаны болон хувийн автомашинаар зорчихыг зөвшөөрөх юм. Ингэхдээ албан байгууллагын тодорхойлолт болон ажлын үнэмлэх шалгуулна. Тээврийн цагдаагийн албанаас өнөөдөр замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаар мэдээллээ.

Өглөөний 09:25 цагийн байдлаар Сонгинохайрхан дүүрэг болон Баянгол дүүргийн нутагт хөл хөдөлгөөн хоригдсон, замын хөдөлгөөнд оролцож буй тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдийн тодорхойлолт, ажлын үнэмлэхийг нь шалгаж замын хөдөлгөөнд оролцуулж байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж