Камала Харристай сохор болзоогоор учирсан Даг Эмхофф | News.MN

Камала Харристай сохор болзоогоор учирсан Даг Эмхофф

ХҮМҮҮС

Камала Харристай сохор болзоогоор учирсан Даг Эмхофф

Камала Харристай сохор болзоогоор учирсан Даг Эмхофф

АНУ-ын шинэ дэд Ерөнхийлөгч Ази, Африк гаралтай Камала Харрис нөхөртэйгөө 2013 онд сохор болзоогоор танилцаад, дараа жил нь нэг гэрт орж байжээ. Гайхалтай хүчирхэг эмэгтэй түүний ард ямар гэр бүл байдаг бол хэмээн хүмүүс ихээр сонирхох болсон. Тийнхүү судлаад үзтэл АНУ-ын Хоёрдугаар гэр бүл, тус гэр бүлийн тэргүүн хэмээх хүмүүс яг л дэд Ерөнхийлөгчтэй адил маш сонирхолтой түүхтэй хүмүүс байх аж. Тиймээс энэ долоо хоногийн ХҮМҮҮС буландаа АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камалла Харрисын нөхөр Даг Эмхофф болон тэдний гайхалтай хайрын түүхийг онцолж байна.


АНХНЫ ХАРЦААР ДУРЛАСАН НЬ

2013 онд Харрисын дотны найз Крисетт Хадлин сохор болзоо зохион байгуулж Калифорнийн ерөнхий прокурор Камала Харрис, Лос Анжелесийн энтертайнмент салбарын хуульч Даг Эмхофф нарыг анх учруулж байжээ. Хожим 2020 онд Харрисын төрсөн өдрөөр Эмхофф түүнд “Сохор болзоо, анхны харц, хурим, гэр бүл, гайхамшигтай хамтын амьдрал. Энэ бүхэнд чи минь юу ч болж байсан хамаагүй үргэлж миний төлөө, гэр бүлийнхээ төлөө хоёргүй сэтгэлээр хандсаар иржээ” хэмээн ил захидал илгээсэн аж.

ГЭТЭЛ ЯГ Ч “АНХНЫ ХАРЦ” БИШ БАЙВ

Хос хоёр 2020 оны нэгдүгээр сард CBS телевизийн өглөө хөтөлбөрийн нэвтрүүлэгт оролцож байв. Тэр үед л анх Харрис нөхөртөө яг ч “анхны харцаар” дурлаагүй бөгөөд болзоо нь ч 100 хувь “сохор” байгаагүй гэдгийг ярьжээ. Учир нь болзоонд очихоосоо өмнө Харрис нөхрөө Google-ээс хайж үзсэн гэнэ. Тэрбээр “Уг нь миний сайн найз тэр сохор болзоог зохион байгуулж байлаа. Тэгэхдээ Хадлин надад “Надад итгээрэй, догь залуу бий. Гол нь түүний тухай битгий Google-ээс хайгаарай” хэмээн анхааруулж байлаа. Найз минь уг нь тэр болзоог 100 хувь сохор болзоо байлгахыг төлөвлөсөн ч би тэсэлгүй Google-ээс Даг Эмхофф гээд хайчихсан юм” хэмээн ярьжээ. Энэ талаар Эмхофф өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй гэнэ.

Харин болзооны дараа Эмхофф найзтайгаа хамт Lakers багийн тоглолтыг үзэж байгаад болзоот бүсгүйдээ зурвас бичихээр шийдсэн байна. Тэгээд ч зогсохгүй маргааш өглөө нь тэрбээр Харрис руу залгахад утсаа аваагүй тул автомат хариулагчид нь сэтгэлээ илчилж дуут мессеж үлдээж байжээ. Энэ талаараа тэрбээр “Би Харрис руу ичмээр, инээдтэй дуут шуудан илгээчхээд хийсэн үйлдэлдээ ихэд харамсч билээ. Түүнээс болоод би Харристай дахиад хэзээ ч уулзахгүй байх хэмээн бодож байлаа. Гэтэл Харрис одоог хүртэл жил бүр хуримынхаа ойгоор тэр дуут шууданг дахин сонсгож намайг ичээдэг” хэмээн ярьсан байна. Үргэлжлүүлээд Харрис “Үнэн хэрэгтээ тэр дуут шуудан их хөөрхөн байсан. Тухайн үед би Дагийг яг л өөрийнхөөрөө хүн гэдгийг анзаарч байлаа. Одоо ч гэсэн харахад тэр өөрийн хайртай бүхэнд маш тодорхой, сэтгэлтэй, үнэнч ханддаг. Хайртай бүхэн гэдэгт нь гэр бүл, түүний ажил, тэгээд би багтаж байгаа юм” хэмээн хэлсэн байна.

САНААЧЛАГЫГ ГАРТАА АВСАН НЬ

Камала Харрис 2013 оныг дурсаж “Даг бид хоёрын анхны болзооны маргааш өглөө түүнээс надад зурвас ирсэн байлаа. Зурвас дээр Даг “Би хайр дурлалын тал дээр хөөцөлдөж, нуугдаж тоглоход арай хөгшдөх байх. Гэхдээ чи надад маш их таалагдаж байна. Тиймээс цаашид ч гэсэн уулзаж, хоорондоо хэр тохирохыг үзмээр байна” хэмээгээд цаашдын хэдэн сарынхаа завтай, болзож болох өдрүүдийнхээ хуваарийг жагсаан бичсэн байлаа. Тэр цагаас хойш бид одоог хүртэл болзоод л явж байна” хэмээн ярьжээ.

 ЖИЛ ХҮРЭХГҮЙ ХУГАЦААНЫ ДАРАА ХУРИМ ХИЙВ

Анхны болзооноос хойш жил ч өнгөрөөгүй байж. Харрис тахиа, сам хорхой хоёрын аль нэгийг сонгохоор толгойгоо гашилган сууж байтал Эмхофф гэнэт түүнд гэрлэх санал тавьж “балмагдуулж” байсан гэнэ. Тийнхүү 2014 оны наймдугаар сарын 22-нд хуримаа хийжээ. Хуримыг Харрисын эгч Маяа Калифорнийн Санта Барбара хот дахь шүүх танхимд зохион байгуулсан байна.

ОРЧИН ЦАГИЙН ГЭР БҮЛ

Эмхофф хоёр хүүхэдтэй. Том хүү Коул нь өдгөө 26 настай, бага охин Элла нь 21 настай. Дагавар хүүхэдтэй шинэ гэр бүл хоорондоо дасан зохицох гэж багагүй бэрхшээлтэй тулгардаг хэдий ч Харрис, Эмхофф хоёрын хувьд тийм асуудал тулгараагүй гэнэ. Тэр ч байтугай Эмхоффын хуучин эхнэр Крестин өдгөө Харрисын сайн найз болжээ. Энэ талаар Харрис “Крестин бид хоёр бие биенээ маш сайн ойлгож, сайн найзууд болсон. Элла усанд сэлэлтийн, сагсны зэрэг тэмцээнд оролцоход бид хамтдаа очиж хөгжөөн дэмждэг юм. Заримдаа арай хэтрүүлээд охиноо ичээж орхих нь бий. Бид өөрсдөө ч заримдаа гэр бүлийнхээ байдлыг гайхахад хүрдэг юм” хэмээн ярьжээ.

Харин Элла энэ талаар “Төрсөн ээж, аав, Харрис нар хоорондоо ч, бидэнтэй ч маш дотно, сайхан харилцаатай. Тэд маш нэгдмэл, яг л хүүхэд өсгөх гурван хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн баг шиг байдаг. Миний бодлоор энэ бол бага зэрэг хачирхалтай ч үнэхээр гайхалтай” хэмээн сонинд ярилцлага өгсөн аж.

КАМАЛА ХАРРИС “ЭЭЖМАА” БОЛСОН НЬ

Харрис, Эмхофф хоёр гэрлэхээр болсноо хүүхдүүддээ анх дуулгахад тэд шууд л зөвшөөрсөн гэнэ. Гэвч Коул, Элла хоёрт “хойд эх” хэмээх үг таалагдаагүй тул Харрис тэр гурав ярилцаж байгаад “momala” буюу “ээжмаа” нэрийг бодож олжээ.

Камала Харрис Жо Байдены хамтрагч болсныхоо дараа нэгэн телевизэд “Би ч нэрнийхээ урд олон гуншинтай хүн дээ. Одоо дэд Ерөнхийлөгч нэмэгдвэл бүүр ч олон болох нь. Гэхдээ “ээжмаа” хэмээх гуншин минь надад хамгийн их таалагддаг” хэмээн ярьж байв.

ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ҮНЭНЧ ТУСЛАХ

Эмхофф 2015 оноос хойш Харрисын бүх чухал үйл явдалд хамт очдог болов. Түүнчлэн 2016 онд эхнэрээ Калифорнийн сенатч болохоор өрсөлдөж байх үед кампанит ажилд нь үнэнчээр тусалж, ялалтыг нь хамтдаа тэмдэглэж байжээ. Тэр туршлага нь өнгөрсөн жилийн сонгуулийн кампанит ажил дээр түүнд их хэрэг болсон гэдэг. Удалгүй 2017 онд Харрис Сенатчийн тангараг уншихад Эмхофф зүүн гар дор нь Библи барьж зогсов. Тэрбээр энэ үйлдлийг энэ жил ч гэсэн давтаж, эхнэрээ АНУ-ын анхны эмэгтэй дэд Ерөнхийлөгч болж, тангараг өргөхөд хажууд нь Библи бариад зогсож байв.

 

АНХНЫ “ТЭРГҮҮН НОЁН”

Жо Байден Ерөнхийлөгчийн сонгуульд ялснаар Камала Харрис АНУ-ын түүхэнд анхны эмэгтэй, Ази гаралтай, Африк гаралтай дэд Ерөнхийлөгч болон бичигдсэн юм. Харин Эмхофф анхны эмэгтэй дэд Ерөнхийлөгчийн нөхөр болж байгаа юм. Энэ талаар тэрбээр “Би АНУ-ын анхны эмэгтэй дэд Ерөнхийлөгчийн нөхөр боллоо. Ийнхүү би өмнөх үеийн бүх тэргүүн хатагтай нарын эгнээнд албан ёсоор нэгдэж, тэргүүн ноён болов. Хэдий олны өмнө ил гарч, шагшуулж, магтуулдаггүй ч гэлээ энэ бол маш чухал үүрэг, маш их хөдөлмөр юм” хэмээн жиргэсэн байна.

Түүнчлэн тэрбээр анхны эмэгтэй дэд Ерөнхийлөгч эхнэрээ бүх чадлаараа дэмжихийн тулд өөрөө ажлаасаа гарч байгаагаа зарласан юм.

Эх сурвалж: PEOPLE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-11 202.126.90.65

Ямар сайхан хосууд вэ. Гайхалтай. Амьдрал үнэхээр баян бас сайхан ЮМАА

Avatar

Зочин 2021-02-11 192.82.75.125

Гэртээ хүүхдээ арчлаад суух хүнээр дэд ерөнхийлөгч тавьдаг АНУ самуурчээ.

Avatar

Зочин 2021-02-11 66.181.161.125

Битий х**

Avatar

Зочин 2021-02-11 103.26.194.238

Гайхалтай юмаа хүний л амьдрал америк маяг юм даа Хүн нэг л амьдрана гэдгээ ойлгосон америк хүмүүжил дээ

Avatar

Зочин 2021-02-11 192.82.71.110

2 hugshin mayagla kk

Avatar

Уншигч 2021-02-11 192.82.75.201

Гайхалтай сайхан мэдээлэл уншив.

Avatar

Zochin 2021-02-11 192.82.72.52

Gaihuulaad bhaar tuuh bish l bna,50-60 hurtlee uy hiij yavsan uym boldoo,30-40 tsug amidarchihsan bol ulger jishee bolohson

Avatar

Зочин 2021-02-11 103.10.22.40

Хэнд үлгэр жишээ болох ёстой билээ

Avatar

Зочин 2021-02-11 64.119.18.43

Хүн бүр өөр өөрийн замаар яваа. Бүгдэд таалагдах албагүй. Хуцалгүй өөрийгөө хичээ!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж