Цас болон шороогоор шуурахыг анхааруулж байна | News.MN

Цас болон шороогоор шуурахыг анхааруулж байна

Цас болон шороогоор шуурахыг анхааруулж байна

Цас болон шороогоор шуурахыг анхааруулж байна

Зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр өнөөдөр /2021.02.11/ цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулж байна.

Хоёрдугаар сарын 12-нд нутгийн хойд хэсгээр цас, хоёрдугаар сарын 13-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, хоёрдугаар сарын 14-нд нутгийн зарим газраар, хоёрдугаар сарын 15-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи 12-14-нд зарим газраар секундэд 12-14 метр, хоёрдугаар сарын  15-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна.

Увс нуурын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 22-27 градус, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. Хоёрдугаар сарын 15-нд нутгийн баруун хэсгээр хүйтний эрч суларна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-11 66.181.183.200

1990 оны өмнө ийм Алдаатай мэдээ оруулсан бол ажлаасаа халагдана. Хариуцлагатай бай.

Avatar

РҮҮН аймаг 2021-02-11 66.181.177.157

РҮҮН аймгууд гэж аль аймаг, газар нутаг вэ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж