Хабиб аваргын бүсээ чөлөөлж өгөх хүсэлтэй байна

Хуучирсан мэдээ: 2021.02.11-нд нийтлэгдсэн

Хабиб аваргын бүсээ чөлөөлж өгөх хүсэлтэй байна

Хабиб аваргын бүсээ чөлөөлж өгөх хүсэлтэй байна

Мэргэжлийн холимог тулааны урлагийн UFC холбооны хөнгөн жингийн аварга, “Бүргэд” хочит Хабиб Нурмагомедов аваргын бүсээ чөлөөлж өгөхөд бэлэн гэдгээ илэрхийлжээ. Өнгөрөгч аравдугаар сард зодог тайлсан тэрбээр саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хэрэв бүсээ чөлөөлөөд өгчихвөл надад амар байна. Тодорхойгүй байдлаас залхаж байна. Надгүйгээр UFC холбооны хөнгөн жингийн тулаанууд үргэлжлэх хэрэгтэй. Би Дана Уайтыг ойлгож байна. Нэг тулаанч нь явсан ч тэр дахиад нэг сайн тулаанчийг олох чадвартай. Түүнд мөнгө хэрэгтэй байгаа байх. Гэхдээ би эцсийн шийдвэрээ гаргачихсан” хэмээжээ.

Өнгөрөгч нэгдүгээр сард UFC холбооны ерөнхийлөгч Дана Уайт Орос тулаанч Хабиб Нурмагомедовыг эргэн октагонаа гаргахыг хүсч, Конор МакГрегор эсвэл Жорж Сен-Пьер нарын аль нэгийг Хабибтай тулалдуулах гэж хичээсэн аж.

Өдгөө 32 настай Хабиб мэргэжлийн тулааны замналдаа 29 тулаан хийхдээ бүгдэд нь ялалт байгуулж, UFC холбооны аваргын бүсээ гурван удаа хамгаалсан. Түүнээс бүсийг нь булаахаар Конор МакГрегор, Дастин Пойрье, Жастин Гаетже нар хичээсэн ч бүгд ялагдсан юм.

Өнгөрөгч аравдугаар сард Хабиб Нурмагомедов Жастин Гаетжег ялсныхаа дараа зодог тайлж буйгаа зарласан. Тэрбээр гэр бүлдээ илүү их цаг гаргаж, ээждээ өгсөн амлалтаа биелүүлэхийн тулд зодог тайлж байлаа. Түүний аав Абдулманап Нурмагомедов өнгөрсөн онд таалал төгссөн бөгөөд энэ нь Хабибд хүнд тусч дахин аавгүйгээр тулаанд орохгүй гэж ээждээ амласан ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж