Бахамын эзэнгүй арал дээр 33 хоног гацсан иргэдийг аварчээ

Хуучирсан мэдээ: 2021.02.11-нд нийтлэгдсэн

Бахамын эзэнгүй арал дээр 33 хоног гацсан иргэдийг аварчээ

Бахамын эзэнгүй арал дээр 33 хоног гацсан иргэдийг аварчээ

Бахамын цөлжсөн эзэнгүй арал дээр Кубын нэг эмэгтэй, хоёр эрэгтэй иргэн 33 хоногийн турш коконатаар амь зогоож, амьдарч байжээ. Тэд таван долоо хоногийн өмнө далайд гарсан бөгөөд хүчтэй далайн шуурганы улмаас завь нь сүйрч, ойролцоох арал руу сэлж амь гарсан гэнэ. Азаар тэднийг USCG буюу АНУ-ын эргийн харуулын онгоц эргүүл хийж байх үеэрээ олж тогтоожээ.

АНУ-ын эргийн харуулын онгоц Кубын гурван иргэнд хүнс, ус, холбоо барих радиог шүхрээр буулгаж, нисдэг тэрэг ирж тэднийг аварсан байна. Куба иргэдийг хоёрдугаар сарын 8-ны өдөр олж илрүүлсэн ч цаг агаарын тогтворгүй байдлаас болж аврах ажиллагааг өчигдрийг/2021.02.10/ хүртэл хойшлуулсан аж.

Аврах багийнхан Куба иргэдийг нэн даруй ойролцоох эмнэлэгт хүргэсэн бөгөөд гурвуулаа ямар нэгэн гэмтэл, шарх аваагүй гагцхүү шингэний дутагдалд ихээр орсон байжээ.

Куба иргэдийг олсон нисгэгч Майк Аллерт “Тэд маш том загалмай хэлбэрийн далбааг хийсэн нь бидний анхаарлыг татаж, олоход дэм болсон” хэмээн орон нутгийн хэвлэлд ярьжээ. Харин АНУ-ын эргийн харуулын дэслэгч Жастин Даухерти CNN агентлагт өгсөн ярилцлагадаа “Үнэхээр гайхалтай зүйл тохиосон. Тэднийг яаж ийм зүйл хийснийг мэдэхгүй юм. Тэднийг олох үед биеийн байдал нь биднийх шиг л байсан” хэмээжээ. Тэгвэл Далайн эргийн харуулын долдугаар бүсийн командлагч оффицер Шон Коннетт мэдэгдэлдээ “Манай нисэх багийнханы байнгын эргүүлийн идэвхи, зүтгэлийн хүчээр бид хаяагдсан, зовлонд нэрвэгдсэн иргэдийг олж туслаж чадлаа” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж