Анхаар: Цагаан сараар зөвхөн 3 шалтгаанаар гэрээс гарч болно | News.MN

Анхаар: Цагаан сараар зөвхөн 3 шалтгаанаар гэрээс гарч болно

Анхаар: Цагаан сараар зөвхөн 3 шалтгаанаар гэрээс гарч болно

Анхаар: Цагаан сараар зөвхөн 3 шалтгаанаар гэрээс гарч болно

Улсын онцгой комиссын шийдвэрээр нийслэл өнөөдөр /2021.1.11/-өөс эхлэн Бүх нийтийн бэлэн байдалд шилжиж байгаа. Энэ сарын 23-ны 06.00 цаг хүртэл үргэлжлэх бүх нийтийн бэлэн байдлын үеийн зохион байгуулалтын талаар мэдээлэл бэлтгэлээ. Дээрх хугацаанд олон нийтийн хөдөлгөөнийг 90 хувь хүртэл хязгааралж, халдварыг 3-4 дахин бууруулахыг зорьжээ. Хэрэв хөдөлгөөнийг хязгаарлаагүй бол Цагаан сарын өдрүүдэд 5000-6000 хүн халдвар авч, эмнэлгүүд ачааллаа дийлэхгүйд хүрэх аж.  Мөн нийслэлд халдварын нийт 115 голомт гарсан бөгөөд одоогоор 30 орчим нь идэвхтэй байгаа юм.

-Хөл хорионы үед бүх гудамж, чиглэлд цагдаа, төрийн албаныхан 24 цаг хамгаалалтад гарна. Хамгаалалтад ажиллаж байгаа төрийн албаныхан гурван ээлжээр буюу найман цагаар ажиллана. Нийт 15 мянган төрийн албан хаагч цагдаа нартай хамтарч ажиллах аж.

-Бүх нийтийн бэлэн байдлын үед нийслэлийн хэмжээнд явуулын, автобустай, байнгын зэрэг нийт 210 цэгт шинжилгээ авна. Эрүүл мэндийн 280 баг ажиллаж, 420 мянган өрхийг шинжилгээнд хамруулах аж. Одоогоор өдөрт 38 мянган шинжилгээ хийх юм байна.  Шинжилгээ авах өдөр, цагийг тухайн хорооноос иргэдэд мэдэгдэх аж.  Шинжилгээнд өрхийн 18-аас дээш настай нэг гишүүн хармагдах бөгөөд түр оршин суух хаягтай иргэдийг заавал шинжилгээнд хамруулна.

-Хүнс худалдааны томоохон зах худалдааны төвүүд энэ сарын 16-ныг хүртэл амарна.

-Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын үед иргэд зөвхөн дараах гурван төрлийн үйлчилгээг авахаар гэрээс гарах боломжтой. Үүний тулд өрхийн нэг гишүүн гэртээ хамгийн ойр байрлах газраар үйлчлүүлэх бөгөөд заавал QR код уншуулах шаардлагатай.

  • Эмнэлгийн зайлшгүй тусламж, эмийн сангийн үйлчилгээ
  • Зөөврийн ус, түлш, хүнсний бараа, бүтээгдэхүүн
  • Буяны буюу оршуулгын үйл ажиллагаанд оролцож болох бөгөөд зөвхөн гэр бүл, ойр дотны хүмүүс нь л оролцоно. Ингэхдээ иргэний үнэмлэх, PCR шинжилгээний бичиг, эмнэлгийн тодорхойлолт, нас барсны гэрчилгээ, төрөл садангийн холбоог батлах лавлагаа шаардлагатай.

-Хөл хорионы үед дараах 14 байгууллага, салбар ажиллана. Үүнд:

  1. Эрчим хүч, дулаан, усан хангамж, ариутгал, хог хаягдал, нийтийн аж ахуй, инженер хангамжийн байгууллага
  2. Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл, ханган нийлүүлэх үйл ажиллагаа
  3. Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллагын үйл ажиллагаа /“Улаанбаатар төмөр зам”ХНН, “Чингис хаан”,ИНЕГ түүний харьяа алба салбар, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал, “МИАТ” ТӨХК, ”Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газар, Уул уурхайн салбарын хангалт, Үндэсний дата төвийн нөөц төв, Дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар түүний ажилтан, албан хаагчдын 10 хүртэлх хувь ажиллах, цагийн хязгаартай/
  4. Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагаа
  5. Хууль тогтоох дээд байгууллага, төрийн захиргааны байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, гааль, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатын байгууллага, Сонгуулийн Ерөнхий хорооны үйл ажиллагаа /ажилтан, албан хаагчдын 10 хүртэлх хувь ажиллах, цагийн хязгаартай/
  6. Хүүхэд хамгааллын үйлчилгээ, асрамж халамжийн төрөлжсөн байгууллага,МУЗН
  7. Хүнсний үйлдвэрлэл, тээвэрлэлт, түгээлт, худалдаа
  8. Мал, амьтны өвс, тэжээлийн тээвэрлэлт, түгээлт
  9. Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
  10. Сайжруулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, тээвэрлэлт, түгээлт
  11. Банкны цахим болон автомат тооцооны машин
  12. Хэвлэл мэдээлэл /тооны хязгаартай/, харилцаа холбоо, шуудан, илгээмж
  13. Зөвшөөрөлтэй харуул хамгаалалтын байгууллага
  14. Оршуулгын үйл ажиллагаа

-Үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй хувийн хэвшлийн байгууллагын 15-аас ихгүй хүн албан байгууллагын үнэмлэх, тодорхойлолтоо үзүүлээд албаны болоод хувийн машинаар зорчино.

-Хөл хорионы үед нийтийн тээвэр иргэдэд үйлчлэхгүй. Харин зөвшөөрөл бүхий дээрх 14 байгууллагын ажилчдад 130 автобус 07.00-10.00, 17.00-20.00 цагт үйлчлэх юм байна.

-Гадаадаас иргэдээ татан авах ажил хуваарийн дагуу явагдана. Эх орондоо ирэх хүсэлтэй 10 гаруй мянган иргэн байгаа бөгөөд долоо хоног бүр нислэг үйлдэх зорилт тавиад байгаа билээ.

-Яаралтай хагалгаанд орох зэргээр зайлшгүй эмнэлгийн үйлчилгээ авах иргэдээс PCR шинжилгээ авч нийслэл рүү нэвтрүүлнэ.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-11 202.126.88.41

Байгууллагын унаа гэж гаргаагүй нь ямар учиртай юм.Хувийн байгууллагад төрийн автобуссууд явж болно.

Avatar

Зочин 2021-02-11 103.26.193.74

Дампуу төр

Avatar

Зочин 2021-02-11 139.5.216.177

Маш зөв Онцгой нөхцөл үүссэн үед ийм хөл хорио тогтоохоос өөр аргагүй. Хүмүүс ч үүнд дасч,вакцин өргөн хэмжээгээр тарих хүртэл ,зохих хэмжээгээр бэлтгэл хангаж ийм нөхцөлд ажиллаж амьдарч сурах хэрэгтэй байна.

Avatar

Оюунэрдэнэд ажлын чадвар мэдлэг түй ч алга. 2021-02-11 202.21.108.49

Одоо автобус нь пиг. Ажил үүргээ гүйцэтгэж байгаа Төрийн албаныхан, эмч, цагдаа, ЦСтанц, цэвэрлэх байгууламж, тусгай албаныхан , эмийн санчид , дэлгүүрийн худалдагчид бүгд автобусаар зорчиж байхад халдвар тарвал яах вэ? Энэ хүмүүс халдварыг айл өрх болгонд оруулах нь. ЗГ, УОК ын ажил дээрдэх байтал бүүр улам дордоод бх юм. Толгой нь өмхий бол доогуураа адилхан өмхийрчихдэг юм бна даа.

Avatar

Зочин 2021-02-11 139.5.216.177

Халдвар хот даяар тархах аюул тулгараад байхад түүнийг сааруулахад хамгийн тохирох, хамгийн зайлашгүй арга хэмжээ авч байхад эсэргүүцдэг чи бол жинхэнэ мал ,бүр ард түмний эсрэг дайсан ч гэж хэлж болно

Avatar

ахмад 2021-02-11 43.228.130.153

Мэдээлэл хүргэх нийтлэлээ ядаж 1 удаа хянаж байгаад нийтэлж баймаар юм. Нэг огноо алдаа гээд он цагийн баримт- алдаа гарна шүү. Одооны нийтлэгч нар маш хайнга байна шүү за яахав тэр нь алдаатай юм гээд бид залруулаад уншдаг ч нийтлэгч маань ахиад л алдаагаа давтдаг

Avatar

nuudel 2021-02-11 202.126.89.248

unuudur 2-11nii udur

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж