Холливудын алдарт жүжигчин Киану Ривзэд "Sony" компанийн зүгээс супер баатрын дүр санал болгожээ. Тодруулбал, бид бүхний сайн мэдэх хүн аалзын эсрэг дүр болох "Kraven the Hunter" хэмээх хорон санаат супер баатрын дүрийг албан ёсоор санал болгосон гэнэ.
"Sony Pictures" компани Марвелтай хамтран "Man on fire" болон "Logan" зэрэг кино уран бүтээлүүдийг дахин шинэчлэн бүтээх талаар ярилцаж байгаа аж.
"Spider-Man: Far From Home" киноны нээлтийн дараахан найруулагч Жон Ваттс хүн аалзын кинонуудад өмнө нь үзэгчдэд танилцуулагдаж, танил болж байгаагүй дүрүүдийг ашиглах сонирхолтой байгаагаа мэдэгдэж байсан юм.
Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би үргэлж үзэгчдийн харж байгаагүй зүйлсийг уран бүтээлдээ тусгахыг хичээдэг. Хүн аалзын эсрэг зогсдог хорон санаатнууд маш олон бий. Хүн аалзын дараагийн эсрэг дүр хэн байхыг харж л байя. Би үргэлж Петерт хүнд сорилт бий болгохыг зорьдог. Тиймээс дараагийн ангид түүнд зориулсан бяцхан заль бэлдчихсэн байгаа” хэмээжээ.
Найруулагч Жон Ваттс мөн "Kraven the Hunter"-т дуртай гэдгээ илэрхийлсэн юм. Тэрбээр “Би "Kraven"-г кинондоо дуртайя оруулах болно. Харин хэрхэн оруулж ирэх вэ гэдэг л ур чадвар шаардана даа” гэв.
Киану Ривз одоогоор шийдвэрээ эцэслэн гаргаагүй байгаа бөгөөд Холливудын алдарт жүжигчнийг Марвелын нэг хэсэг болох үгүйг цаг хугацаа л харуулна.
Холбоотой мэдээ