Я.Амаржаргалыг II төв эмнэлгийн захирлаар томилно

Хуучирсан мэдээ: 2021.02.11-нд нийтлэгдсэн

Я.Амаржаргалыг II төв эмнэлгийн захирлаар томилно

Я.Амаржаргалыг II төв эмнэлгийн захирлаар томилно

Засгийн газрын өчигдрийн /2021.02.10/ хуралдаанаар  Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тэгвэл түүнийг Улсын хоёрдугаар төв эмнэлгийн захирлаар томилохоор болжээ.

Я.Амаржаргал нь Анагаах ухааны дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн. ОХУ-ын Томск хотын генетикийн хүрээлэн, ЭМШУҮИС-ийн докторантурт сурч, 2012 онд анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан. Анагаах ухааны доктор (Ph.D) цолтой. 2000-2002 онд АНУ-ын Алабамын Их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуульд нийгмийн эрүүл мэнд, олон улсын эрүүл мэндийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. 2010 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургуулийг төгссөн. Тэрбээр Эрүүл мэндийн яаманд 2005 оноос хойш ажилласан бөгөөд 2019 оны аравдугаар сараас ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаад өнгөрсөн оны аравдугаар сараас тус албан тушаалд жинхлэгдэж байв. 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж