Эмнэлэг өөрийн машинаар өвчтөнийг гэрт нь хүргэж өгнө | News.MN

Эмнэлэг өөрийн машинаар өвчтөнийг гэрт нь хүргэж өгнө

Эмнэлэг өөрийн машинаар өвчтөнийг гэрт нь хүргэж өгнө

Эмнэлэг өөрийн машинаар өвчтөнийг гэрт нь хүргэж өгнө

Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж буйтай холбогдуулан нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын тусламж, үйлчилгээг дараах байдлаар үзүүлэх аж. Тухайлбал, өвчтөнийг дагалдан сахиур байх шаардлагагүй бөгөөд хэрэв зайлшгүй сахиур шаардлагатай бол хөл хориог дуустал хамт байх юм байна.  Мөн гемодиализ, хавдрын хими, туяа эмчилгээ, мэс заслын дараах, боолт гэх мэт тусламж үйлчилгээ шаардлагатай иргэдийг ажилчдын автобусаар эмчилгээнд хүргэх, авах ажлыг дүүргийн эмнэлгүүд хариуцаж зохион байгуулах аж. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн тусламж авсан иргэнийг тухайн эмнэлэг хариуцаж, өөрийн машинаар гэрт нь хүргэж өгөх юм байна. Мөн нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн эмнэлгүүд ч дараах зааврын дагуу ажиллах юм.

Түүнчлэн өөрийн харьяа Өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй утсаар холбогдон шаардлагатай тусламж үйлчилгээг авах боломжтой.

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮДИЙН УТАСНЫ ДУГААР  

ӨЭМТ-ийн нэрЗөвлөгөө өгөх утасХаяг, байршил
1-р хороо

Учрахуй

79979099Төмөр замын 46 байрны зүүн талд
2-р хороо Илаарших7997300225-р эмийн сангийн автобусны буудлын зүүн хойд талд 31-р

байрны зүүн талд

3-р хороо Ангирмаа79970300 21252694Төмөр зам 41,63-р байрны дунд
4-р хороо  Угтахуй21-242519БГДүүргийн 4-р хороо УБТЗамын эмнэлгийн урд талд
5-р хороо

Дэшиг Дун

7997000510-р хороолол 120-р цэцэрлэгийн урд талд 5 а,б байрны хойд талд
6-р хороо Мөнх-Үжин7997-009810-р хороолол 12-ийн а,б  байрны хойд талд
7-р хороо Эрхэмжаргалан79970007

70144821

4-р хороолол Шуудан холбооны урд талд
8-р хороо Аминжаргалан70147888 799700084-р хороолол Дүүхээ төвийн урд талд
9-р хороо Их-Амгалан799710093-р хорооллын эцэст "Хасбаатарын" 25-р байр
10-р хороо

Ариунчанар

79977710 113046353-р хороолол 13-р сургуулийн ард
11-р хороо

Гурвансанчир

70130028Сэтгэмж сургуулийн ард талд
12-р хороо

Бичилманал

79972012 701427786-р бичил хороолол 15,16-р байрны дунд
13-р хороо Түмэн-Энх11-3602083-р хороолол 1-р байрны 1-р орц
14-р хороо  Манай эмнэлэг799700146-р бичил хорооллын  замын урд
15-р хороо

Усантүрүү

79970015 3689593-р хороолол 23-ийн б байрны ард
16-р хороо Мэлмий-Хурц79970016 7014941616-р хороо Орхоны 2-р гудамж 2-р 60 айлын зүүн талд
17-р хороо Мөнгөлөнгоо77173723 7997001717- рхороо 34, 35-р байрны зүүн хойд талд Минж плазагийн замын

урд талд

18-р хороо Энхт79971800 1130048796–р сургуулийн зүүн талд
19-р хороо Шардэгд799700194-р хороолол  Номуун эмнэлгийн хойд талд
20-р хороо Мөнх-Увидас79970020СХДүүргийн  2-р амбулаторын зүүн  талд
21-р хороо

Ашид -Амгалан

79970021Гэмтлийн ар талын гэр хорооллын дунд шинэ замын

төгсгөл

22-р хороо

Сайн чагнуур

79972022 70141401Өргөөгөөс хойшоо Энхболдын замаар чигээрээ 500 м
23-р хороо Гурвансанчирын салбар70140028Энхболдын зам, Зүүн ард Аюушийн 14-р гудамж, хорооны

цогцолбор байр

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮД

ХороодӨЭМТ нэрЭмчийн нэрУтас
БЗЭМТЭМТ-ийн хариуцлагатай жижүүр70150049
1-р хорооХүн төвтЭрдэнэцацрал88821855
2-р хорооМиний зөвлөгчНармандах96004055
3-р хорооЭмнэхүйГ. Уранчимэг89289990
4-р хорооЭрүүл өрхМ. Алтанхуяг99250322
5-р хорооХасагтэрдэнэБ. Туул99800378
6-р хорооОцеллосэргэлтОюунбилэг94193007
7-р хорооСувилахуйНансалмаа90206644
8-р хорооАчлахуйД. Батсүрэн95549746
9-р хорооЭнхэнэрэлУуганцэцэг88067847
10-р хорооЦэноюуБатцэцэг88094036
12-р хорооАмгаланитгэлэхүйС. Баярмаа90112077
13-р хорооЭрүүл өсөх Айсауле86991123
14-р хорооЕвроэмБүтэнбаяр89426665
15-р хорооЦэдэнэрдэнэНямжаргал88032435
16-р хорооНасануртЭрдэнэцэцэг99173520
17-р хорооОрхонтүшээмөрөнЭ. Алимаа88082566
18-р хорооОчманалБуянЭрдэнэ99609809
19-р хорооӨнөрэнхмэндУрантогос89999808
21-р хорооАчитсайханЯнжинцэцэг88170559
22-р хорооЭрүүлоршихуйЛ. Баярбат99155769
23-р хорооНэмүүлэнСэлэнгэсайхан99303323
24-р хорооМаранатаЭрдэнэтуяа80034169
25-р хорооЭнхагшинЭнхчимэг99670248
26-р хорооТэгшдүүрэнхүслэнОтгонцэцэг88070056
27-р хорооАндсайханБаасанхүү98096611
28-р хорооЕрөөлбуяноршихуйБурмаа88048357

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮД

Өрхийн эрүүл мэндийн төвийн нэр24 цагийн зөвлөгөө өгөх утасны дугаарӨЭМТ-ийн утасны дугаарБайршил
Мөнхбадрах ӨЭМТ9507789098167890ХУД 1-р хороо 120-ийн 8-р байрны хажууд  
Тэрмэстий ӨЭМТ9960424570105003ХУД-н 2-р хороо 23 байрны ард цогцолбор байр
Энхтитэм ӨЭМТ9501343395013433ХУД 3-р хороо хас банкны хажууд 22, 23 байрны голд
Цэц-до ӨЭМТ99703981

 

70049154ХУД-4-р хороо  34-р сургуулийн ар талд
 

 

Манал-үйлс ӨЭМТ

 

 

99908382

 

 

99908382

ХУД-ийн Яармаг 2-р буудал, 5-р хорооны цогцолбор байр, баруун талдаа яармаг худалдааны төв, зүүн талдаа 145-р цэцэрлэг хоёрын дунд байрладаг.
 

Чанд авиа ӨЭМТ

 

94322197

 

70049197

ХУД 6-р хороо Нүхтийн 30-р гудамж / Яармаг амбулаторын ард
Хаш чагнуур ӨЭМТ 

80207786

 

91142718

ХУД 7-р хороо Жаргалант 60 -р сургуулийн ар талд
Уясах ӨЭМТ 

99469251

 

91132215

ХУД 7-р хороо

Жаргалантын эхний 6 тоот 60 -р сургуулийн ард талд

Аяут ӨЭМТ 

90095399

 

96038770

9-р хороо, Нисэхийн эцэс 107-ийн хашаа, ХУД-ийн 9-р хорооны зүүн талд
Амин тус ӨЭМТ88610787

 

70049700Хан-Уул дүүрэг 10-р хороо 63-р байрны баруун хойно
Амгалан өрх ӨЭМТ9942421696818229ХУД 11 хороо 5 хэсэг Соёмбо хотхоны хашаанд
Био асралт ӨЭМТ     8807758570492135ХУД-ийн 12-р хороо Биокомбинат – 53 р байрны ард
Туул тосгон9192299370497103ХУД-ийн 13-р хороо

 Шувуун пабрик

Энх амгалан өлзийт ӨЭМТ8612877388636343ХУД 14-р хороо цагдаа, хороо, эмнэлэг цогцолбор
Мэндсаруул Өрх ӨЭМТ 

91693867

 

91693867

ХУД-ийн 15-р хороо

Хурд хорооллын 25-р байрны 1 дүгээр орцны 2 тоот

Энхбуянтманал ӨЭМТ 

99681437

 

96446550

ХУД 16 хороо Нисэхийн дэнж цогцолбор байр буянт ухаа 1 хороололын зүүн хойд талд
17-р хорооны Амгалан-Өрх ӨЭМТ 

99424216

 

94018229

ХУД 17 хороо Удирдлагын аккедеми Цэцэг хотгоны урд 48-р байр
18-р хорооны

Мэндсаруул Өрх

 

94673867

 

94673867

ХУД-ийн 18-р хороо Оргил рашаан сувилалын чанх ард
19-р хорооны

Мэндсаруул Өрх

 

94073867

 

94673867

ХУД-ийн 19-р хороо 115-р сургуулийн хойно.
20-р хорооны

Энхтитэм ӨЭМТ

 

95023433

 

95023433

ХУД-н 20-р хороо  Саруул өргөө хотхоны 26 дугаар байрны 1 тоотод
21-р хорооны

Аминтус ӨЭМТ

 

96996989

 

77111106

Хан-Уул дүүрэг 21-р хороо Буянт-Ухаа 2-р хороолол

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮД

Ажиллаж буй эмнэлгийн нэрӨЭМТ-ийн утасБайршил
Мэнд цолмон

1-р хороо

98601262

 

98641062

 

98641063

23-р сургуулийн баруун урд
2-р хорооСансар кабелийн телевиз
3-р хорооУлсын их дэлгүүрийн баруун хойд талд
Энэрэнгүй-үйлс

4-р хороо

94940082

 

70002622

5-р сургуулийн баруун талд
5-р хорооТэнгис кино театрын зүүн талд
Ижил санаа70128595Баянбүрд 50-р сургуулийн зүүн талд
Таны Итгэл96156575Зурагтад ХУ-б 3-р гудамж 7-р хорооны цогцолбор
Гүсү дэвүМонгол телевизийн эсрэг талд дунд тасган 105 тоот 8-р хорооны цогцолбор
Нандинхүсэл70110370Дэнжийн мянгын цагаан байр 9-р хорооны цогцолбор
Мөнхбаясгалант7011088439-р сургуулийн ард10-р хорооны цогцолбор
Цэнгэлжаргал хайрхан9116821057- р сургуулийн ард 11-р хорооны цогцолбор
Шэжид дүг80805756Чингэлтэй дүүрэг 12-р хороо Булгын 1-22 тоот
Мэнд-Арвижих9508357917-р сургуулийн зүүн талд 13-р хорооны цогцолбор
Чин хүслэн5 буудалд
Энэрэнгүй сэтгэл99807329Хайлааст хуучин эцсийн буудал
Тэгш-Өлзий11357222Хайлаастын шинэ эцэс 16-р хорооны цогцолбор
Мөнх-Үйлстэн ӨЭМТ94943053Чингэлтэйн
Үйлс нэгтэн77078889Чингэлтэй дүүрэг 18-р хороо яргайтын 33-776
Ундрах ирээдүй96605019Дээд Салхитад 2-р гудам 19-р хорооны цогцолбор

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮД

10-р хороо10-р хороо10-р хороо99029777
12-р хорооДотны туслагчЧ.Цэрэндолгор99740075
13-р хорооКонверМ.Мөнхжаргал90061121
14-р хорооСанколлБ.Алтансувд96685692
15-р хорооӨнөр өрхО.Оюун91991468
16-р хорооГүн мэдрэмж 1Л.Одончимэг99904665
17-р хорооГүн мэдрэмж 2
18-р хорооМандамС.Сайнаа88110698
19-р хорооУвидаст одМ.Амарзаяа95737373
21-р хорооГэрэлт манал 1Д.Пагма89993555
22-р хорооГэрэлт манал 2

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮД

Өрхийн эрүүл мэндийн төвийн нэр ХорооСуурин утас 
1Буянт-МаналI70176090
2АнанII70282876
3Мичид-УндрагаIII70175987
4Наран МаналIV70175927
5Отгон долоон бурханV70175977
6Гурван цүүрVI70175421
7Энхийн-өргөөVII70176063
8ЭэлтэйVIII70146175
9Энх-Элбэрэл -1IX11-306027
10БайгальнаранX70146225
11Гурван-ТэрхXI11-306193
12АлтанцэгцүүхэйXII70182345
13Өнө-АчитXIII70182876
14ТОНЭXIV70180108
15Мичид асрал -1XV70180100
16Энх-ачитXVI70180104
17СанхумXVII70008458
18Гурванжаргал хайрхан -2XVIII70182063
19БатцэцэнXIX70183983
20Жаргал-ӨлзийXX70173986
22ОдонтманалXXII70178385
23Гурванжаргал хайрханXXIII91751523
24БаянбигэрXXIV99049858
25ЦэцэгхайрханXXV11-306184
26Эхэн босгоXXVI98110470
27Энх-Элбэрэл-2XXVII70176027
28Арвин мэндXXVIII11-306209
29Ариун энэрэлXXIX70180098
30Мичид асрал-2XXX98121117
31ӨлзийтманалXXXI88840411
32Жаргал-Өлзий -2XXXII70173986
33Энхийн-өргөөXXXIII80070502

ХӨР ХОРИОНЫ ҮЕД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ДАРААХ БАЙДЛААР ҮЗҮҮЛНЭ

НЭГ. ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХҮЛЭЭХ ҮҮРЭГ

1.1.        Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаа үед үүсч болзошгүй эрсдэл, ачааллыг тооцон, байгууллагын хэвийн үйл ажиллагааг ханган иргэдэд шуурхай үйлчилж, гомдол, чирэгдэл гаргахгүй ажиллана.

1.2.        Заагдсан хугацаанд үүрэг гүйцэтгэж ажиллах эмч, эмнэлгийн ажилтнуудыг ажилдаа ирэх, буцах үеийн тээврийн асуудлын зохицуулалт хийнэ.

1.3.        Түргэн тусламжийн эмч хүргэж ирсэн өвчтөнийг жижүүрийн эмч болон тухайн эрүүл мэндийн байгууллагаас хэвтүүлэн эмчлэх шаардлагагүй гэж үзсэн тохиолдолд иргэнийг гэрт нь буцаах үүргийг хүлээн авсан эрүүл мэндийн байгууллага хариуцна.

1.4.        Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын эрүүл мэндийн хяналтын үйл ажиллагааг 24/48 цагийн горимд шилжүүлж, холбогдох зохицуулалтыг хийнэ.

1.5.        Хэрэв нөхцөл байдлаас шалтгаалж бүх нийтийн бэлэн байдлын зэргийг үргэлжлүүлэх тохиолдолд үүсч болзошгүй эрсдэлийг тооцон, холбогдох нөөцийг бүрдүүлнэ.

1.6.        Үйл ажиллагааны тайланг тодорхой баримт, судалгаа, нотолгоотой гаргаж, 02 дугаар сарын 15-ны дотор багтаан Нийслэлийн онцгой комисст ирүүлнэ.

ХОЁР. ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

2.1.        Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаа хязгаарлагдаж байгаатай холбоотой үүсч болзошгүй ачааллыг тооцон тухай бүр зохицуулалт хийж ажиллана.

2.2.        Дуудлага өгсөн айл, өрхөөс эмнэлэг рүү өвчтөн тээвэрлэх тохиолдолд сахиур, дагалдах хүнийг хамт явахаас зайлсхийх ба үүссэн нөхцөл байдлыг ойлгуулан тухайн хүн, эмчлэгч эмчтэй онлайнаар холбогдох боломжтойг тайлбарлах. Хэрэв хамт явах тохиолдолд хөл хорио дуустал эмнэлэгт үлдэхийг анхааруулна.

2.3.        Амаржих газруудаас гарч байгаа төрсөн эх, нярайг гэрт нь хүргэж өгөх асуудлыг эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг баримтлан, үйлчилгээний өндөр соёлыг хэрэгжүүлж зохицуулна.

2.4.        Эрүүл мэндийн байгууллагад үүсэх эрсдэлтэй нөхцөл байдлаас шалтгаалан эмнэлэг нүүлгэн шилжүүлэх дайчилгааны бэлэн байдлын төлөвлөгөөтэй байна.

2.5.        Халдварын сэжигтэй тохиолдлын дуудлагад үйлчилсэн эмч, ажилтнуудыг байгууллага дээрээ тусгаарлах эсвэл гэртээ баримтлах халдвар хамгааллын дэглэмийн зааварчилгаа өгч мөрдүүлнэ.

2.6.        Эмнэлэг дундын үйлчилгээний хоёр автомашиныг томилж, бэлэн байдлыг хангах бөгөөд тухайн автомашины үйлчилгээг зохицуулах асуудлыг НЭМГ-ын хариуцлагатай жижүүр удирдана.

ГУРАВ. ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ

3.1.        Өрхийн эрүүл мэндийн төв нь үйл ажиллагааны тасралтгүй, хэвийн байдлыг хангах, үүсч болзошгүй нөхцөл байдлын үед бэлэн байдлыг хангах зохицуулалтыг хийх ба жирэмсний хяналт, нярайн болон гэрийн эргэлт үзлэгийг цахим хэлбэрээр хийж, зөвлөгөө өгнө.

3.2.        Өдрийн эмчилгээнд тарилгын бус хэлбэр эмийн эмчилгээг зөвлөнө.

3.3.        Хөл хорионы үед жирэмсэн, төрсөн эх, нярай болон хөнгөвчлөх эмчилгээ шаардлагатай иргэдэд онцгой анхаарал тавьж, цахим хэлбэрээр эрүүл мэндийн хяналт хийж, зөвлөгөө өгнө.

3.4.        Тусламж үйлчилгээг гэрээр үзүүлэх шаардлагатай тохиолдолд эмч, эмнэлгийн хэрэгсэл, автомашины бэлэн байдлыг хангаж ажиллана.

3.5.        Товлолын дархлаажуулалтыг түр хугацаагаар хойшлуулна.

ДӨРӨВ. ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ

4.1.        Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж, дэмжлэгэт удирдлагаар хангана.

4.2.        Дүүргийн хэмжээнд ажиллаж байгаа шинжилгээний цэг, явуулын баг, сорьц тээвэрлэлтийн байдалд тогтмол хяналт тавьж, шаардлагатай зохицуулалтыг тухай бүр шуурхай авч хэрэгжүүлнэ.

4.3.        Гемодиализ, хавдрын хими, туяа эмчилгээ, мэс заслын дараах, боолт гэх мэт тусламж үйлчилгээ шаардлагатай иргэдийг ажилчдын автобусаар эмчилгээнд хүргэх, авах ажлыг хариуцаж зохион байгуулна.

4.4.        Мэс заслын дараах тусламж, үйлчилгээ шаардлагатай иргэнд үйлчилгээ үзүүлж, гэрт нь хүргэх зохицуулалт хийнэ.

ТАВ. НЭГДСЭН ЭМНЭЛЭГ, ОР БҮХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮД

5.1.        Байгууллагын үйл ажиллагааны хэвийн үйл ажиллагааг хангах, яаралтай тусламжийн тасагт 2-3 орны нөөцтэй байх, эм, эмнэлгийн хэрэгслийг нөөцийг бүрдүүлсэн байна.

5.2.        Эмч, ажилчдын ажлын цагийг 24/48 цагийн ээлжийн горимд түр шилжүүлнэ.

5.3.        Ээлж хүлээлцэх, ажилтнуудыг ирэх болон буцах үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэмийг баримтлан 06.00-08.00 цагийн хооронд зохицуулна.

5.4.        Мэс заслын дараах тусламж, үйлчилгээ шаардлагатай иргэнд холбогдох тусламжийг үзүүлж, гэрт нь хүргэх зохицуулалт хийнэ.

5.5.        CT, MRI, ходоодны дурангийн шинжилгээ шаардлагатай тохиолдолд тухайн бүсэд ойр байрлах эрүүл мэндийн байгууллагуудтай гэрээ байгуулж, бэлэн байдлыг хангана.

5.6.        Тухайн эмнэлгийн лабораторид тодорхойлдоггүй үзүүлэлтийг шинжлэх зайлшгүй тохиолдолд тухайн бүсэд ойр байрлах эрүүл мэндийн байгууллагуудтай гэрээ байгуулж, бэлэн байдлыг хангана.

5.7.        Түргэн тусламжаар хүргэгдэж ирсэн сахиур болон дагалдаж яваа иргэдийг халдвар хамгааллын дэглэм баримтлуулан өөрийн эмнэлэгтээ байрлуулах үүргийг хүлээнэ.

5.8.        Өндөр настан, жирэмсэн эмэгтэй, хүүхдийг сахиураар авахгүй бөгөөд сахиур солихгүй.

5.9.        Яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлээд гэртээ буцах тохиолдолд тухайн  иргэнийг гэрт нь хүргэж өгнө.

5.10.     Эмнэлгийн гадаад болон дотоод орчны аюулгүй байдлыг хангаж (хальтиргаа гулгаа, гал, усны аюул гэх мэт) ажиллана.

5.11.     Хүчилтөрөгч, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг хангаж ажиллана.

ЗУРГАА. НИЙСЛЭЛИЙН ШҮД ЭРҮҮ НҮҮРНИЙ ТӨВ

6.1.        Нийслэлийн Шүд эрүү нүүрний төв нь иргэдэд харьяалал харгалзахгүй 24 цагаар тусламж үйлчилгээг үзүүлнэ.

6.2.        Тусламж үзүүлсэн иргэн нь явганаар хүрэх боломжгүй газарт амьдардаг бол гэрт нь хүргэх үйлчилгээг зохион байгуулна.

ДОЛОО. БУСАД

7.1.        Түр зааврын 1.1 дэх хэсэгт заагдсан нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлгээс гэрийн ажиглалтад шилжих иргэдийг тээвэрлэх асуудлыг Нийслэлийн Түргэн тусламжийн төв хариуцахгүй.

7.2.        Хороо бүрт хоёроос доошгүй эмийн санг тогтмол үйл ажиллагаатай байхаар зохицуулалт хийж, ажиллаж байгааг анхааруулсан таних тэмдэг байршуулах шаардлага тавих ба иргэдэд тухайн эмийн сангийн хаяг байршлын талаар мэдээллээр хангана.

7.3.        Зайлшгүй шаардлагатай тохиолдолд хотоос гарах (буяны ажил, эрүүл мэндийн шалтгаан, хүнс, өвс, тээвэр гэх мэт) тохиолдолд PCR шинжилгээг шуурхай авах зохицуулалт хийнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-11 140.78.5.102

бүүр нэг тэнэг түлээнүүд. ингэж их ажил удаж, төвөг удаж яадаг байна аа. Дэлхий дээр ийм тэнэг хөл хорио тогтоож байгаа улс ганц манайх шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж