Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж буйтай холбогдуулан нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын тусламж, үйлчилгээг дараах байдлаар үзүүлэх аж. Тухайлбал, өвчтөнийг дагалдан сахиур байх шаардлагагүй бөгөөд хэрэв зайлшгүй сахиур шаардлагатай бол хөл хориог дуустал хамт байх юм байна. Мөн гемодиализ, хавдрын хими, туяа эмчилгээ, мэс заслын дараах, боолт гэх мэт тусламж үйлчилгээ шаардлагатай иргэдийг ажилчдын автобусаар эмчилгээнд хүргэх, авах ажлыг дүүргийн эмнэлгүүд хариуцаж зохион байгуулах аж. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн тусламж авсан иргэнийг тухайн эмнэлэг хариуцаж, өөрийн машинаар гэрт нь хүргэж өгөх юм байна. Мөн нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн эмнэлгүүд ч дараах зааврын дагуу ажиллах юм.
Түүнчлэн өөрийн харьяа Өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй утсаар холбогдон шаардлагатай тусламж үйлчилгээг авах боломжтой.
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮДИЙН УТАСНЫ ДУГААР
ӨЭМТ-ийн нэр | Зөвлөгөө өгөх утас | Хаяг, байршил |
1-р хороо Учрахуй | 79979099 | Төмөр замын 46 байрны зүүн талд |
2-р хороо Илаарших | 79973002 | 25-р эмийн сангийн автобусны буудлын зүүн хойд талд 31-р байрны зүүн талд |
3-р хороо Ангирмаа | 79970300 21252694 | Төмөр зам 41,63-р байрны дунд |
4-р хороо Угтахуй | 21-242519 | БГДүүргийн 4-р хороо УБТЗамын эмнэлгийн урд талд |
5-р хороо Дэшиг Дун | 79970005 | 10-р хороолол 120-р цэцэрлэгийн урд талд 5 а,б байрны хойд талд |
6-р хороо Мөнх-Үжин | 7997-0098 | 10-р хороолол 12-ийн а,б байрны хойд талд |
7-р хороо Эрхэмжаргалан | 79970007 70144821 | 4-р хороолол Шуудан холбооны урд талд |
8-р хороо Аминжаргалан | 70147888 79970008 | 4-р хороолол Дүүхээ төвийн урд талд |
9-р хороо Их-Амгалан | 79971009 | 3-р хорооллын эцэст "Хасбаатарын" 25-р байр |
10-р хороо Ариунчанар | 79977710 11304635 | 3-р хороолол 13-р сургуулийн ард |
11-р хороо Гурвансанчир | 70130028 | Сэтгэмж сургуулийн ард талд |
12-р хороо Бичилманал | 79972012 70142778 | 6-р бичил хороолол 15,16-р байрны дунд |
13-р хороо Түмэн-Энх | 11-360208 | 3-р хороолол 1-р байрны 1-р орц |
14-р хороо Манай эмнэлэг | 79970014 | 6-р бичил хорооллын замын урд |
15-р хороо Усантүрүү | 79970015 368959 | 3-р хороолол 23-ийн б байрны ард |
16-р хороо Мэлмий-Хурц | 79970016 70149416 | 16-р хороо Орхоны 2-р гудамж 2-р 60 айлын зүүн талд |
17-р хороо Мөнгөлөнгоо | 77173723 79970017 | 17- рхороо 34, 35-р байрны зүүн хойд талд Минж плазагийн замын урд талд |
18-р хороо Энхт | 79971800 11300487 | 96–р сургуулийн зүүн талд |
19-р хороо Шардэгд | 79970019 | 4-р хороолол Номуун эмнэлгийн хойд талд |
20-р хороо Мөнх-Увидас | 79970020 | СХДүүргийн 2-р амбулаторын зүүн талд |
21-р хороо Ашид -Амгалан | 79970021 | Гэмтлийн ар талын гэр хорооллын дунд шинэ замын төгсгөл |
22-р хороо Сайн чагнуур | 79972022 70141401 | Өргөөгөөс хойшоо Энхболдын замаар чигээрээ 500 м |
23-р хороо Гурвансанчирын салбар | 70140028 | Энхболдын зам, Зүүн ард Аюушийн 14-р гудамж, хорооны цогцолбор байр |
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮД
Хороод | ӨЭМТ нэр | Эмчийн нэр | Утас |
БЗЭМТ | ЭМТ-ийн хариуцлагатай жижүүр | 70150049 | |
1-р хороо | Хүн төвт | Эрдэнэцацрал | 88821855 |
2-р хороо | Миний зөвлөгч | Нармандах | 96004055 |
3-р хороо | Эмнэхүй | Г. Уранчимэг | 89289990 |
4-р хороо | Эрүүл өрх | М. Алтанхуяг | 99250322 |
5-р хороо | Хасагтэрдэнэ | Б. Туул | 99800378 |
6-р хороо | Оцеллосэргэлт | Оюунбилэг | 94193007 |
7-р хороо | Сувилахуй | Нансалмаа | 90206644 |
8-р хороо | Ачлахуй | Д. Батсүрэн | 95549746 |
9-р хороо | Энхэнэрэл | Ууганцэцэг | 88067847 |
10-р хороо | Цэноюу | Батцэцэг | 88094036 |
12-р хороо | Амгаланитгэлэхүй | С. Баярмаа | 90112077 |
13-р хороо | Эрүүл өсөх | Айсауле | 86991123 |
14-р хороо | Евроэм | Бүтэнбаяр | 89426665 |
15-р хороо | Цэдэнэрдэнэ | Нямжаргал | 88032435 |
16-р хороо | Насанурт | Эрдэнэцэцэг | 99173520 |
17-р хороо | Орхонтүшээмөрөн | Э. Алимаа | 88082566 |
18-р хороо | Очманал | БуянЭрдэнэ | 99609809 |
19-р хороо | Өнөрэнхмэнд | Урантогос | 89999808 |
21-р хороо | Ачитсайхан | Янжинцэцэг | 88170559 |
22-р хороо | Эрүүлоршихуй | Л. Баярбат | 99155769 |
23-р хороо | Нэмүүлэн | Сэлэнгэсайхан | 99303323 |
24-р хороо | Мараната | Эрдэнэтуяа | 80034169 |
25-р хороо | Энхагшин | Энхчимэг | 99670248 |
26-р хороо | Тэгшдүүрэнхүслэн | Отгонцэцэг | 88070056 |
27-р хороо | Андсайхан | Баасанхүү | 98096611 |
28-р хороо | Ерөөлбуяноршихуй | Бурмаа | 88048357 |
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮД
Өрхийн эрүүл мэндийн төвийн нэр | 24 цагийн зөвлөгөө өгөх утасны дугаар | ӨЭМТ-ийн утасны дугаар | Байршил | |
Мөнхбадрах ӨЭМТ | 95077890 | 98167890 | ХУД 1-р хороо 120-ийн 8-р байрны хажууд | |
Тэрмэстий ӨЭМТ | 99604245 | 70105003 | ХУД-н 2-р хороо 23 байрны ард цогцолбор байр | |
Энхтитэм ӨЭМТ | 95013433 | 95013433 | ХУД 3-р хороо хас банкны хажууд 22, 23 байрны голд | |
Цэц-до ӨЭМТ | 99703981
| 70049154 | ХУД-4-р хороо 34-р сургуулийн ар талд | |
Манал-үйлс ӨЭМТ |
99908382 |
99908382 | ХУД-ийн Яармаг 2-р буудал, 5-р хорооны цогцолбор байр, баруун талдаа яармаг худалдааны төв, зүүн талдаа 145-р цэцэрлэг хоёрын дунд байрладаг. | |
Чанд авиа ӨЭМТ | 94322197 | 70049197 | ХУД 6-р хороо Нүхтийн 30-р гудамж / Яармаг амбулаторын ард | |
Хаш чагнуур ӨЭМТ | 80207786 | 91142718 | ХУД 7-р хороо Жаргалант 60 -р сургуулийн ар талд | |
Уясах ӨЭМТ | 99469251 | 91132215 | ХУД 7-р хороо Жаргалантын эхний 6 тоот 60 -р сургуулийн ард талд | |
Аяут ӨЭМТ | 90095399 | 96038770 | 9-р хороо, Нисэхийн эцэс 107-ийн хашаа, ХУД-ийн 9-р хорооны зүүн талд | |
Амин тус ӨЭМТ | 88610787
| 70049700 | Хан-Уул дүүрэг 10-р хороо 63-р байрны баруун хойно | |
Амгалан өрх ӨЭМТ | 99424216 | 96818229 | ХУД 11 хороо 5 хэсэг Соёмбо хотхоны хашаанд | |
Био асралт ӨЭМТ | 88077585 | 70492135 | ХУД-ийн 12-р хороо Биокомбинат – 53 р байрны ард | |
Туул тосгон | 91922993 | 70497103 | ХУД-ийн 13-р хороо Шувуун пабрик | |
Энх амгалан өлзийт ӨЭМТ | 86128773 | 88636343 | ХУД 14-р хороо цагдаа, хороо, эмнэлэг цогцолбор | |
Мэндсаруул Өрх ӨЭМТ | 91693867 | 91693867 | ХУД-ийн 15-р хороо Хурд хорооллын 25-р байрны 1 дүгээр орцны 2 тоот | |
Энхбуянтманал ӨЭМТ | 99681437 | 96446550 | ХУД 16 хороо Нисэхийн дэнж цогцолбор байр буянт ухаа 1 хороололын зүүн хойд талд | |
17-р хорооны Амгалан-Өрх ӨЭМТ | 99424216 | 94018229 | ХУД 17 хороо Удирдлагын аккедеми Цэцэг хотгоны урд 48-р байр | |
18-р хорооны Мэндсаруул Өрх | 94673867 | 94673867 | ХУД-ийн 18-р хороо Оргил рашаан сувилалын чанх ард | |
19-р хорооны Мэндсаруул Өрх | 94073867 | 94673867 | ХУД-ийн 19-р хороо 115-р сургуулийн хойно. | |
20-р хорооны Энхтитэм ӨЭМТ | 95023433 | 95023433 | ХУД-н 20-р хороо Саруул өргөө хотхоны 26 дугаар байрны 1 тоотод | |
21-р хорооны Аминтус ӨЭМТ | 96996989 | 77111106 | Хан-Уул дүүрэг 21-р хороо Буянт-Ухаа 2-р хороолол |
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮД
Ажиллаж буй эмнэлгийн нэр | ӨЭМТ-ийн утас | Байршил |
Мэнд цолмон 1-р хороо | 98601262
98641062
98641063 | 23-р сургуулийн баруун урд |
2-р хороо | Сансар кабелийн телевиз | |
3-р хороо | Улсын их дэлгүүрийн баруун хойд талд | |
Энэрэнгүй-үйлс 4-р хороо | 94940082
70002622 | 5-р сургуулийн баруун талд |
5-р хороо | Тэнгис кино театрын зүүн талд | |
Ижил санаа | 70128595 | Баянбүрд 50-р сургуулийн зүүн талд |
Таны Итгэл | 96156575 | Зурагтад ХУ-б 3-р гудамж 7-р хорооны цогцолбор |
Гүсү дэвү | Монгол телевизийн эсрэг талд дунд тасган 105 тоот 8-р хорооны цогцолбор | |
Нандинхүсэл | 70110370 | Дэнжийн мянгын цагаан байр 9-р хорооны цогцолбор |
Мөнхбаясгалант | 70110884 | 39-р сургуулийн ард10-р хорооны цогцолбор |
Цэнгэлжаргал хайрхан | 91168210 | 57- р сургуулийн ард 11-р хорооны цогцолбор |
Шэжид дүг | 80805756 | Чингэлтэй дүүрэг 12-р хороо Булгын 1-22 тоот |
Мэнд-Арвижих | 95083579 | 17-р сургуулийн зүүн талд 13-р хорооны цогцолбор |
Чин хүслэн | 5 буудалд | |
Энэрэнгүй сэтгэл | 99807329 | Хайлааст хуучин эцсийн буудал |
Тэгш-Өлзий | 11357222 | Хайлаастын шинэ эцэс 16-р хорооны цогцолбор |
Мөнх-Үйлстэн ӨЭМТ | 94943053 | Чингэлтэйн |
Үйлс нэгтэн | 77078889 | Чингэлтэй дүүрэг 18-р хороо яргайтын 33-776 |
Ундрах ирээдүй | 96605019 | Дээд Салхитад 2-р гудам 19-р хорооны цогцолбор |
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮД
10-р хороо | 10-р хороо | 10-р хороо | 99029777 |
12-р хороо | Дотны туслагч | Ч.Цэрэндолгор | 99740075 |
13-р хороо | Конвер | М.Мөнхжаргал | 90061121 |
14-р хороо | Санколл | Б.Алтансувд | 96685692 |
15-р хороо | Өнөр өрх | О.Оюун | 91991468 |
16-р хороо | Гүн мэдрэмж 1 | Л.Одончимэг | 99904665 |
17-р хороо | Гүн мэдрэмж 2 | ||
18-р хороо | Мандам | С.Сайнаа | 88110698 |
19-р хороо | Увидаст од | М.Амарзаяа | 95737373 |
21-р хороо | Гэрэлт манал 1 | Д.Пагма | 89993555 |
22-р хороо | Гэрэлт манал 2 |
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮД
№ | Өрхийн эрүүл мэндийн төвийн нэр | Хороо | Суурин утас |
1 | Буянт-Манал | I | 70176090 |
2 | Анан | II | 70282876 |
3 | Мичид-Ундрага | III | 70175987 |
4 | Наран Манал | IV | 70175927 |
5 | Отгон долоон бурхан | V | 70175977 |
6 | Гурван цүүр | VI | 70175421 |
7 | Энхийн-өргөө | VII | 70176063 |
8 | Ээлтэй | VIII | 70146175 |
9 | Энх-Элбэрэл -1 | IX | 11-306027 |
10 | Байгальнаран | X | 70146225 |
11 | Гурван-Тэрх | XI | 11-306193 |
12 | Алтанцэгцүүхэй | XII | 70182345 |
13 | Өнө-Ачит | XIII | 70182876 |
14 | ТОНЭ | XIV | 70180108 |
15 | Мичид асрал -1 | XV | 70180100 |
16 | Энх-ачит | XVI | 70180104 |
17 | Санхум | XVII | 70008458 |
18 | Гурванжаргал хайрхан -2 | XVIII | 70182063 |
19 | Батцэцэн | XIX | 70183983 |
20 | Жаргал-Өлзий | XX | 70173986 |
22 | Одонтманал | XXII | 70178385 |
23 | Гурванжаргал хайрхан | XXIII | 91751523 |
24 | Баянбигэр | XXIV | 99049858 |
25 | Цэцэгхайрхан | XXV | 11-306184 |
26 | Эхэн босго | XXVI | 98110470 |
27 | Энх-Элбэрэл-2 | XXVII | 70176027 |
28 | Арвин мэнд | XXVIII | 11-306209 |
29 | Ариун энэрэл | XXIX | 70180098 |
30 | Мичид асрал-2 | XXX | 98121117 |
31 | Өлзийтманал | XXXI | 88840411 |
32 | Жаргал-Өлзий -2 | XXXII | 70173986 |
33 | Энхийн-өргөө | XXXIII | 80070502 |
ХӨР ХОРИОНЫ ҮЕД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ДАРААХ БАЙДЛААР ҮЗҮҮЛНЭ
НЭГ. ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХҮЛЭЭХ ҮҮРЭГ
1.1. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаа үед үүсч болзошгүй эрсдэл, ачааллыг тооцон, байгууллагын хэвийн үйл ажиллагааг ханган иргэдэд шуурхай үйлчилж, гомдол, чирэгдэл гаргахгүй ажиллана.
1.2. Заагдсан хугацаанд үүрэг гүйцэтгэж ажиллах эмч, эмнэлгийн ажилтнуудыг ажилдаа ирэх, буцах үеийн тээврийн асуудлын зохицуулалт хийнэ.
1.3. Түргэн тусламжийн эмч хүргэж ирсэн өвчтөнийг жижүүрийн эмч болон тухайн эрүүл мэндийн байгууллагаас хэвтүүлэн эмчлэх шаардлагагүй гэж үзсэн тохиолдолд иргэнийг гэрт нь буцаах үүргийг хүлээн авсан эрүүл мэндийн байгууллага хариуцна.
1.4. Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын эрүүл мэндийн хяналтын үйл ажиллагааг 24/48 цагийн горимд шилжүүлж, холбогдох зохицуулалтыг хийнэ.
1.5. Хэрэв нөхцөл байдлаас шалтгаалж бүх нийтийн бэлэн байдлын зэргийг үргэлжлүүлэх тохиолдолд үүсч болзошгүй эрсдэлийг тооцон, холбогдох нөөцийг бүрдүүлнэ.
1.6. Үйл ажиллагааны тайланг тодорхой баримт, судалгаа, нотолгоотой гаргаж, 02 дугаар сарын 15-ны дотор багтаан Нийслэлийн онцгой комисст ирүүлнэ.
ХОЁР. ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
2.1. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаа хязгаарлагдаж байгаатай холбоотой үүсч болзошгүй ачааллыг тооцон тухай бүр зохицуулалт хийж ажиллана.
2.2. Дуудлага өгсөн айл, өрхөөс эмнэлэг рүү өвчтөн тээвэрлэх тохиолдолд сахиур, дагалдах хүнийг хамт явахаас зайлсхийх ба үүссэн нөхцөл байдлыг ойлгуулан тухайн хүн, эмчлэгч эмчтэй онлайнаар холбогдох боломжтойг тайлбарлах. Хэрэв хамт явах тохиолдолд хөл хорио дуустал эмнэлэгт үлдэхийг анхааруулна.
2.3. Амаржих газруудаас гарч байгаа төрсөн эх, нярайг гэрт нь хүргэж өгөх асуудлыг эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг баримтлан, үйлчилгээний өндөр соёлыг хэрэгжүүлж зохицуулна.
2.4. Эрүүл мэндийн байгууллагад үүсэх эрсдэлтэй нөхцөл байдлаас шалтгаалан эмнэлэг нүүлгэн шилжүүлэх дайчилгааны бэлэн байдлын төлөвлөгөөтэй байна.
2.5. Халдварын сэжигтэй тохиолдлын дуудлагад үйлчилсэн эмч, ажилтнуудыг байгууллага дээрээ тусгаарлах эсвэл гэртээ баримтлах халдвар хамгааллын дэглэмийн зааварчилгаа өгч мөрдүүлнэ.
2.6. Эмнэлэг дундын үйлчилгээний хоёр автомашиныг томилж, бэлэн байдлыг хангах бөгөөд тухайн автомашины үйлчилгээг зохицуулах асуудлыг НЭМГ-ын хариуцлагатай жижүүр удирдана.
ГУРАВ. ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ
3.1. Өрхийн эрүүл мэндийн төв нь үйл ажиллагааны тасралтгүй, хэвийн байдлыг хангах, үүсч болзошгүй нөхцөл байдлын үед бэлэн байдлыг хангах зохицуулалтыг хийх ба жирэмсний хяналт, нярайн болон гэрийн эргэлт үзлэгийг цахим хэлбэрээр хийж, зөвлөгөө өгнө.
3.2. Өдрийн эмчилгээнд тарилгын бус хэлбэр эмийн эмчилгээг зөвлөнө.
3.3. Хөл хорионы үед жирэмсэн, төрсөн эх, нярай болон хөнгөвчлөх эмчилгээ шаардлагатай иргэдэд онцгой анхаарал тавьж, цахим хэлбэрээр эрүүл мэндийн хяналт хийж, зөвлөгөө өгнө.
3.4. Тусламж үйлчилгээг гэрээр үзүүлэх шаардлагатай тохиолдолд эмч, эмнэлгийн хэрэгсэл, автомашины бэлэн байдлыг хангаж ажиллана.
3.5. Товлолын дархлаажуулалтыг түр хугацаагаар хойшлуулна.
ДӨРӨВ. ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ
4.1. Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж, дэмжлэгэт удирдлагаар хангана.
4.2. Дүүргийн хэмжээнд ажиллаж байгаа шинжилгээний цэг, явуулын баг, сорьц тээвэрлэлтийн байдалд тогтмол хяналт тавьж, шаардлагатай зохицуулалтыг тухай бүр шуурхай авч хэрэгжүүлнэ.
4.3. Гемодиализ, хавдрын хими, туяа эмчилгээ, мэс заслын дараах, боолт гэх мэт тусламж үйлчилгээ шаардлагатай иргэдийг ажилчдын автобусаар эмчилгээнд хүргэх, авах ажлыг хариуцаж зохион байгуулна.
4.4. Мэс заслын дараах тусламж, үйлчилгээ шаардлагатай иргэнд үйлчилгээ үзүүлж, гэрт нь хүргэх зохицуулалт хийнэ.
ТАВ. НЭГДСЭН ЭМНЭЛЭГ, ОР БҮХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮД
5.1. Байгууллагын үйл ажиллагааны хэвийн үйл ажиллагааг хангах, яаралтай тусламжийн тасагт 2-3 орны нөөцтэй байх, эм, эмнэлгийн хэрэгслийг нөөцийг бүрдүүлсэн байна.
5.2. Эмч, ажилчдын ажлын цагийг 24/48 цагийн ээлжийн горимд түр шилжүүлнэ.
5.3. Ээлж хүлээлцэх, ажилтнуудыг ирэх болон буцах үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэмийг баримтлан 06.00-08.00 цагийн хооронд зохицуулна.
5.4. Мэс заслын дараах тусламж, үйлчилгээ шаардлагатай иргэнд холбогдох тусламжийг үзүүлж, гэрт нь хүргэх зохицуулалт хийнэ.
5.5. CT, MRI, ходоодны дурангийн шинжилгээ шаардлагатай тохиолдолд тухайн бүсэд ойр байрлах эрүүл мэндийн байгууллагуудтай гэрээ байгуулж, бэлэн байдлыг хангана.
5.6. Тухайн эмнэлгийн лабораторид тодорхойлдоггүй үзүүлэлтийг шинжлэх зайлшгүй тохиолдолд тухайн бүсэд ойр байрлах эрүүл мэндийн байгууллагуудтай гэрээ байгуулж, бэлэн байдлыг хангана.
5.7. Түргэн тусламжаар хүргэгдэж ирсэн сахиур болон дагалдаж яваа иргэдийг халдвар хамгааллын дэглэм баримтлуулан өөрийн эмнэлэгтээ байрлуулах үүргийг хүлээнэ.
5.8. Өндөр настан, жирэмсэн эмэгтэй, хүүхдийг сахиураар авахгүй бөгөөд сахиур солихгүй.
5.9. Яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлээд гэртээ буцах тохиолдолд тухайн иргэнийг гэрт нь хүргэж өгнө.
5.10. Эмнэлгийн гадаад болон дотоод орчны аюулгүй байдлыг хангаж (хальтиргаа гулгаа, гал, усны аюул гэх мэт) ажиллана.
5.11. Хүчилтөрөгч, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг хангаж ажиллана.
ЗУРГАА. НИЙСЛЭЛИЙН ШҮД ЭРҮҮ НҮҮРНИЙ ТӨВ
6.1. Нийслэлийн Шүд эрүү нүүрний төв нь иргэдэд харьяалал харгалзахгүй 24 цагаар тусламж үйлчилгээг үзүүлнэ.
6.2. Тусламж үзүүлсэн иргэн нь явганаар хүрэх боломжгүй газарт амьдардаг бол гэрт нь хүргэх үйлчилгээг зохион байгуулна.
ДОЛОО. БУСАД
7.1. Түр зааврын 1.1 дэх хэсэгт заагдсан нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлгээс гэрийн ажиглалтад шилжих иргэдийг тээвэрлэх асуудлыг Нийслэлийн Түргэн тусламжийн төв хариуцахгүй.
7.2. Хороо бүрт хоёроос доошгүй эмийн санг тогтмол үйл ажиллагаатай байхаар зохицуулалт хийж, ажиллаж байгааг анхааруулсан таних тэмдэг байршуулах шаардлага тавих ба иргэдэд тухайн эмийн сангийн хаяг байршлын талаар мэдээллээр хангана.
7.3. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд хотоос гарах (буяны ажил, эрүүл мэндийн шалтгаан, хүнс, өвс, тээвэр гэх мэт) тохиолдолд PCR шинжилгээг шуурхай авах зохицуулалт хийнэ.
Холбоотой мэдээ