"Шинийн 1-нд өрхийн тэргүүнээс гадна хүүхдүүд мөрөө гаргах нь тустай"

Хуучирсан мэдээ: 2021.02.11-нд нийтлэгдсэн

"Шинийн 1-нд өрхийн тэргүүнээс гадна хүүхдүүд мөрөө гаргах нь тустай"

"Шинийн 1-нд өрхийн тэргүүнээс гадна хүүхдүүд мөрөө гаргах нь тустай"

Монгол түмний уламжлалт баяр цагаан сарын битүүний өдөр өнөөдөр /2021.02.11/ тохиож байна. Харин маргааш шинийн нэгэн. Зүг мөрөө гаргах хийгээд заслын талаар  Монголын бурхан шашинтны төв  Гандантэгчэнлин хийдийн зурхайч лам Д.Цогтбаатараас тодрууллаа.


Монголчууд сарны хөдөлгөөнөөр тухайн сар, жилийн сайн өдөр болон байгаль цаг уурын төлөв байдлыг урьдчилан шинждэг эртний сайхан уламжлалтай. Сар битүүрч, өдөр харагдахгүй болохыг битүүн гэдэг байх?

-Монголчууд бид арга билгийг хослуулсан цаг тооллын бичгийг хэрэглэдэг ард түмэн. Нар, сар, бусад гарагуудын дэлхийд нөлөөлөх нөлөөлөл, түүний давтагдах үзэгдлийг ажиглаж өөрсдийн амьдрал ахуйдаа хэрэглэж ирсэн түүхэн уламжлалтай. Билгийн тооллын сар гэдэг нь хамгийн ойлгомжтойгоор дэлхийг сар нэг удаа бүтэн тойрох (29-30 хоног) үзэгдлийг хэлнэ. Харин аргын тоолол гэдэг нь нарыг дэлхий тойрох (365-366 хоногт) үзэгдлийг хэлнэ. Тэгэхээр хамгийн энгийнээр хэлэхэд, битүүн гэдэг нь сар үзэгдэхгүй байх тэр хоног юм. Өөрөөр, нар, дэлхий, сар гурван гаригийн нэг шугамд байрших од зүйн үзэгдэл гэсэн үг.Дэлхийн сүүдэр саранд тусч харанхуй болох үзэгдлийг битүүн гэдэг.

Шинийн нэгний өглөө монголчууд зүг мөрөө гаргадаг уламжлалтай. Энэ өглөө өрхийн тэргүүн нь зүг  мөрөө гаргахад л хангалттай гэж үзэх нь бий. Аль эсвэл гэр бүлийн гишүүн бүр зүг мөрөө гаргах ёстой юу. Энэ талаар дэлгэрэнгүй ярьж өгнө үү?

-Монгол түмэн шинийн нэгний өглөө өрхийн тэргүүн нар тусахаас өмнө эртлэн босч  зүг мөрөө гаргаж, цээрээ арилгадаг түүхэн уламжлалтай. Ер нь 13-аас дээш насныхан зүг мөрөө гаргах нь нэн тустай. Орчин үед хүүхэд, залуус зүг мөр гаргахаа больсон.  Хүүхэд, хөгшидгүй зүг мөрөө гаргаснаар тухайн жилд цээр, аливаа барцдаа арилгана гэсэн үг.

-Зүг мөрөө буруу гаргавал тухайн жилийн өнгө нь төөрдөг гэж хүмүүс ярьдаг. Энэ бүхний учир холбогдол нь юу вэ?

– Зүг мөрөө буруу гаргах нь эргээд сөрөг үр дагавартай байхыг ч үгүйсгэх аргагүй. Бид амны бэлгэтэй ард түмэн учраас зүг мөрөө гаргахдаа ч сэтгэлээсээ сүсэглэх, үгүйгээс шалтгаалах болов уу. Хамгийн чухал нь өөрийн дотоод сэтгэлээс илэрч буй бодол, итгэл үнэмшил, сүсэг бишрэл юм.

-Энэ жил 12 жилтнээс аль жилтнүүд тусгайлан засал хийлгэх шаардлагатай вэ. Ер нь зарим жил суудал өнцөгдлөө, хатуу жил гарч байна гэж ярьдаг. Тэр үед хүмүүс юуг анхаарах ёстой вэ.Мөн ямар жилтнүүдэд хамгийн ээлтэй байх вэ?

-Мэдээж, үхэр жилтэй хүмүүсийн жил нь орж байна. Иймд, 2009, 1949 оны үхэр жилд төрсөн бол  “хүү” махбодтай жил бөгөөд эрүүл мэнд хямрах гэмтэй.  Тиймээс найман гэгээн, Лхамын ганшиг, Ногоон дарь эх, Жамбалсанжид, Усан балин өргөх нь зүйтэй. Мөн 1997, 1937 оны үхэр жилд төрсөн бол “нөхөр” махбодтай жил бөгөөд жаргал зовлон ээлжлэн, ад зэтгэр босох тул Догсом, Доржзодва, Доржнамжом, Цэнд, Доржнамжомын жавтий уншуул.Мөн 1985, 1925 оны үхэр жилд төрсөн бол “дайсан” махбодтай жил бөгөөд Юмжайвриндүйсүм, Цэвэгмэдийн чог, Алтангэрэл, Ямбийдончир, Лусад балин өргө. 1973 оны үхэр жилд төрсөн хүн “эх” махбодтай жил бөгөөд сүлд хийморь доройтох тул Нити, Жинсрэг, Заслын найман ном уншуул. 1961 оны үхэр жилд төрсөн хүн “өөрийн төрсөн жилтэй адил” махбодтай жил бөгөөд ад зэтгэр, шулмын хөнөөл гарах тул Цэвэгмэдийн чого, Манал, 3 гүрэм, Манал, Бум цац “талби” уншуул.

Үхэр жилтэй хүмүүсээс гадна хонь жилтэй хүмүүс их харш жилийн засалтай.Хулгай, дайсан, зохисгүй юм болж магад.Иймд Догсом, Базарсад, Жанцанзэмүвүнжан, Жанаггагдог, Заслын 8 ном. Замд явбал Далх тахь. Мөн луу, нохой жилтэй хүмүүс шишидийн буюу бага харш жилийн засалтай тул Жадамба, Ногоон дарь эх, Жанагагдог, Дашзэвэг, Нанжид, Амин золиг гаргуул.

Мөн Могой, Тахиа жилтай хүмүүс ивээлийн жилийн засалтай.Гарз гарах тул их үйл эхлэн үйлдэхийг тэвч. Хийморийн сан, Цагаан шүхэрт, Доржзодва, Ганшиг, Заслын 8 ном, 3 гүрэм уншуул. Бар жилтэй хүмүүс цагаан жилийн засалтай. Сэтгэл энэлэх, шарх гарах гарах гэм бий тул Гурван гүрэм, Сундуй, Жамбалсанжид, Маналын чого, Сахиусаа тахь.

Цагаагчин үхэр жилд Хулгана, бар, луу, морь, бич, нохой жилтай хүмүүс суудлын өнцгийн засалтай. Иймд Намхайнинбо, Саейнинбо, Жанаггагдог, Сундуй, Лүмбэнгарав, Дашзэвэг, Нанжид, Жамбалсанжид уншуул. Мөн 1924, 1929, 1933, 1948, 1953, 1957, 1972, 1977, 1981, 1996, 2001, 2005, 2020 оны эр, 1941, 1945, 1965, 1969, 1989, 1993, 2013, 2017 оны эм, 1939, 1943, 1963, 1967, 1987, 1991, 2011, 2015 оны хүмүүс харш суудлын засалтай.Иймд Намхайнинбо, Саейнинбо, Жанаггагдог, Сундуй, Лүмбэнгарав, Дашзэвэг, Нанжид, Жамбалсанжид уншуул.

ЖИЛИЙН ЗАСАЛТАЙ:бич, тахиа жилтнүүд.Нашидүрсүмийн засалтай тул заслын найман ном, Жанаггагдог, Цэвэгмэдийн чого, Сундуй, 3 гүрэм, Манал уншуул.

СУУДЛЫН ЗАСАЛТАЙ:  1926, 1944, 1945, 1950, 1968, 1969, 1974, 1992, 1993, 1998, 2016, 2017 оны эр, 1932, 1933, 1938, 1956, 1957, 1962, 1980, 1981, 1986, 2004, 2005, 2010 оны эм, 1928, 1930, 1934, 1943, 1935, 1936, 1952, 1954, 1958, 1959, 1960, 1967, 1976, 1978, 1982, 1983, 1984, 1991, 2000, 2002, 2006, 2007, 2008, 2015 оны хүмүүс суудлын нашидүрсүмийн засалтай. Заслын найман  ном, Жанаггагдог, Цэвэгмэдийн чого, Сундуй, Намхайнинбо, Саейнинбо, 3 гүрэм, Манал уншуул.

 ГҮМЭГИЙН /ЖИЛИЙН/ ЗАСАЛТАЙ: (есөн нүдний засал)

-1923, 1932, 1941, 1950, 1959, 1968, 1977, 1986, 1995, 2004, 2013 онд төрсөн хүмүүс жилийн гүмэгийн засалтай. Жанаггагдог, Дашзэвэг, 8 гэгээн, Жамбалсанжид, Сундуй, Цэвэгмэдийн чого /есөн нүдний засал/.

-ГҮМЭГИЙН /СУУДЛЫН/ ЗАСАЛТАЙ: (есөн нүдний засал).

1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005, 2013 оны хүмүүс суудлын гүмэгийн засалтай. Жанаггагдог, Дашзэвэг, найман гэгээн, Жамбалсанжид, Сундуй, Цэвэгмэдийн чого уншуул.

 ГАЗРЫН ҮҮД ХААЛГАХ: Эр морь, нохой, гахай жилтэн, эм үхэр жилтнүүд газрын үүд хаалгах засалтай. Лус савдагийн хорлол, элдэв хүмүүний хөнөөл ирэх тул газар шороо хөндөх, малтах, мод чулуу хугалж булгалах, ус лус бохирлож бузарлахыг тэвчиж цээрлэ. Иймд Намхайнинбо, Саейнинбо, Лү вангон, Лүмбэнгарав, Сундуй, Сандуйн жүд, Заслын найман ном уншуул.

ХАГАЦАХЫН ҮҮД ХААЛГАХ:Луу /эм/ жилтэй хүмүүс хагацлын үүд хаалгах засалтай. Найз нөхөд, ойр дотны хүнээс салж эвдрэлцэхийн гэмтэй тул хэрүүл, тэмцэл өш хонзонгоос сэргийл. Иймд Дашдондов, Доржнамжом, Алтангэрэл, Дашзэвэг, Найман гэгээн, Жинлавцогзол уншуул.

ҮГҮЙРЛИЙН ҮҮД ХААЛГАХ: Эм бар, могой, гахай жилтнүүд үгүйрлийн үүд хаалгах засалтай. Сэтгэл санаа амгалангүй болж, идээ ундаа, эд малын гарз ирэх тул алс хол жуулчлан явах, худалдаа наймаа хийхийг тэвч. Иймд Жамбалсанжид, Алтангэрэл, Ямбийдончир, Норжмаагийн тогтоол, Сандуйн жүд, Дашзэвэг, Дашдондов,гурван гүрэм уншуул.

 МЭНГЭНИЙ ЗАСАЛТАЙ:1922, 1931, 1940, 1949, 1958, 1967, 1976, 1985, 1994, 2003, 2012 онд төрсөн хүмүүс мэнгэний засалтай. Иймд Жанаггагдог, Цэвэгмэдийн чого, Цэнд, Ногоон, цагаан дарь эх, Жамбалсанжид, Манал, Алтангэрэл уншуул.

-Сүм хийдийн байгууллагуудын үйл ажиллагааг хориглосон энэ үед иргэд өмнөх шигээ шинийн 15-ны дотор тухайн жилийн өнгөө засуулж, ном уншуулах боломжгүй.Хэрхэн заслаа хийлгэх вэ. Нөгөө талаас өнгөрсөн жил иргэд цахимаар ном уншуулсан боловч шүүмжлэл дагуулсан. Цахимаар ном бичүүллээ гэхэд тухайн өдөр нь ном хурах уу. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Цар тахлын улмаас сар шинийн өдрүүдэд иргэд жилийнхээ засал номоо биечлэн хийлгэх боломжгүй байна. Хувь хүн өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалж, хөл хорио, халдвар хамгааллын дэглэмээ баримталж, гэр бүлийнхээ хүрээнд золголтоо хийж болно. Мөн цахимаар золгох боломжтой. Харин засал номын тухайд шинийн 15-ны дотор Гандантэгчэнлин хийдийн сайт болох "gandan,mn" сайтаар  өөрийн жилийн болон өрхийн засал номоо бичүүлж уншуулж болно. Үүнд, өөрийн төрсөн он, жил, хүйсээ бичихэд жилийн засал ном нь гараад л ирнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
312
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж