УИХ-аас Авлигын эсрэг хууль, Шүүхийн тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиудад өөрчлөлт оруулсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус хуульд хориог тавьсан. Гэвч намрын чуулган завсарлахаас өмнө эрх баригчид Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэж, олонхоороо хоригийг хүлээж аваагүй юм.
Намрын чуулган завсарлаад нилээд хэд хонож байгаа ч Ерөнхийлөгч өчигдөр өөрийн биеэр Үндсэн хуулийн Цэц дээр очиж, Авлигын эсрэг хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг шийдвэрлэж өгөх, “тусламж” хүсэв.
Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг эрх баригчид хүлээж аваагүй учраас ийн Ерөнхийлөгчид Цэцэд хандаж, эрх баригчдын баталсан хуулиуд Үндсэн хууль зөрчсөн эсэхийг шийдүүлэхээр өөрийн биеэр Цэцэд хандав.
Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль:
- 16.1. Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар өргөдөл, мэдээллийг иргэд; хүсэлтийг Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурор гаргах эрхтэй.
Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн Цэц дээр очоод “Өнөөдөр би Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар анх удаа Үндсэн хуулийн цэц дээр ирж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч нь Үндсэн хуульд заасны дагуу нийт ард түмнийг төлөөлдөг субьект. 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр батлагдсан Засаг захиргаа, нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр батлагдсан Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Монгол Улсын шүүхийн тухай хууль нь Үндсэн хуульд нийцэхгүй асуудлууд олон байна. Иймд Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргахаар өөрийн биеэр ирж байна. Учир нь эрх баригч нам Үндсэн хууль зөрчин, олонхоороо хүч түрж ийм байдалд хүргэлээ. Ерөнхийлөгчийн хувьд энэ асуудалд санаа зовниж байна. Миний санаа зовж буй гол асуудал нь дээрх хуулиуд батлагдсанаар институц хоорондын эрх мэдлийн тэнцвэр алдагдаж эхэлж байгаа явдал. Энэ нь эргээд ямар сөрөг үр дагавартай вэ гэхээр, УИХ өөрөө бага ард түмэн буюу ард түмний төлөөлөл байхаа больж байна. Цэц энэ асуудлыг хэлэлцэж, ард түмний талд шийдвэр гаргахыг хүсэв”.
ЕРӨНХИЙЛӨГЧ ЭРХ БАРИГЧДАД КОНЦЕСС, ЖДҮ-Г НЬ “САНУУЛАВ”
Ерөнхийлөг Авлигын эсрэг хуульд оруулсан өөрчлөлт нь Үндсэн хууль зөрчиж байгааг жишээлэхдээ эрх баригч намын Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорсон асуудлаар жишив. Тэрбээр, Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсан гол шалтгаан нь Засгийн газрын сайдууд үнийн дүн ихтэй, том төслүүдийг концесс, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нэрийн дор авсан гэдэг асуудал байсан. УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүнээр дамжуулан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас давуу эрхтэйгээр, мөн концессын том гэрээнүүдийг авсан гэдэг шалтгаанаар Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулж байсан. Монголын төрд үргэлж нэг нам олонх байхгүй учраас энэ асуудлыг засах хэрэгтэй байгааг” анхааруулав. Түүний хэлснээр Үндсэн хуулийн Цэц энэ асуудлаар ард түмний талд шийдвэр гаргах шалтгаан, жишээ нь энэ гэдгийг ч тодотгожээ.
ЕРӨНХИЙЛӨГЧ ЦЭЦЭД ХҮСЭЛТ ГАРГАСАН ГУРАВ ДАХЬ ТОХИОЛДОЛ!
Харин Үндсэн хуулийн Цэцийн дарга Н.Чинбат “Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн цэц дээр анх удаа ирж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тодорхой таван субьект бий. Нэгдүгээрт, Монгол Улсын төрийн тэргүүн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч, хоёрдугаарт, Монгол Улсын Их Хурал, гуравдугаарт, Монгол Улсын Засгийн газар, дөрөвдүгээрт, Монгол Улсын ерөнхий прокурор, тавд, Монгол Улсын дээд шүүх гэсэн ийм таван субьект Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргадаг. Өнөөдрийн байдлаар энэ таван субьектээс 16-17 хүсэлт ирсэн байдаг. УИХ-аас хүсэлт ирж байгаагүй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс урьд нь олон жилийн өмнө хоёр удаа хүсэлт ирсэн байдаг. Прокурор, дээд шүүх, Монгол улсын Засгийн газраас хүсэлт ирж байсан” гэдгийг онцлов.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭЖ АВСАН ГИШҮҮН 14 ХОНОГИЙН ДОТОР МАРГААН ҮҮСГЭНЭ
Ерөнхийлөгчийн хүсэлтийг хүлээн авч хянаад, Цэцийн гишүүнд томилбол татгалзах эрхгүйгээр 14 хоногийн дотор шууд маргаан үүсгэх зохицуулалттай аж. Хүсэлт нь процессын шаардлага хангасан эсэх, бусад нэмэлт шаардлага материал байгаа эсэхээс шууд хамаараад хэргээ үүсгэнэ. Үндсэн хуулийн цэц дээр ирээд 2-3 хоногийн дотор гишүүдэд хуваарилагдах бөгөөд Үндсэн хуулийн цэцийн гишүүдэд хуваарилах зарчим тойргийн журмаар явах юм байна. Өөрөөр хэлбэл, Цэцэд ирсэн гомдлыг 9 гишүүн тойргийн журмаар авч хэлэлцэж, маргааш үүсгэх эсэхийг шийддэг бөгөөд мөн гишүүн гомдол гаргасан асуудлаар маргаан үүсгэхээс татгалзах, өөрөө хэлэлцэхээс татгалзах зэрэг хуулийн зохицуулалттай.
Цэцэд ирсэн маргааныг шийдвэрлэх:
- 21.1. Иргэн, байгууллага, албан тушаалтнаас Цэцэд гаргасан өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг Цэцийн дарга уг асуудлыг хянан шалгах гишүүнд хуваарилна.
- 21.2. Үндсэн хууль зөрчсөн тухай иргэнээс гаргасан өргөдөл, мэдээллийг хүлээн авсан гишүүн анхны шалгалтыг 14 хоногийн дотор хийж маргаан үүсгэх эсэхийг өөрийн санаачилгаар шийдвэрлэнэ.
- 21.3. Цэцэд хандах эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан хүсэлтийг хүлээн авсан Цэцийн гишүүн маргаан шууд үүсгэж шалгана.
- 21.4. Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх эсэх талаархи Цэцийн гишүүний шийдвэрийг маргагч талууд буюу Цэцийн аль нэг гишүүн эс зөвшөөрч гомдол, санал бичгээр гаргасан бол Цэцийн даргын тогтоолоор томилсон З гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаанаар хянан хэлэлцэж, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх эсэхийг шийдвэрлэж магадлал гаргана.
Сонирхуулахад, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Ц.Нанзанддорж, Г.Туулхүү, Б.Буяндэлгэр нарыг 2018 онд Ерөнхийлөгч санал болгосноор томилж байсан юм.
Ш.ЧИМЭГ
Зочин 2021-02-11 202.9.40.142
Хулгайч пиздаа
Зочин 2021-02-11 91.192.103.9
>>>>>>>>> Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
Зочин 2021-02-11 65.49.38.141
Баттулга ч жинхэнэ эвгүй гардаа ерөнхийлөгч хүн эв нэгдлийн бэлгэдэл байх ёстай болхоос хов жив хөөцөөлдөөл яваад байх хэрэггүйл болуу ард түмэн ерөнхийлөгчөөр хэнийг сонгохоо одоо сайн бодох хэрэгтэйдээ
Уншигч 2021-02-11 192.82.75.201
Энэнд одоо хүнээс гуйх юм байдагийм уу, шоронгоос бусдыг үзсэн эдэлсэн хэрэглэсэн л байх, болоо юм биш үү, ханахгүй бол хананы дундаа хоригд доо
Зочин 2021-02-11 98.42.137.30
ха ха ха гонжоом шаачихсан,үсээ гээлдчихсэн болохоос биш 2016 онд хотын шүүхийн өмнө хар нүдний шил,хар ноосон малгай,футболктой,эд нар эмэгтэй,эх хүнийг барьж хорих гээд байна гээд гоншигоноод явж байсан дүрдээ орчиж. Их л сандарч байна,удахгүй,удахгүй.Хулгайч шоок шаанаа……
Зочин 2021-02-11 59.153.114.134
Хийдэг ажил нь төр самрах л болж дээ
Зочин 2021-02-11 103.229.123.74
Баярцогтоос их ОВШООРТОЙ, Баяраас олон хаустай, Энхбаяраас илүү хулгайч, Элбэгдоржоос илүү худалч, Энхсайхнаас илүү улсаа хорлодог, Энхболд-Зикагаас илүү хорчин адгийн шаар, хүний хог ЖАНХУУ дэлхийгээс зайлаа. Нэрийг нь бичихэд гар бузартаж, хэлэхэд ам бузартмаар бузарын тулам ЖАНХУУ.
зочин 2021-02-11 59.153.115.183
МАШ ЗӨВ
Зочин 2021-02-11 202.126.88.41
Энхсайханыг суллаа.жонхуу түвдийн шээсээ.
Зочин 2021-02-11 202.126.88.41
Фаак жонхуу.
Зочин 2021-02-11 192.82.77.114
хамгийн сүүлд энэ муу ньюсийн өлөн захирал манд элсээд батламжаа авч байгаа харагдана лээ.
Д 2021-02-11 64.119.19.229
Нанзаддорж нтр гэсэн хулгайч нар цэцэд сууж байхаар яалтай ч билээ хулгайч нар
зочин 2021-02-11 192.82.77.114
ман ын луйварчид төрд гарч улс орныг тонон дээрэмдсэн энэ хүнд хэцүү цаг үе дор Баттулга л ганц хүчний тэнцвэрийг хангаж ядаж байгаа шүү. хүний олон хүнээ барихгүй шүү. ман ын өлөн бөөснүүд мөнгө эрх мэдэлдээ дулдуйдаж бүгдийг луйвардсан шигээ Монголчуудаас сонгогдсон ерөнхийлөгчийг огцруулна гэвэл алалцана шүү.
Irgen 2021-02-11 202.126.89.232
Icheesei
Иргэн 2021-02-11 103.212.119.248
Одоо болио. Улайраад л гүйгээд байх юм. Улс орныг биш өөрийгөө, эрх мэдлээ л бодоод байгаа юм биш үү энэ хүн.
Зочин 2021-02-11 103.26.194.190
ОДОО БОЛНОО ОО, ДАРААГИЙН БАЙР ЧИНЬ ХҮЛЭЭЖ БАЙГААГ БОДОХООС АЙГААД БАЙНА УУ… ЗАХИАЛГААР ЯВУУЛСАН ХЭДИЙНХЭЭ ХОЙНООС ЯВЧИХ БАЙХ ГЭЭД Л АЙГААД ЯВНА УУ
Хууль бус УИХ ыг тараа. 2021-02-11 202.21.108.49
УИХ ыг яаралтай тарааж шударга сонгуулиар гарч ирсэн ард түмний төлөөлөгчдөөс бүрдсэн хууль ёсны УИХ ыг байгуулж Төрийг хууль бус гишүүдээс бүрдсэн УИХ аас салгах ёстой. ҮХЦ ч Төрийн эрх барих дээд байгууллага УИХ ыг хууль ёсоор байгуулна уу. Луйвараар гарч ирсэн УИХ гэдгийг Монголын ард түмэнд хангалттай ил болсон бөлгөө.
зо 2021-02-11 202.9.46.194
одоо чи олон юм хуцаад хэрэггүй гөлөгөө
иргэн 2021-02-11 202.179.26.190
энэ цаг үед МАН, Авилгачид, Урвагч, Эрлийзүүдын эсрэг Сөрөг болж зогсож байгаа Хүн бол МУ-ын Ерөнхийлөгч болчихоод байна, МАН Ард иргэдээ Нлдэв Татвар, Торгуулиар дарамталж, НДШ-ыг хүртэл нэмж байгаа энэ үед Ерөнхийлөгч Цар тахалын хүнд үед Ард иргэд Өрх бүрдээ 1сая төгрөг тарааж өгөе гэхэд л МАН, УИХ ЗГ-ын шинэ хуучин сайдууд болон Сангийн сайд Хүрэлбаатар гээд Бүлэглэлүүдын эсэргүүцэлтэй тулгарчихаад ,байна,
зо 2021-02-11 202.9.46.194
оросын хорлон сүйтгэгч Женкогийн хийж байгаа үйлдэл бүхэн монголыг хохироодог
ЗОЧИН 2021-02-11 122.201.24.187
ДАХИАД СОНГОГДЧИХ САНААТАЙ АРГАА БАРЖ, … МААЖИЖ БАЙНА ДАА. ОДОО БОЛНОО ТУЛГАА. МАНАЙ ХОШУУНЫ БУЛАЙГ УУДЛААД БАРАХГҮЙ ГЭДЭГ ШИГ АР АРААСАА ӨӨРИЙН ЧИНЬ Б ЦУВРАХ ШИНЖТЭЙ БОЛЧИХЛОО. ТУЛГА ЧИ ХАРИН Ч ИХ АМНЫ ХИШИГ ХҮРТЛЭЭ. ОДОО ЗӨВ АМЬДАРЧ СУР.
Зочин 2021-02-11 192.82.77.135
Төмөр замаар монголын ард түмнээр тоглоод хаячихсан чинь багадаа юу. Одоо зайлж үз