Хүн амын 60 хувийг вакцинд хамруулна

Хуучирсан мэдээ: 2021.02.11-нд нийтлэгдсэн

Хүн амын 60 хувийг вакцинд хамруулна

Хүн амын 60 хувийг вакцинд хамруулна

Дэлхий дахинд цар тахлын хэмжээнд хүрсэн Covid-19 халдвараас сэргийлэх, энэхүү өвчнөөс хамгаалах ганц найдвар нь вакцин болоод буй. Одоогоор ДЭМБ-аас гурван төрлийн вакцинд хүнд хэрэглэх зөвшөөрөл олгоод байна. Үүнд Pfizer, Moderna, AstraZeneca,  гэсэн гурван гол вакцин үйлдвэрлэгдэн гараад буй. Монгол Улсын хувьд ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран Covid-19-ийн  вакциныг жигд түгээх “Ковакс” хөтөлбөрт багтснаар тун удахгүй вакцин авахаар болсныг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Тэгвэл эдгээр гурван үйлдвэрийн вакциныг нэгдүгээр сарын 10-нд Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэсэн билээ.

Улмаар ирэх гуравдугаар сарын 1-нээс эхлэн хүн амын 60 хувь буюу 18-аас дээш насны хоёр сая гаруй иргэнийг вакцинжуулахаар төлөвлөжээ. Тэрнээс өмнө вакцинуудаа татан авах ажиллагааг зохион байгуулах юм. 

Нэн тэргүүнд 300 мянган тун вакциныг эрүүл мэндийн ажилчид, суурь өвчтэй, ахмад настнуудыг вакцинжуулахаар Монгол Улсын засгийн газар   БНХАУ, ОХУ, Энэтхэг, Япон улсуудын Засгийн газартай хамтарч ажиллаж буй. Вакцинжуулалтын бүртгэлийн нэгдсэн дэвтэр манай улсад байдаггүй учраас Covid-19 халдварын дархлаажуулалтын үеэр иргэдээ вакцины бүртгэлийн дэвтэртэй болгоход анхаарч ажиллаж байгаа аж.

Эрдэмтдийн хэлж буйгаар  халдвар авахад 100 хувь нас барна гэсэн үг биш бөгөөд хамгийн эрсдэлтэй хүмүүс нь архаг суурь өвчтэй, өндөр настнууд юм. Харин айл бүрт өндөр настай, суурь өвчтэй зэрэг эмзэг мэдрэг хүн бий гэдгийг тодотгож байна.  Ийнхүү  Монгол Улсын захиалсан Pfizer, AstraZeneca, Moderna вакцины талаар мэдээллийг хүргэж байна.

PFIZER

Pfizer  вакциныг Америкийн эмийн үйлдвэрийн томоохон компани болох “Pfizer” болон Германы “BioNTech” компаниуд хамтран гарган авсан. ДЭМБ-аас өнгөрсөн 2020 оны сүүлийн өдөр буюу арванхоёдугаар сарын 31-нд халдвараас урьдчилан сэргийлэх анхны вакцин хэмээн Pfizer  вакциныг баталгаажуулсан. Гурав дахь шатны эмнэлзүйн туршилтуудын үр дүнд үндэслэн тус вакцин нь Covid-19 халдвараас 90 хувийн үр дүнтэй хамгаалах чадвартайг зарласан юм. 

ASTRAZENECA

Их Британийн Oxford-ын их сургууль болон Шведийн AstraZeneca компанийн хамтарсан вакцины боловсруулалт 2020 оны нэгдүгээр сард эхэлж дөрөвдүгээр сард хүн дээр туршиж эхэлсэн. Энгийн үед вакцин боловсруулахдаа арван  жил зарцуулдаг Oxford-ын их сургуулийн эрдэмтэд Covid-19-ийн вакциныг 10 сарын дотор гарган авсан юм.  AstraZeneca вакцины туршилтад 20 мянга гаруй сайн дурынхныг хамруулсан бөгөөд AstraZeneca вакцин нь хүмүүст халдварын шинж тэмдэг илрэхээс 70 хувь хамгаалдаг болохыг эмнэлзүйн олон удаагийн туршилтын дүн харуулсан.

MODERNA

АНУ-ын биотехнологийн Moderna компанийн боловсруулсан вакцины гуравдугаар шатны клиникийн туршилтын үр дүн 94.5 хувьтай гарсан. Тус вакцин нь мутацид орсон шинэ хувилбаруудаас хамгаалах чадвартайг тогтоосноо эрдэмтэд нэгдүгээр сарын 25-нд зарлажээ. Лабораторийн эхний туршилтаар уг вакцин нь Их Британи, Өмнөд Африкт илэрсэн вирусийн шинэ хувилбаруудыг  таньж, эдгээртэй тэмцэх чадвартай болохыг харуулсан байна. Харин одоо вакцин хийлгэсэн хүмүүс дээр судалгаа хийж, дээрх дүгнэлтээ нэмэлт туршилтаар баталгаажуулах юм байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж