Эдийн засгийн бодлогын зөвлөлд Д.Жаргалсайхан, Б.Лакшми нар ажиллана

Хуучирсан мэдээ: 2021.02.11-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн бодлогын зөвлөлд Д.Жаргалсайхан, Б.Лакшми нар ажиллана

Эдийн засгийн бодлогын зөвлөлд Д.Жаргалсайхан, Б.Лакшми нар ажиллана

Ерөнхий сайдын дэргэдэх "Эдийн засгийн бодлогын зөвлөл" хуралдаж, гишүүддээ өөрчлөлт оруулжээ. Тодруулбал, тус зөвлөлд ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, Сангийн сайд Б.Жавхлан, Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн зэрэг албан тушаалтнаас гадна их, дээд сургуулийн эрдэмтэн судлаачид, төр хувийн хэвшлийн төлөөлөл СЭЗИС-ын тэнхимийн эрхлэгч Ж.Дэлгэрсайхан, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшми, Канад Улсын Конкордиа их сургуулийн дэд профессор, эдийн засагч Д.Лхагвасүрэн, МУИС-ын багш Г.Баярмагнай, “Дефакто” институтын гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан нарын шилдэг эдийн засагч, шинжээчид томилогдон ажиллаж байна.

Засгийн газрын хурлаар уг Эдийн засгийн бодлогын зөвлөлийн ажлын албыг татан буулгаж, бүтэц орон тоог шинэчлэн баталснаар шинэ бүрэлдэхүүн ийнхүү анхдугаар хурлаа хийж, ажилдаа оржээ.

Ш.ОЧ 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж