Их Британийн баруун өмнөд хэсэгт байрлах Бристольд covid-19-ийн шинэ мутацид орсон хувилбар илэрчээ. Мөн Ливерпуль хотод өөр нэг шинэ хувилбар илэрсэн байна. Эдгээр шинэ хувилбарууд нь өнгөрсөн намар илэрсэн мутациас ялгаатай бөгөөд илүү хор хөнөөлтэй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Өөрөөр хэлбэл, сүүлд илэрсэн шинэ хувилбарууд нь өмнөх хувилбараас илүү хурдан тархацтай, нас барах магадлал илүү өндөр байж болзошгүй гэнэ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Бристол болон Ливерпүльд илэрсэн шинэ төрлийн covid-19-өөр халдварласан тохиолдол нийтдээ 76 болжээ. Гэхдээ одоогоор батлагдан хэрэглэгдэж буй вакцинууд дээрх шинэ хувилбаруудаас хамгаалж чадна гэж найдаж байгаагаа шинжээчид илэрхийлсэн байна.
2020 оны есдүгээр сараас эхлэн Их Британид тархсан “B.1.1.7” хувилбарыг ДЭМБ анхааралдаа авсан талаар мэдээлж байсан. Тус шинэ хувилбарын онцлог нь тархалтын индекс өндөр бөгөөд энгийн covid-19-ийг бодоход халдварлуулах чадвар нь 70 хувь илүү юм. Энэ хувилбараар ихэвчлэн 20-оос доош насныхан, тэр дундаа бага насны хүүхдүүд өвдөх хандлагатай байгааг мэргэжилтнүүд анхааруулж байгаа юм. Харин сүүлд илэрч буй хувилбаруудыг одоогоор нарийвчлан судлах шаардлагатай байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл хараахан байхгүй байна.
Эх сурвалж: AP
Зочин 2021-02-10 139.5.219.182
Цаг хугацаа нь болоогүй байхад дараа дараагынх нь лаборатороосоо алдагдаад байгаам байна даа. Эхний вирусээр айлгаж ичээж самууруулж байгаад баахан вакцин зарж баяжаад… тэгээд багахан тайвшрангуут нь дараагын хувилбар аа цацаж дахин сандаргаж бужигнуулж, тэгээд дахиад л вакцин аа зарж улам баяжаад… гээд л. Ийм хэмнэл мөчлөгтэйгөөр хүн төрөлхтөн амьдардаг болж, дэлхийн боссууд бүгдийг нь цахимаар хянаж, улмаар дойлуураар вакцин аа зарах аа больж, шууд орд баялаг газар нутгаар нь зардаг болж
Зочин 2021-02-10 139.5.219.182
улмаар төр засаг, хил хязгаарч устгагдаж, бүгд QR код биеэндээ тавиулж, зэрэглэл зиндаанд ангилагдаж, залуу дуулгавартай эрч хүчтэй нь боссуудад боол мэт зүтгэж оюутолгой мэт дээр ажилтай болсоныгоо асар их хувь заяа аз ивээл гэж бахдаж, дорой настайнууд нь үхэж үрэгдэж, нийтээрээ үргүй болж…. Тэгээд хүн төрөлхтөн өнөөгийн 8н тэрбум шахуугаас цөөрсөөр, боссуудад ашигтай 1 тэрбум нь л үлдэх төлөвлөгөөг глобалистууд олон жил ярьж байгаа. Гэвч илчлэгдэхгүй байхаар нууцлагдах нэг ч зүйл байхгүй
Зочин 2021-02-10 185.220.100.241
!!!!!!! Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
Зочин 2021-02-10 64.119.23.121
шаагаад бай
Ха ха боловсрол 2021-02-10 202.126.89.234
Худал мэдээлэл бүү тараагаарай ийм зүйл бичээгүй байсан шүү юм аа сайн уншиж байж орчуулаарай
Зочин 2021-02-10 88.18.92.141
ядуу орнуудыг дайн колончлолоор доройтуулсан иймэрхүү улсууд шийтгэлээ амсаж байна даа гэжжж
Zochin 2021-02-10 192.82.69.74
medrel ork