Их Британид covid-19-ийн илүү аюултай 2 шинэ мутаци бий болжээ

Хуучирсан мэдээ: 2021.02.10-нд нийтлэгдсэн

COVID-19

Их Британид covid-19-ийн илүү аюултай 2 шинэ мутаци бий болжээ

Их Британид covid-19-ийн илүү аюултай 2 шинэ мутаци бий болжээ

Их Британийн баруун өмнөд хэсэгт байрлах Бристольд covid-19-ийн шинэ мутацид орсон хувилбар илэрчээ. Мөн Ливерпуль хотод өөр нэг шинэ хувилбар илэрсэн байна. Эдгээр шинэ хувилбарууд нь өнгөрсөн намар илэрсэн мутациас ялгаатай бөгөөд илүү хор хөнөөлтэй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Өөрөөр хэлбэл, сүүлд илэрсэн шинэ хувилбарууд нь өмнөх хувилбараас илүү хурдан тархацтай, нас барах магадлал илүү өндөр байж болзошгүй гэнэ.

Эх сурвалжийн мэдээлснээр, Бристол болон Ливерпүльд илэрсэн шинэ төрлийн covid-19-өөр халдварласан тохиолдол нийтдээ 76 болжээ. Гэхдээ одоогоор батлагдан хэрэглэгдэж буй вакцинууд дээрх шинэ хувилбаруудаас хамгаалж чадна гэж найдаж байгаагаа шинжээчид илэрхийлсэн байна.

2020 оны есдүгээр сараас эхлэн Их Британид тархсан “B.1.1.7 хувилбарыг ДЭМБ анхааралдаа авсан талаар мэдээлж байсан. Тус шинэ хувилбарын онцлог нь тархалтын индекс өндөр бөгөөд энгийн covid-19-ийг бодоход халдварлуулах чадвар нь 70 хувь илүү юм. Энэ хувилбараар ихэвчлэн 20-оос доош насныхан, тэр дундаа бага насны хүүхдүүд өвдөх хандлагатай байгааг мэргэжилтнүүд анхааруулж байгаа юм. Харин сүүлд илэрч буй хувилбаруудыг одоогоор нарийвчлан судлах шаардлагатай байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл хараахан байхгүй байна.

Эх сурвалж: AP

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж